• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Манай гаригийн бүх цаг үеийн хамгийн ухаантай хүн

Манай гаригийн бүх цаг үеийн хамгийн ухаантай хүн

Хүн төрөлхтний түүхэнд хамгийн өндөр IQ-тай гэж тэмдэглэгдсэн хүн бол Украйны цагаач еврей гэр бүлээс гаралтай Уильям Жеймс Сидис (1898 онд төрсөн) юм. Түүний эцэг эх хоёр нь өөрсдийн ажилладаг салбарт шилдэг мэргэжилтнүүд гэж тооцогддог байсан тул Уильям маш ухаалаг төрсөнд гайхах явдалгүй.

Эцэг Борис Сидис нь америкийн алдартай сэтгэл судлаач эрдэмтэн, Харвардын Их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш, харин эх Сара нь Бостон хотын Анагаах ухааны Их сургуулийг төгссөн боловч хүүгээ сод ухаантан болгож хүмүүжүүлэхийн тулд ажлаа орхисон гэдэг. Эхнэр нөхөр хоёр өөрсдийн бодож боловсруулсан шинэлэг арга барилаар хүүдээ боловсрол эзэмшүүлж эхэлжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Үүний үр дүнд бяцхан Уильям 18 сартайдаа (1 нас хагастай) «Нью-Йорк Таймс» сонинг уншдаг болсон гэнэ. 6 настайдаа өөрөө бүрэн ухамсарласны үндсэн дээр шашингүй үзэлтэн болжээ. 8 хүрээгүй байхдаа 4 ном бичиж, 11 нас хүрмэгц Харвардын Их сургуулийн оюутан болов. Түүний бүтээлүүд шинжлэх ухааны олон салбарт үнэтэй хувь нэмэр оруулсны дотор Америкийн түүх, сэтгэл судлал, сансар судлал ч багтана.

Уильям галт тэрэгний билет цуглуулдаг өвөрмөгц хоббитой байсан гэнэ. Ер нь төмөр замын системийг ихэд сонирхож, төмөр замын тээврийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх арга барилыг тодорхойлж байжээ. Харин энэ санаанууд нь дөнгөж одоо л зохих хүмүүсийн анхаарлыг татаж буй нь хачирхалтай. Уильям 1930 онд өндөр жилүүдийг алдалгүй тооцоолсон төгсгөлгүй  хуанлийг зохион бүтээж патент авчээ.

Түүний ер бусын авьяас чадвар үүгээр хязгаарлагдсангүй. Зарим эх сурвалж түүнийг 40 хэл мэддэг гэдэг ч, зарим нь 200 гэж баталдаг. Тэрээр хэлийг зүгээр нэг мэдээд зогсохгүй ямар ч сэдвээр чөлөөтэй орчуулдаг байлаа. Vendergood гэдэг нэртэй шинэ  хэлийг ч зохиосон юм. Сонирхолтой нь, Уильям 8 настайдаа өөрийн 2 дахь ном болох «Book of Vendergood»-дээ энэ хэлээрээ бичжээ. Шинэ хэлний суурь нь латин, грек, франц, герман болон бусад ром язгуурын хэлнүүд гэнэ.

Гэвч Сидис нийгмийн амьдралд тун идэвхгүй хойрго нэгэн байлаа. Бүр залуу байхдаа оюуны хөдөлмөрт өөрийгөө зориулахаар шийдэж сексээс татгалзсан гэдэг. Насан туршдаа Сидис жирийн нягтлан бодогчоор ажиллаж, бусдаас онцгойрч ялгарахыг огт хүсдэггүй байв.

Түүний суут ухаан мэдэгдээд ирмэгц ажлаасаа халагддаг байсан гэнэ. Энэ гайхалтай хүн 1944 онд, дөнгөж 46 настай байхдаа тархины доторх цус алдалтын улмаас Бостон хотод нас баржээ. Уильям Жеймс Сидис бол манай гарагийн хамгийн авьяаслаг хүн байсан юм.

Share636Tweet165

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds