• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Үхэж өгдөггүй Распутин

Үхэж өгдөггүй Распутин

 

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

«Түүнийг анх ордны хүрээлэлд орж ирэн хаан, хатанд зүйргүй онцгой нөлөө үзүүлж эхлэхэд бүх хүн гайхаж байлаа. Тэрээр бүхний сэтгэл зүрхийг татаж, эзэмдэж байгаа нь ямар нэгэн шид, гайхамшгийг төрүүлнэ. Хаан, хатан хоёр ч түүнийг гүнээ хүндэтгэн мэхийж, нухацтай, яруу сайхан хэл яриаг нь “орос нутгийн дуу хоолой” мэт бишрэн хүлээн авч байв» хэмээн тухайн үеийн Францын элчин сайд Морис Палеолог тэмдэглэсэн байдаг.

Одоогоос яг 145 жилийн өмнө  1869 оны нэгдүгээр сарын 21-нд Оросын дээдсийн хүрээлэнгийнхэнийг дагжуулж байсан Григорий Распутин Тобольский мужийн Покровский тосгонд мэндэлсэн гэж үздэг. Нууцлаг ид шидээр илбэдэн Оросын язгууртнууд болоод Алексей хааны гэр бүлийг урхидан дагуулсан Распутин удтал хүндээр өвчилсөн хан хүүгийн цус алдалтыг гайхалтай аргаар зогсоож «Намайг амьд байсан цагт хаан ширээ залгамжлагч мэнд байна» хэмээн тунхаглаж байв. Тухайн үед Оросын нийслэл байсан Петербург хотод Түвд, Монголын анагаах ухааны төвийг үндэслэсэн  Жамсаран гэгч Петр Ал Бадмаев түүнийг нэгэн Монгол ламаас авшиг хүртэж нууц тарнийн ёсыг мэдэх болсоноор барахгүй онцгой тангын хүчээр бэлгийн гойд чадвартай болсон тухай дурьдаж байжээ. Формалины уусмалд хийсэн түүний бэлэг эрхтэнг өнөө болтол Петерогоф дахь Кунсткамерт хадгалж байдаг.

Петр Бадмаев үнэн алдартны шашны тэргүүн байсан Илиодор гэгчийг дэмжин Г. Е. Распутины эсрэг тэмцэж байсан боловч 1916—17 онд эргээд Распутины талд урвасан байдаг. Аливаад урваж шарваж, амиа аргацааж явсан энэ этгээд Түвдийн анагаах ухааны “Жүд ши” сударыг орос хэлнээ орчуулсан бөгөөд Оросын гадаад явдлын яамны Азийн хэлтэст ажиллаж байхдаа Хятад,Түвд, Монголыг энхийн замаар Оросод  нэгтгэх төсөл хүртэл бичсэн байв.

Хорьдугаар зууны эхэн үеийн Орос оронд  хамжлагат ёсыг халах тухай ухуулан ярьдаг  байсан Распутин дэлхийн нэгдүгээр дайныг эсэргүүцэж эвлэрэлийн гэрээ байгуулахыг хүсэж нэр нөлөөгөө үүнд зориулж байсан аж. Тус дайнд Орос орон ялагдал хүлээгээд зогсохгүй эзэн хаан нас барж, түүнээс хойш хоёр сар илүүхэн хугацаанд хаант засаглал унах тухай зөгнөж байжээ. Түүнийг зөгнөл бүхэн цаг хугацаандаа биелэлээ олж байсныг түүхийн хуудас гэрчилдэг байна. Бага Оросын казак гэр бүлээс гаралтай Распутин анх II-р Екатерина хатан хааны нарийн бичгээр ажиллаж эхлээд удалгүй өөрийн шийдэмгий зан төрх, саруул ухаан, үнэнч сэтгэлээрээ хатан хааны хязгааргүй итгэлийг олоод зогсохгүй хайртай нууц амраг нь болсон байдаг.

Харин ордонд түүний эрх мэдэл ихсэх бүрийд язгууртнуудын зэвүүцэл улам бүр хүрч хэд хэдэн язгууртнууд хуйвалдан түүнийг хордуулж алахаар шийдээд цианиттай дарс, нарийн боов өгчээ. Гэтэл таван хүнийг хангалттай хөнөөх хор идсэн ламтан огт хордсон шинжгүй бүгдийг нь идэж ууж дуусгасан байна. Аргаа барсан язгууртнууд шууд буудаж орхиод үхэг хэмээн зочны өрөөнд орхиод явсан аж. Хэсэг хугацааны дараа эргэн ирж шалгатал Распутин амьд байсан тул ахин нэг буудсан байна. Үхэж өгөхгүй болохоор нь дүүжлүүрт өлгөжээ. Бас л амьд. Эцэст нь зодож, хүндээр бэртээгээд цагаан даавуунд сайтар ороож голын усанд хаясан гэдэг. Харин хоёр хоногийн дараа цогцсыг нь гаргаж ирэхэд яагаад ч юм нэг гар нь байхгүй болсон байв.

Share561Tweet184

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds