• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Эзэн хаан эргэж ирсэн нь

Эзэн хаан эргэж ирсэн нь

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1943 оны 8-р сарын 28-ны өдөр Болгарын эзэн хаан цар Борис III дөнгөж Гитлертай уулзаж дуусаад эх орондоо ирсэн даруйдаа нас барсан байдаг. Иймд Булгар улсын хуулийн дагуу түүний 6 настай хүү Симон тус улсын цар болсон байна. Түүнийг авга ах болон үеэлүүд гэх мэт маш олон хүмүүс хаан ширээнд дэмжиж суулгасан юм. Учир нь тухайн үед дэлхийн дайнд Герман туйлын хүчирхэг байсан тул түүний эцэг нь нас барахаасаа өмнө Булгар улсыг Герман болон Италын холбоотон болох гэрээнд гарын үсэг зураад нас барсан байна. Ийнхүү улсын тэргүүн болсон 6 настай хаан болсон даруйдаа эх орноо дайны он жилүүдэд удирдах болов. Мөн тэд ЗХУ-аас цаг үргэлж болгоомжилж байсан тул тэдэнтэй эв эеийг эрхэмлэн харьцах бодлого баримталж байлаа. Гэвч 1944 оны 9-р сарын 5-ны өдөр Сталин Булгар улсад дайн зарлан улаан армийг давшуулж 4 хоногийн дотор гэхэд тус улсыг бүрэн эзэлж хааны удмын ноёд, сайдуудыг баривчилсан байна. 1945 оны 2-р сард гэхэд Сталины тушаалаар тус улсын сүүлийн гурван засгийн газарт ажиллаж байсан бүх гишүүд, парламентад сонгогдсон гишүүд, дээд шүүхийн шүүгчид болон хэд хэдэн сэтгүүлчдийг цаазаар авсан байдаг.

Гэвч тус улсын үндэсний бэлэг тэмдэг болсон 6 настай эзэн хааныг Сталин оролдсонгүй. Харин 1946 оны 9-р сарын 15-ны өдөр тус улсад бүх нийтийн санал хураалт явагдан ард түмний 97 хувийн саналаар хаант засаглалыг халсан байна. Ийнхүү зургаан настай эзэн хаан суудлаасаа бууж эх орноосоо гэр бүлийн хамт цөлөгдсөн түүхтэй. Гэвч тухайн үеийн санал хураалт нь улаан армын удирдлага дор явагдсан тул үүнийг шударга бус болсон гэж үзэх үндэслэл хангалттай байгаа юм. Нэгэнт цөлөгдсөн хааны гэр бүлийнхэн хамгийн эхэнд Египетийг зорьсон бөгөөд тэнд мөн л эх орноосоо дүрвэсэн Италийн эзэн хаан өөрийн гэр бүлийн хамт амьдарч байв. Харин 1951 онд Испаны генерал Франк тус улсад өөрийн дарангуйллаа бүрэн тогтоосон тул Болгарын эзэн хааны гэр бүлийг Испани улсад орогнуулах албан ёсны эрх олгосон байна. Хааны гэр бүл Испани явах нь тэр.

Симон 1955 оны 6-р сарын 16-ны өдөр Болгарын ард түмний тусгаар тогтнолын тунхаг бичиг хэмээх юм бичиж Испани улсад амьдарч буй Булгар иргэдэд тэдний эзэн хаан цар Симоны нэрийн өмнөөс уг тунхаглалаа уншсан байдаг. Тэрээр хэзээ нэгэн өдөр эх орноо улаан арми, ЗХУ-ын дарангуйллаас чөлөөлнө гэдгээ мөн амласан юм. Үүний дараа тэрээр АНУ явж тэнд цэргийн сургууль төгсөж ахлах дэслэгч цол авсан байдаг. Харин 1959-1962 онуудад буцаж Испанид очин бизнес болон эрх зүйн мэргэжил давхар эзэмшсэн байна. Улмаар тэрээр хувьдаа бизнес эрхлэх болж Францын батлан хамгаалахын салбарт тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанитай хамтран охин компани байгуулж, Испаны хэд хэдэн томоохон компанид гүйцэтгэх захирал хийсэн байдаг.

1990 онд буюу коммунизм нуран унаснаас ердөө ганцхан сарын дараа түүнд Булгар улсаас шинэ гадаад паспорт өгсөн байна. Симон эх орныхоо паспортыг авсан боловч ямар ч үйлдэл хийсэнгүй. Харин 1996 онд буюу хаан ширээнээс бууснаас 50 жилийн дараа эх орондоо дахин ирж бүхий л хот мужуудаар явсан байна. Түүний явсан газар бүрт ард түмэн нь туйлын найрсгаар угтан зарим нь уйлагнан гагцхүү бүгд эзэн хааныг дахин төрийн сэнтийд залахыг хүсч байлаа. Гэвч Болгарын коммунист нам парламентад олонх байсан тул үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байв. Иймд тэрээр ямар ч үйлдэл хийлгүй тун аажуухан хөдөлсөн байдаг. Харин цаг үетэйгээ тохирсон аргаар тоглолт хийхээр болсон нь Симон 2-ын үндэсний хөдөлгөөн (С2ҮХ) хэмээх улс төрийн шинэ хүчнийг байгуулах явдал байв. Тэрээр ард түмэндээ хэрэв түүний намыг олонх болгох юм бол 800 хоногийн дотор Булгарын ард түмний амьжиргааг одоогийнхоос хамаагүй дээр түвшинд авчрах болно гэх амлалт өгсөн байна.

2001 оны 6-р сарын 17-ны өдөр болсон парламентын сонгуульд Симоны нам эрс тасархай ялалт байгуулсан байна. Тэд тэнхимийн 240 суудлаас 120 суудлыг нь авч өмнө нь эрх барьж байсан хоёр том намын хүчийг бүрэн даржээ. Ийнхүү тэрээр 7-р сарын 24-ны өдөр ерөнхий сайд болж засгийн газрын сайдуудаа барууны улсуудад эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн чадварлаг хүмүүсийг томилсон юм. Түүнийг төр барих жилүүдэд Болгарчуудын амьдрал тодорхой хэмжээнд дээшилсэн боловч мэдээж хангалттай тансаг зэрэглэлд хүрч чадаагүй байна. Гэвч 2002 онд түүний шууд удирдлагын үр дүнд тус улс нь НАТО-гийн гишүүн орон болсон юм.

Share314Tweet157

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds