• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Морин цэргээр усан флотыг эзэлсэн нь

Морин цэргээр усан флотыг эзэлсэн нь

 

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

Энэ бүх хачирхалтай явдал тэртээх 1795 оны 1-р сарын 23-ны өдөр Голландын Ден Хелдер хэмээх хотын далайн эрэг дээр болсон байна. Далайн эргээс ердөө 3 км газрын зайд Голландын усан флот байрлаж байсан ч тэд огт хөдөлж чадахгүй байв. Учир нь эргийн гадарга хэсэг хүйтэнд хөлдөн хатуу мөсөн давхарга үүсгэсэн байсан тул тэд зангуугаа татах гэж хичээсэн ч зангуугаа гаргаж чадахгүй байсан юм. Үүнийг нь ойлгосон Францын морин цэргийн хороо бүх хурдаараа усан онгоцнууд уруу дайрч тэднийг бүслэн бууж өгөхийг шаардсан байдаг. Нэгэнт зугтах газаргүй болсон усан флот Францын цэргүүдэд буулт хийн нийт 14 байлдааны усан онгоц, 850 галт зэвсгийг хураалгасан байна. Энэ явдал нь морин цэргүүд усан флотыг ялсан цор ганц тохиолдол болон манай гаригийн түүхэнд бичигдсэн юм.

Францын армийн хувьд Францын хувьсгалт армийн 15-р эх газрын аги болон хөнгөн морин цэргийн 8-р анги тус тус уг ажиллагаанд оролцсон байдаг. Голландын флотыг Херманус Рейнтжас гэх адмирал захирч байсан бол Францын цэргүүдийг Де Винтер гэх эр удирдаж байлаа. Түүнийг Голландыг эзлэх дайныг гардан удирдаж байсан нэгэн гэдгээр нь хүмүүс мэддэг байна.

 

Булаан эзлэлт

1975 оны 1-р сарын 23-ны өдөр ахмад Де Винтер Голландын Ден Хелдер хотын дэргэдүүр явж байгаад санамсаргүй байдлаар Голландын усан онгоцнууд мөсөнд гацсан байгааг олж харсан байна. Ахмад эхний ээлжид тагнуулын 10 морьтон цэргийг илгээж дайсны байдал болон мөс хэр зузаан байгаа зэргийг шалгуулсан байдаг. Тагнуулын мэдээгээр дайснууд нь гацсан байгааг бүрэн ойлгосон бөгөөд мөс хангалттай зузаан байгааг ч мэдсэн байна. Ахмад өөрийн биеэр 100 орчим цэрэг дагуулан мөсөн дээр гишгэх үед үнэхээр найдвартай хөлдсөн байсан тул цэрэг нэг бүрийг моринд нь мордуулж урагш дайран бүх усан онгоцнуудыг тойрон бүслэлт үүсгэсэн аж. Улмаар өөрийн хүмүүстэйгээ хамгийн том усан онгоцон дээр нь гарч адмиралыг нь олзлон бүх цэргүүдийнх нь зэвсгийг хураалгасан байна. Уг ажиллагаанд Францын тал ямар ч хохирол амсаагүй бол Голландын талаас 5 цэрэг шархадсан түүхтэй.

Share311Tweet166

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds