• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Саятны охиныг барьцаалсан нь

Саятны охиныг барьцаалсан нь

Барбара Жэйн Макле бол ид шидийн гэмээр амьдралыг туулсан нэгэн. Түүний эцгийг Роберт Макле гэх бөгөөд өөрийн хоёр дүүтэйгээ хамтран барилгын бизнес эрхэлж нэлээдгүй их мөнгө цуглуулсан нэгэн байлаа. Түүнчлэн түүний эцгийг тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Ричард Никсонтой маш сайн найз гэдгээр нь хүмүүс мэднэ. Гэхдээ одоогоос 50 жилийн өмнө тэдний гэрийн хаалгыг тогшсон тэр ганцхан явдал АНУ-ын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлтэй явдлуудын нэгийн эхлэлийг тавьсан байдаг. 1968 онд буюу зул сарын баяр болохоос ердөө найман хоногийн өмнө энэ бүхэн болжээ. Үзэсгэлэн төгс Барбара охин Атланта мужийн их сургуульд суралцдаг байв. Гэтэл зул сарын баярын өмнө ханиад хүрч бие нь эрс муудсан тул түүний ээж тус мужид байрлах өөрсдийн эдлэн газар уруу охиныг авч явахаар шийдсэн байна. Гэвч явах замд харанхуй болсон тул замд байрлах нэгэн дэн буудалд унтаж амраад маргааш өглөө эртлэн босохоор болжээ. Тэднийг буудалдаа орон амарч байтал гэнэт хаалга тогших дуу сонсогдов. Барбарагийн ээж Жэйн Макле хаалган дээр очиход хэн нэгэн нь Стиварт Воодвартыг авто осолд орсон байна хэмээн хаалганы цаанаас хэлэх сонсогдов. Стиварт Воодвард нь тухайн үед Барбаратай үерхэж байсан найз залуу нь байлаа. Иймд тэрээр хаалга онгойлготол өөдөөс нь галт зэвсэг барьсан хоёр хүнтэй нүүр тулгарсан байна. Тэд ээжийг нь уусмалаар ухаан алдуулан хүлж орхиод охиныг хулгайлан өөрсдийн машиндаа ачин зугтжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Тэд ойролцоогоор 32 км замыг машинтай туулсан бөгөөд ойролцоо орших ой модтой хэсгийг чиглэн явсан байна. Түүнийг хулгайлсан хоёр хүмүүсийг Крист болон Рут гэх бөгөөд ойд очсон үедээ газар доор ухсан нэг нүх харуулж түүнийг тэр нүх уруу орохыг хүчилсэн аж. Тэрээр уг нүхэнд ус, хүнс, дулаан хөнжил, гэрэл болон сэнс, баттерей гээд хэрэгтэй бүх зүйлс байгаа. Мөн бороо орвол борооны ус усны цорго уруу нь орж ирэх тухай ч хэлэв. Нөөцийг гамтай хэрэглэх юм бол 7 хоногийн турш эрчим хүчтэй байна гэдгээ ч дуулгав. Түүнийг нүх уруу хийсэн даруйдаа дээрээс нь юмаар битүүлж алхаар хадаж байгаа дуу сонсогдов. Барбара айж балмагдан уйлтал Крист түүнд хандан “битгий жоохон хүүхэд шиг аашлаад бай” хэмээн хамгийн сүүлд хэлсэн байдаг. Харин маргааш өглөө нь ноён Маклегийнгэрийн утсанд дуудлага ирэв. Тухайн үед эхнэр нь гэртээ ирсэн байсан тул чухам юу болсныг тэрээр сайн мэдэж байв. Уг дуудлагаар охиныг нь амьдаар нь авсанд булсан тухай хэлээд хэрэв 500,000 доллар өгөхгүй бол амьдаараа оршуулагдахыг мэдэгдэв. Мөн мөнгийг ноён Роберт Макле ганцаараа авчирч өгөх ёстой байлаа. Ноён Роберт ч хайртай охиныхоо төлөө бүх болзолыг зөвшөөрхөд бэлэн гэдгээ хэлэсн байна.

Уг явдлаас хоёр хоногийг дараа гэмт хэрэгтнүүд дахин залган цүнхтэй мөнгийг Бискэйний эрэг дээр үлдээгээд явахыг шаардсан байна. Ноён Роберт бүх зүйлийг дүрмийн дагуу хийгээд явсан боловч уг эрэг дээр амьдрах нэгэн айлын эр шөнө дунд Робертын хөлийн чимээг сонссон тул хулгайч байж магадгүй гээд цагдаа дуудсан байв. Харин цагдаа нар яг Робертийг яваад Кристыг хамсаатантайгаа ирж байхад нь ирж таарчээ. Барьцаалагчид цагдааг харсан даруйдаа мөнгөө орхин зугтсан байна. Цагдаагийн албан хаагчид тэднийг хөөсөн боловч тэд зугтжээ. Гэвч тэдний цэнхэр өнгийн волга машиныг олсон бөгөөд тэнд нь Барбарагийн зураг байлаа. Ийнхүү санаандгүй ирсэн дуудлагын цагдаа асар том хэргийн голд хутгалдах нь тэр. Шөнө цагдаа дуудсан эрээс болж дээрэмчид өөрийг нь дуудсан хэмээн андуурч охиноо аврах боломжгүй ингээд үхүүллээ хэмээн ноён Роберт дотроо туйлын ихээр харамсан уйлав. Гэвч дахин дуудлага ирэв.

Роберт болсон бүх үйл явдлыг тайлбарласан бөгөөд Крист ч түүний үгэнд итгэж дахин өөр байршил өгсөн байна. Энэ удаа Майамигийн хотын захад хээр талд мөнгийг үлдээх байлаа. Ажиллагаа ч амжилттай явагдаж мөнгийг дээрэмчид авсан байна. Шөнийн 3 цагт гэрт нь дуудлага ирж барьцаалагчид охиных нь байршлыг зааж өгөв. Энэ үед түүний гэрт холбооны мөрдөх товчооны ажилчид байсан бөгөөд байршил өгмөгц цагдаа болон холбооны хүчнийхэн хэдэн зуун хүний бүрэлдэхүүнтэй баг гарган ойг бүхэлд нь самнав. Аз болж ойд нэгжлэг хийж байсан байсан холбооны мөрдөх товчооны ажилтан газар доороос юм тогших чимээ сонссон байна. Тэрээр шууд л охиныг хэмээн бодон нүцгэн гараараа газар ухсаар бетоныг нээж Барбараг аварсан байдаг. Барбара холбооны мөрдөх товчооны ажилтаныг хараад “та бол дэлхий дээрх хамгийн сайхан залуу” хэмээн хэлсэн юм. Харин барьцаалагч этгээдүүдийг уг явдлаас хойш 79 хоногийн дараа олсон байна. Тэд барьцааны мөнгөөрөө далайн моторт завь худалдан авч түүн дээрээ байхад нь барьсан байдаг. Зохион байгуулагч Кристэд бүх насаар нь хорих ял өгсөн боловч 10 жилийн дараа түүнийг шоронгоос сулласан юм. Гэвч суллагдсан хэдий ч тэрээр үргэлж жижиг сажиг гэмт хэрэг хийж дахин дахин шоронд ордог нэгэн болсон байдаг.

Share307Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds