• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Катины ой дахь хядлага

Катины ой дахь хядлага

Катины ой нь ОХУ-ын Смоленскийн нутагт хамрагдах бөгөөд уугуул оршин суугчид нь түүнийг “Чөтгөртэй газар”, “Хар Катин” гэх зэргээр нэрлэдэг байна. Дэлхийн 2-р дайны үед Польшууд шиг доромжлуулсан, тохуурхагдсан улс лав байхгүй байхаа. 
1939 оны 8-р сарын 23-нд ЗУХ болон Нацист Герман хоорондоо “Харилцан үл довтлох гэрээ”-г байгуулав. Тэрхүү гэрээний дагуу Польшийн нутгийн зүүн хэсэг нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд харин баруун хэсгийг нь Герман авахаар заажээ. Герман 1939 оны 9-р сарын 1-ний үүрийн 5 цагт Польшид халдан довтлов. Харин ЗХУ-ын улаан арми Халхын голд Японтой гал зогсоох гэрээ хийсний маргааш нь буюу 9-р сарын 17-нд Польшид халдан довтлов.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр


2 хүчирхэг гүрний довтолгоонд өртсөн буурай Польш орон яаж ч эсэргүүцээд дийлсэнгүй. Тэднийг баатарлагаар эх орноо хамгаалсаныг нь харин ч үнэлэх хэрэгтэй. Улаан армийн довтолгооны үед Польшийн 250000 орчим хүн эрсэдсэн бөгөөд тэдгээрээс 150000 нь цэрэг офицерууд байжээ. ЗХУ-д олзлогдсон Польшийн офицерууд болон коммунист чиглэлийг баримталсан хүмүүс Польшийн эрх чөлөөний засгийн газар гээчийг байгуулсан ба хожим буюу 1941 оны 6-р сарын 22-нд Герман ЗХУ-д довтолход ЗХУ-ын талд зогсоно гэж мэдэгдэв. Польшийн коммунист засгийн газар энэ үед Сталингаас ор сураггүй алга болсон 22000 орчим офицерийн сургийг гаргахаар асуусан байдаг. Харин Сталин тэр талаар огт мэдэхгүй гэсэн хариултыг өгч байв. Хожим 1992 онд ОХУ-ын ерөнхийлөгч Борис Ельцин Польшийн ерөнхийлөгч Лехх Валессад 1939 оны үед Польшийн 22000 цэрэг офицер болон энгийн иргэдийг буудах Сталины өөрийн гарын үсэгтэй тушаалыг өгсөнөөр энэ хэргийн зангилаа нь тайлагдсан юм.


Тэр үед Сталин Польшийн эрх чөлөөний засгийн газрын тэргүүн Сикорскийд “Танай офицерууд Манжуур руу гарсан байхаа” хэмээн мэдэгдэж байсан гэдэг. 1942 онд Польшууд ор сураггүй алга болсон офицеруудаа дахин сураглахад Сталин “Тэд нар Германуудад эзлэгдсэн нутагт байгаа” гэж хариулж байв. Тэр жил Катины орчим ажиллаж байсан Польшийн төмөр замчин газар ухаж байгаад олон хүний цогцос олсоноор хэрэг жинхэнэ мандав. 1943 оны 4-р сард Смоленск орчим байрлаж байсан Герман цэргийн ангиуд тэрхүү цогцосуудыг гарган иржээ. Нийтдээ 10000 орчим хүний цогцос гаргаж ирсэн гэдэг. Германууд Катины ойд газар ухсанаар уртаараа 28 м, өргөнөөрөө 16м нүхэнд 3000 орчим Польш цэргийн цогцос байгааг олжээ. Мэдээж хэрэг дайны дараа энэ хядлагыг Оросууд Германуудад тохсон. Улаан армийн цэргүүд Катины ойд Польшуудыг хядахдаа Герман буу, сум хэрэглэсэн байдаг. 1992 оны 10-р сарын 14-нд Катины ойгоос малтлагаар 21857 Польш цэргийн цогцос олдсон байдаг. дээр дурьдсан 21857 хүн дотор цэргийн офицеруудаас гадна эрдэмтэд, багш нар, үйлдвэрийн эзэд гэх мэт нэг үгээр хэлбэл Польшийн сэхээтнүүд байсан юм.

Share404Tweet168

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds