• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Тунгускийн дэлбэрэлт солир биш харин Никола Теслагийн туршилт байсан уу?

Тунгускийн дэлбэрэлт солир биш харин Никола Теслагийн туршилт байсан уу?

XX зууны түүхэнд тэнгэрээс “зочилсон” хамгийн том сансрын биет болох Тунгусын солир унасан цагаас хойш зуу гаруй жил өнгөрч байгаа боловч өнөөг хүртэл тодорхой шийдэлд хүрсэн зүйлгүй, маргаан өрнөсөн хэвээр байна. Алс тэртээх 1908 оны зургаадугаар сарын 30-нд орон нутгийн цагаар 07:14 цагт Ванаварын суурингийн ойролцоо/одоогийн Эвений автономит тойргийн Тунгус-Чун дvvргийн Ванавар гацаа/ Чулуут Тунгус голын ойролцоох Өмнөд намагт нүргэлсэн их чимээ гарган унасан тэрхүү “сансрын зочин” чухам юу байсан талаар одоог хүртэл оньсого хэвээр байсаар…

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Уг үзэгдэл болохоос гурав хоногийн өмнөөс буюу 1908 оны зургаадугаар сарын 27-ноос эхлэн Европт, ялангуяа Оросын европын хэсэгт болон Баруун Сибирьт мөнгөлөг үүлс, хурц тод гэрэлтэлт гэх мэт агаар мандлын ер бусын үзэгдлүүд ажиглагдаж байсан аж. Британийн одон орон судлаач Уильям Деннингийн өгүүлснээр, 30-ны шөнө Бристолын тэнгэрт одод бараг харагдахааргүй гэрэлтэй, тэнгэрийн хойд хэсэг улаан, зүүн хэсэг ногоон туяатай байжээ. Тухайн сарын 30-ны өглөө Сибирийн төв хэсэг дээгүүр хойд зүгийг чиглэсэн галан бөмбөлөг нисэн өнгөрч, түүнийг тэр хавийн нутаг дэвсгэрийн оршин суугчид харсан ба удалгүй аянга мэт нүргэлэх дуу чимээ гарсан байна.

Тэр үеийн гэрчүүдээс хамгийн алдартай нь Ванавар суурингийн оршин суугч Семён Семёновын мэдээлэл байдаг: “Гэнэт хойд зүгт тэнгэр хуваагдах шиг болон тэнгэрийн хойд хэсгийг нэлэнхүйд нь хамарсан том галан бөмбөлөг ой дээгүүр гараад ирсэн. Яг энэ үед миний өмссөн цамц шатаж буй мэт халуун мэдрэмж төрөн, би цамцаа урж хаян чулуудахаар завдтал гэнэт зүгээр болон маш хүчтэй цохилт сонсогдсон. Доргилтын хүч намайг довжоон дээрээс гурван алхам хиртэй газар чулуудан, тэнгэрээс чулуу унаж буй мэт, эсвэл их буугаар буудаж байгаа мэт чимээ сонсогдон газар чичирч байлаа. Би чулуунд толгойгоо цохиулахаас айн, гараараа толгойгоо халхлан тэврээд газар хэвтсээр байв. Яг тэр үед хойд зүгээс зурвас халуун салхи үлээн, газар дээр зам хэлбэрийн мөр үлдээж байлаа. Хожим нь маш олон цонх хагарч, юм хадгалдаг жижиг байшингийн цоожны төмөр цуурга хугарсан байхыг харж билээ…” хэмээн дурссан байдаг. Тунгусын дэлбэрэлт 800 км алсад сонсогдсон ба 2100 кв.км газрын ойг сүйтгэсэн байжээ. Сонирхолтой нь, тэдгээр унасан модод бүгд нэг зүгт нарны цацраг мэт хэлбэртэй байсан гэж зарим эх сурвалжид дурдсан байдаг. Мөн дэлбэрэлтийн дараа соронзон шуурга эхлэн 5 цаг үргэлжилсэн байна. Голомтын төв нь маш их бартаа саадтай газарт таарсан тул тухайн үед судалж амжаагүй бөгөөд хожим 20 жилийн дараа буюу 1927-1939 онд ЗСБНХУ-ын шинжлэх ухааны академийн солирын тухай мэдээлэл цуглуулах экспедицийн ахлах мэргэжилтэн Леонид Куликын удирдлагаар дөрвөн баг очиж байжээ. Энэхүү солирын үлдэгдэл гэхээр зүйл огт олдоогүй нь эрдэмтдийг төөрөгдөлд оруулан, өөр өөрийнхөөрөө таамаглан тайлбарлаж, маргаан үүсэх учир шалтгаан болсон билээ.

Тэгвэл энэ бүх явдлыг нууцыг тайлж магадгүй нэгэн таамаглал байдаг аж. Энэ нь Никола Теслагийн өөрийн нууц ярилцлага дээр тэмдэглэгдэн үлдсэн юм. 1898 оны үед Никола Теслагаар АНУ-ын хамгийн баян хүмүүсийн нэг Ж.П.Морган гэх эр дэлхийн аль ч өнцөгт хүрч чадах радио долгионыг бүтээлгэхийн тулд түүнд асар их хөрөнгө оруулалт хийжээ. Харин 1901 онд Тесла нь өөрийнхөө зохион бүтээсэн Тесла цамхгийн нээлтийг хийж Ж.П.Морганыг урьсан байна. Уг цамхаг нь агаарт буй асар их энергиүдийг хуримтлуулан дэлхийн аль ч өнцөгт асар хүчтэйгээр шилжүүлж чадах асар хүчирхэг бүтээл байлаа. Туршилтыг шөнө дунд хийхэд тэнгэрт яг л өдөр мэт асар хурц гэрлүүд үүсэж байсан гэдэг. Энэ нь ердөө л агаараас үүсэж буй энергиүдийн асар их урсгал байв. Гэвч харалган Морганд зөвхөн радио долгион хэрэгтэй байсан бөгөөд Теслагийн бүтээлээс чухам ирээдүйг нь олж харж чадаагүй тул хөрөнгө оруулалтаа цуцалсан байдаг. Цамхаг бүхэлдээ Морганы мэдэлд очсон тул Тесла өөрийгөө чухам юу зохион бүтээснээ баттай мэдэхийн тулд дэлхий дээрх хүнгүй хамгийн том газар нутгийг сонгож уг газарт Тесла цамхгаа туршихаар болсон нь 1908 оны 6-р сарын 30-ны өдөр байлаа. Мэдээж туршилтын бай нь Тунгуск байсан юм. Хамгийн гол нь энэ бүх зүйлсийн сэжүүрийг тэрээр ярилцлагадаа өөрөө өгсөн байдаг. Теслагийн нэр дээр 150 гаруй шинэ нээлтүүд байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь АНУ-ын засгийн газрын мэдэлд өнөөг хүртэл байдаг юм. Мөн түүний нээлтүүдийн 90 орчим хувь нь байгаль, цаг уурын хүчирхэг зэвсэг болон ашиглагдах боломжтой юм. Тэрээр одоогоос 100 жилийн өмнө эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах аргийг олж нээн 10 га тариалангийн талбайг бүхэлд нь ямар ч утасгүй гэрлийн лампаар гэрэлтүүлж байсан нэгэн. Мөн алсын удирдлагатай тээврийн хэрэгслүүдийг 1897 оны физикийн эрдэмтдийн хурал дээр танилцуулан даян дэлхийн хүн төрөлхтнийг гайхшруулж байлаа. Тэрээр өдөрт ердөө 1 цаг унтдаг хүн байсан гэдэг.

Share347Tweet163

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds