• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Нас бол ердөө тоо

Нас бол ердөө тоо

Америкийн иргэн Грэгор Коллинз, Мария Альтман нарт бие биедээ дурлахад нь 60 насны зөрүү огтхон ч саад болоогүй аж.32 настай Грэгор Коллинз шинэхэн жүжигчин байсан бөгөөд кино урлагт эхэлсэн карьер нь яагаад ч юм бүтэлгүйтсэн байна. Ингээд амьдралаа залгуулах ажил олохын тулд настай эмэгтэйд туслах ажилтан авах зарын дагуу шалгуулахаар шийджээ. Гэвч энэхүү уулзалт түүний амьдралыг насан туршид нь өөрчлөх болно гэж ёстой зүүдлээгүй байсан аж. Тэр настай эмэгтэй нь түүхчдэд ихээхэн танил Мария Альтман байжээ. Альтман бол Холокостын золиос бөгөөд Венийн үйлдвэрийн эзэн Фердинанд Блох-Бауэрийн өв залгамжлагч юм. Тэрээр Густав Климтийн зургууд, ялангуяа “Алтан Адель” гайхамшигт бүтээлийг өвлөн авсан байна.

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

Харин Коллинз ярилцлагад оролцохоор очихдоо энэ талаар мэдэж байсан болов уу? Гэвч залуу эр Марияг харангуутаа л анхны харцаар дурласан гэнэ. “Бид анх удаа яаж уулзсанаа би маш сайн санаж байна. Эхлээд би тэргэнцэрийн чимээ сонссон, дараа нь булангийн цаанаас маш аятайхан хувцасласан 92 настай эмэгтэй гарч ирсэн. Тэрээр яг л нэг бяцхан сониуч бүжин шиг өрөөг тойруулж харснаа шинэ хүн дээр анхаарлаа төвлөрүүлэн: “Харин та Грэгор юм шиг байна” хэмээн гайхалтай сайхан вен дуудлагаар өгүүлсэн юм. Ингэж л анхны үгсийг нь сонсонгуут л дурласан юм даа” хэмээн Грэгор дурсан өгүүлжээ.

“Ийм аятайхан эмэгтэйтэй би өмнө хаана ч таарч байсангүй. Тэр бүхий л зүйлд маш сониуч байдлаар хандан, яг л нэг хүүхдэрхүү ч юм шиг. Бид өрөөнд зэрэгцэж суусан бөгөөд биднээс өөр хэн ч байхгүй мэт сэтгэгдэл төрж байлаа. Тэр намайг маш анхааралтай, зөвхөн чихээрээ бус, бүр зүрх сэтгэлээрээ сонсож байсан. Тэр өглөө миний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн” гэж залуу эр дурсан ярьж байна. Мария Альтман Холокостын золиос бөгөөд Австриас АНУ руу зугатан гарсан аж. Дайны уршгаар орон гэргүй болж, нацистууд тэдний гэр бүлийн хамаг үнэт зүйлсийг хуу хаман авчээ. Харин 1998 онд нацистуудад  хураагдсан өмч хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тухай хууль гарч, олон жилийн дуулиант шүүх хурлын эцэст Мария өвөөгийнх нь өмч болох Густав Климтийн таван зураг, түүн дотор “Алтан Адель”-ийг эргүүлэн авсан байна.

 

Коллинзийн өгүүлж буйгаар, тэд харилцан бие биедээ таалагдсан аж. “Бид өмнө нь өөр төрөлдөө уулзаж байсан юм шиг тийм дотно мэдрэмж төрж байсан. Насны их зөрүүг үл хайхран, түүнийг надаас олон насаар ахмад гэдгийг би байнга мартчихдаг байлаа. Бид яг л 20 настай хосууд мэт өөрсдийгөө мэдэрдэг байсан бөгөөд энэ бол үнэхээр ямар нэгэн ид шид байлаа” гэж Коллинз дурссан байна. Гэвч энэхүү аз жаргалтай амьдрал төдийлөн удаан үргэлжилсэнгүй. Коллинзтой танилцсанаас хойш гурван жилийн дараа буюу 2011 онд 95 насандаа Мария Альтман таалал төгсчээ. Түүний оршуулах ёслол дээр Мариягийн охин Грэгор руу хүрч ирээд: “Та бол ээжийн минь хамгийн сүүлчийн агуу хайр байсан” хэмээн өгүүлсэн аж.

Share264Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds