• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Орчин үеийн Робинзон Крузо

Орчин үеийн Робинзон Крузо

Их Британийн уугуул иргэн Брэндон Гримшоу сонины редакторын ажил хийдэг байжээ. Тэрээр нэгэн удаа ажлын шугамаар Африк руу явсан аж. Тэнд, Сейшелийн арлуудын бүрэлдэхүүнд ордог нэгэн жижгэвтэр арлыг худалдаж авахыг түүнд санал болгосон байна. Энэ үйл явдал тэртээх 1960 онд болсон бөгөөд тухайн үед Брэндонд 8000 фунт стерлингээр арлыг худалдаж авахыг санал болгосон нь түүний хувьд тийм ч их мөнгө биш байлаа. Энэтхэгийн далайд орших энэхүү бяцхан газрын нэрийг Мойенн /Moyenne/ гэдэг байсан бөгөөд хожим Гэгээн Аннагийн арал болон өөрчлөгдсөн билээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Уг саналыг сонсоод ноён Гримшоу “Яагаад болохгүй гэж?” хэмээн бодон, тэрхүү өвөрмөц наймааг хийсэн байна. Энэ өдөр алсдаа түүний амьдралыг насан туршид нь өөрчлөх юм гэдгийг тэрээр хэрхэн мэдэх билээ. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрсний дараа буюу 1973 онд сэтгүүлч эр Англиас яван, өөрийн худалдаж авсан арал дээрээ очин суурьшжээ. Тэрээр өөрийн дуртай ажлаа орхин, амьдралаа ахин цоо шинээр эхлүүлэх хүсэл эрмэлзлэлтэйгээр арлыг зорьсон байна. Ингээд хүсэл мөрөөдлөөсөө өөр юу ч үгүйгээр арал дээр буусан аж. Европ эрийн зорьж очсон арал аль хэдийн орхигдсон газар болсон бөгөөд бүхий л газар нутаг нь зэрлэг ургамлаар бүрхэгдэн, явахад ч түвэгтэй болсон байв. Гэвч энэ бүхэн Брэндоны эрч хүчийг мохоосонгүй.

Эхний үед тэрээр арлын нэг захаас нөгөө рүү сэлэх маягаар хүрэлцэн очиж байжээ. Энэ үеэс тэрээр өөрийн эдлэн газраа тордохоор шийдэн, зам харгуй гарган, мод суулгаж эхэлсэн байна. Тэр арал дээрээ яг л Робинзон Крузо шиг ганцаараа амьдарч байв. Харин энэхүү “цагаан Робинзон” мөн өөрийн гэсэн “Баасан”-тай болсон байна. Түүнийг Рене Антуан Лафортен гэдэг байсан бөгөөд Маэгийн оршин суугч байсан аж. Тэрээр Мойеннед байнга байдаггүй, ноён Гримшоуд туслахын тулд хааяа ирж, очдог байжээ. Тэд хамтдаа байшин барьцгаан, байгаль орчноо тордож эхэлсэн байна.

Тэдний энэхүү нөр их хөдөлмөр, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлийн ачаар уг арал танигдахын аргагүй өөрчлөгдсөн аж. Тэдний хамтын ажил үйлсийн 34 жилийн хугацаанд гар аргаар 16 000 мод суулгаснаас 700 нь улаан модод байсан бөгөөд тэдгээр нь одоо өндрөөрөө бараг 60-70 фут болсон байна. Мөн 4,8 км урт байгалийн зам засаж янзалжээ. Арал дээрээ 2000 шинэ шувуудыг нутагшуулан, 120 аварга яст мэлхийнүүдийг харж хамгаалах болсон байна. Өнөөдрийн байдлаар, Гримшоугийн арал дээр Сейшелийн арлуудын нийт амьтан, ургамлын ертөнцийн гуравны хоёр  нь оршдог юм байна.


2007 онд Брэндоны туслах таалал төгсөн, Гримшоу арал дээрээ ганцаараа үлджээ. Гэвч энэ түүнийг доройтуулсангүй, тэрээр урдын адил арлаа улам л сэргээн тордсоор байв. Нэгэн удаа түүний арлыг худалдаж авахаар 50 сая долларын үнэ хэлсэн боловч тэрээр энэхүү сайхан саналаас шууд татгалзсан байна. Орчин үеийн Робинзон өөрийн хайртай эдлэнгээ зөвхөн саятнууд амардаг газар болгохыг хүссэнгүй. Тэр хүссэн хүн бүхэн түүний арал руу зорин ирж, байгалийн сайхныг нь бахдаж байгаасай хэмээн хүсч байв.

Эцэст нь түүний хүсэл биеллээ оллоо: Олон жил шаргуу хөөцөлдсөний үр дүнд 2008 оны зургаадугаар сард Moyenne-г үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зарлан, түүнийг “Гэгээн Аннагийн дархан цаазат газар” хэмээн нэрлэх болсон байна. 1996 онд Гримшоу Moyenne аралтай холбогдсон өөрийн түүхээ «A Grain of Sand» номондоо өгүүлсэн нь олон баримтат киноны сэдэв болсон аж. 2012 оны долоодугаар сарын 3-нд Брэндон Гримшоу таалал төгсчээ. Энэхүү гайхалтай британи эр өөрийн амьдралын 87 жилийн 50-ийг нь буюу хагас зуун жилийг байгаль орчны хамгаалалд зориулан, зарим улс орнуудын ч хийж чадахгүй тийм сайхан ажил үйлсийг ганцаараа хийж чадсан нь үнэхээр гайхамшиг гэлтэй.

 

Share422Tweet149

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds