• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хүүхдээ тэжээхийн тулд 43 жил эр хүний дүрд хувирсан бүсгүй

Хүүхдээ тэжээхийн тулд 43 жил эр хүний дүрд хувирсан бүсгүй

1971 онд хатагтай Сиса Абу Даухын нөхөр зуурдаар нас барснаар түүний хувьд гүн эмгэнэлтэй явдал тохиолдлоо. Гэвч түүний нөхөр нөгөө ертөнцөд явахдаа өөрийн үргэлжлэл болох бяцхан үрийг эхнэрийнхээ хэвлийд үлдээгээд явсан байна. Бие давхар болсноо мэдсэн бүсгүй 1972 онд хүүхдээ гаргасан байна. Түүнд хамаатан садан болон гэр бүл гэж байгаагүй тул хатуу, зөөлөн хосолсон хүний хорвоод гагцхүү өөрийнхөө чадлаар хүүхдээ тэжээхээс өөр аргагүй болов. Гэвч тухайн үед Египет улсад эмэгтэй хүмүүсийг тэр бүр ажилд авдаггүй байсан тул тэрээр эрэгтэй хүний хувцас өмсөн эрэгтэй дүрд хувиран ажил хийхээс өөр сонголтгүй болжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1972 оны 9-р сард буюу хүүгээ төрөөд 6 сар хүрээгүй байхад нь тэрээр Геипетийн төмөр замын газарт ажилд орж олон эрчүүдийн дунд яг л эр хүн шиг хувцаслан тостой хутгалдан хүнд хүчир ажил хийж эхэлсэн байна. Тэрээр 43 жилийн хугацаанд тасралтгүй эр хүний хувцас өмсөн ажилласан бөгөөд барилга, төмрийн үйлдвэр, төмөр зам, уурхай зэрэг маш их биеийн хүч шаардсан ажлуудыг хүүхдийнхээ төлөө гололгүй хийсээр иржээ. Мөн тэрээр өөрийг нь таньдаг хүн аль болох бага буюу өөр хотуудад ихэвчлэн ажил хийдэг байв. Бүсгүй өдөр нь ажил хийж орой гэртээ очиж хүүхдээ хооллодог байлаа.

Цаг хугацаа өнгөрсөөр 2015 онд нэгэн сэтгүүлч эр түүний түүхийг хүнээс сураглан сонссон тул хатагтайтай өөрийн биеэр уулзан бүх амьдрал хийгээд түүхийг нь дэлгэрэнгүй сонссон байна. Түүний сонссон түүх сэтгэлийг нь маш их хөдөлгөсөн тул сэтгүүлч эр шууд л хэвлэлээр түүний мэдээллийг цацжээ. Олон нийт уг эмэгтэйг асар богино хугацаанд таньсан бөгөөд тухайн үед 63 настай эмэгтэй тэрээр өөрийн төрөлх хот Луксорын галт тэрэгний буудал дээр гутал тослох ажил хийж байв. Мөн бүх ард түмэн уг эмэгтэйн сэтгэл хөдөлгөм түүхийг нэгэнт мэддэг болсон тул Египет улсын засгийн газраас түүнд шагнал гардуулсан аж.

Share378Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds