Жорж 1962 онд Москвагийн Үндэсний эдийн засгийн дээд сургуульд суралцжээ. Тэрээр 1969 онд сургуулиа Плейхановын одон буюу Хөдөлмөрийн улаан тугийн одонтой төгсчээ. Москвад байхдаа тэр монгол эмэгтэй Сүрэнд хайртай болж, улмаар тэд охинтой болжээ.
Дараагаар нь Жорж хамтдаа БНМАУ (Монгол)-д ирсэн байна. Тэднийг Монголд ирээд удаагүй байтал Жоржийг МАХН, Дотоод хэргийн яам Капиталист удмынхан хэмээн үзэж албадан гаргажээ. Харин Сүрэн эх орноо орхин явж чадаагүй учир тэдний хайрын түүх төгсгөл болсон аж.
1976 онд Жорж Анголоос коммунистаар Монголд ирж, Монгол Ардын Намын их хуралд оролцсон байдаг. Тэрээр эхнэр охинтойгоо уулзсан хэдий ч хатуу хяналтанд байсаар нутаг буцсан байна.
Түүнчлэн 1977-1980 оны хооронд хоёр ч удаа Монголд ирээд буцсан түүхтэй билээ. Жорж 2001-2003 онуудад Ардчилсан хувьсгалын үеэр Монголд гурван удаа ирсэн боловч түүний хайрт эмэгтэй Сүрэн аль хэдийнэ өөр хүнтэй гэр бүл болсон байжээ. Тухайн үед тэрээр охинтойгоо уулзаж амжсан байна.
Энэхүү гунигт түүхийг Жоржийн найз, Пепетела нэрээрээ танил болсон Анголын зохиолч Артур Карлос Маурисио Пестана дес Сантос “The Plateau and the Steppes” буюу “Өндөрлөг болон нам газар” гэсэн нэртэйгээр бичиж ном гаргажээ. Т
ус романы гол дүрүүдэд Жулиа болон түүний хайрт залуу Сарангэрэл нар гардаг. Энэхүү роман Жоржийн гунигтай хайрын түүхээр хийгдсэн билээ. Сүрэнг (Жулиа), Жоржийг (Сарангэрэл) гэж нэрлэсэн нь Жоржийн хайр шөнийг гэрэлтүүлэгч саран адил гэрэлтэй байсан бол Сүрэнгийн хайр Жулиагийн амьдрал шиг дардан байж чадсангүй гэсэн санааг тус романаараа гарган өгсөн бөгөөд тэдний зохиолын гол дүрүүдийн нэрийг ийнхүү өгсөн байна. Уг романд зохиолч Монголын аж амьдрал, тухайн цаг үеийн асуудлын талаар маш сайхан бичжээ.