• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Богд хааны бор зааны түүх

Богд хааны бор зааны түүх

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Дайчин чин ван Ханддорж тэргүүтэй монголын элч төлөөлөгчид 1912-13 онд Орос оронд айлчлахдаа Богд Жавзандамба хутагтад зориулан бага шиг бор Зааныг 22 мянган рублээр худалдан авч байжээ. 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл Зааныг вагонд ачиж, зарим газар нь явган хөтөлж туух зэргээр 8 сар гаруй аялаж явсаар Хиагт хотноо авчирч дээ. Гэвч хүйтний улирал эхэлсэн тул Зааныг Хиагтад өвөлжүүлж 1914 оны хавраас хөтлөж, туусаар 3 сар явсаар нийслэл хүрээнд авчирч байв. Заанд сан тавьж энхрийлдэг малладаг 3 гэлэн байсан ба Богд хааны ордоны баруун хойно тусгай байшинд Зааныг тэжээж асардаг байсан гэдэг. Байшингийн урд талд одоо ч Зааныг аргамжиж байсан гинж, гадас нь байдаг гэнэ.

Чин ван Ханддоржтой хамт өндөр Гонгор явж ирэхдээ Богдын бор Зааныг арчилж, тууж авч ирэн бас хааны ордонд малладаг байсан гэсэн яриа байдаг юм байна. Богд хаан Заанд зориулж гоёлын өмсгөл оёулж өмсгөн, сургуульлаж бас цирк тоглуулдаг байсан гэнэ. Зааны хүнсэнд өдөр бүр Хааны сангаас 21ш мантуу, 2 жин шар будаа, 3 шанага улаан чавга зориулдаг байж дээ. VIII Богд маань их сониуч, сонин хачин ховор үнэт зүйлсийг үнэ хайрлахгүй худалдан авч цуглуулдаг байсан нь: автомашин, харилцуур утас, янз бүрийн цаг, болор-шаазан чамин эдлэлүүд, уран зураг, ховор амьтад, шувуу, Гимлайн баавгай, сармагчин, Энэтхэгийн тоть, хорт могойн чихмэл, мөсөн туйлын оцон шувууд зэргийн чихмэлүүдээс харагдаж байв. 1924 онд Богд хаан жанч хальсаны дараа Зааныг арчлах тэжээх хүнгүй болсоноор 2 жилийн дараа бор Заан нас барсан гэж архивт тэмдэглэсэн байдаг юм байна.

Share351Tweet175

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds