• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Хамгийн урт параллел шугамаар үргэлжилсэн хилийн зурвас болох АНУ болон Канадын хил. Энэ бүхэн хэрхэн бүрэлдэн бий болсон талаархи сонирхолтой түүх.

Хамгийн урт параллел шугамаар үргэлжилсэн хилийн зурвас болох АНУ болон Канадын хил. Энэ бүхэн хэрхэн бүрэлдэн бий болсон талаархи сонирхолтой түүх.

1

Шинээр бүрэлдэн бий болсон зүүн эргийн 13 колони эвлэлдэн нэгдэж тусгаар тогтнолоо тунхаглахын тулд 1775 онд өөрсдийг нь үндэслэгч Их Британы эсрэг тулалдаж 1783 онд Их Британи арга буюу хүчин мөхөстөж энхийн гэрээнд гарын үсэг зурснаар өнөөгийн АНУ бүрэлдэн тогтох эхлэл тавигдсан байдаг. 13 колони өөрсдийгөө Америк хэмээн нэрлэж анхны ерөнхийлөгчөөр Жорж Вашингтоныг томилож тусгаар тогтнолын тунхаг бичгээ бичсэн түүхтэй. Тэд Номхон далай болон Атлантын далайн голд орших дэлхийн газар зүйн байрлалын хувьд аль ч тийш гараа сунгах боломжтой маш чухал стратегийн байршилд өөрсдийн улсыг байгуулж Америк хэмээх шинэ үндэстнийг юу ч үгүйгээс бий болгосон юм.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Дайны үйл явцын хувьд Франц улсын байр суурь ямагт 13 колоны талд байсан бөгөөд дайн дуусдаг жил буюу 1783 онд Францын нийслэл Парис хотноо Их Британи болон АНУ-ын дээд удирдлагууд уулзалдан Америк хэмээх улсын анхны хилийг АНУ-ын талаас New York муж, Канадын талаас Quebec мужтай хиллүүлсэн байдаг. Тухайн үед АНУ-ын бүхий л газар нутаг нь баруун эргийн 13 муж л байлаа.

2

АНУ хэдий тусгаар тогтнолоо зарласан боловч Хойд зүгт орших одоогийн Канад улс бүхэлдээ Их Британы мэдэлд байлаа. Иймд АНУ-ын хувь тавилан алхам тутамдаа Англитай хамааралтай байсаар иржээ. 1783 оны Францын тунхаглал бол ердөө ганц удаагийн хилийн хэлэлцээр бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам АНУ улам бүр аж үйлдвэржиж хүчирхэгжиж эхэлсэн бөгөөд үүнийгээ дагаад баруун зүгт тэлэх бодлого баримтлан шинэ мужуудыг тунхаглан байгуулсаар байв. Энэ нь ч үргэлжилсээр 1908 онд буюу хамгийн сүүлд Washington мужид муж улсын статус олгосноор АНУ болон Их Британы хилийн хэлэлцээр 250 гаруй жилийн дараа бүрэн дууссан байдаг.

3

Түүнчлэн Канад болон АНУ-ын хилийн бүс нь дэлхий дээрх аливаа хоёр улсын хил параллель шугамаар хуваагдсан хамгийн урт хилийн бүс гэж албан ёсоор тооцогддог бөгөөд их газар нь 8891 км урт шугамаар хиллэдэг бол АНУ-ын Аляска муж нь Канад улстай 2475 км газраар хиллэдэг байна.

Нийтэлсэн Ц.Баяр

Share306Tweet170

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds