• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Кавказын ууланд болсон хүн чанаргүй аймшигт явдал

Кавказын ууланд болсон хүн чанаргүй аймшигт явдал

Тухайн үед 53 хүний бүрэлдэхүүнтэй уулчдын баг ууланд гарсан боловч цасан шуурга болж зарим хүмүүс нь ард хоцорсон байна. Түрүүлж явсан хэдэн хүмүүс гал түлэн архи ууж найрлаж эхэлсэн бөгөөд орон нутгийн хоёр малчин ард үлдэж гэмтсэн хүмүүсийг түүдэгтэй хүмүүс уруу сэтгэлээрээ нэг нэгээр нь зөөж туслав. Хамгийн харгис нь түрүүлж очин гал түлсэн хүмүүсээс хэн нь ч ард хоцорсон хүмүүсдээ туслахыг хүсээгүй юм.

Цасан шуурга дуусах үед сургагүй болсон хүмүүсээ тэд орхиод цааш явцгаасан байдаг. Кавказын ууланд болсон хүн чанаргүй аймшигт явдал1975 оны үед 50 гаруй жуулчин зааварлагчийн хамтаар Кавказын уул руу аялахаар замд гарчээ. Харамсалтай нь бүх зүйл төлөвлөж байсны эсрэг болсон юм. Цэлмэг байсан тэнгэр харанхуйлж, цасан шуурга дэгдэж, үзэгдэх орчин эрс муудсан байна. Багийн бүх гишүүнийг нэг дор цуглуулах гэж нэг нь нөгөөгөө хүлээсээр ихээхэн хугацаа алдсан бөгөөд тэд дараагийн буудаллах газраа харанхуй болохоос өмнө очиж чадахааргүй болжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Зааварлагчид сандарч тэвдэн яавал дээр вэ хэмээн ярилцсан байна. Бүгд өөр өөрийнхөөрөө зүтгэж, тодорхой шийдэлд хүрч чадалгүй багийн зарим залуучууд ой модонд очиж гал түлэх нь хамгийн зөв шийдвэр гэж үзсэн нь үнэндээ алдаа байв. Бусад жуулчин ч тэднийг дагасан гэнэ.

Цасан шуурга нүүр нүдгүй шуурч байсан тул явахад үнэхээр бэрхшээлтэй байжээ. Түрүүлж очоод түүдэг асаасан залуучууд руу бүгд тэмүүлж байв. Зарим нь халтирч унахдаа хөлөө хугалж, тусламж хүсэн хашгирч эхлэв. Харин түүдгийн дэргэд байсан залуус тэдний дуудахыг огтхон ч сонсолгүй архи ууцгааж байсан аж. Энэ үед нутгийн хоёр малчин жуулчдын багийн гишүүн болох бээрэх шахсан хоёр бүсгүйг замаасаа олж тэдэн дээр авчирчээ.

Дараа нь тэд ард үлдсэн бас нэгэн бүсгүйг авчрах хэрэгтэй байна, хамт яваач хэмээн жуулчин залуучуудад хэлсэн боловч бүгд татгалзжээ. Тиймээс малчид цээжээ хүртлээ цасанд хучигдаж ганцаараа хоцорсон бүсгүйг аврахаар явсан байна. Малчид гэмтсэн жуулчдыг хаанаас хайх хэрэгтэйг тэдэнд хэлсэн боловч жуулчдын хэн нь ч бусдыгаа хайхаар яваагүй юм.

Цасан шуурганаас хоргодон самрын модны дор нэгэн бүсгүй, залуу хоёр нуугдсан аж. Залуу нь цүнхнээсээ чүдэнз авахаар модон доороос гарч ирсэн боловч хөл алдаад жалга руу унаж энджээ. Түүний цогцсыг хамгийн сүүлд олсон байна. Энэ шуурганы үеэр жуулчдын багт явсан 53 хүнээс 21 нь амь үрэгдсэн гэнэ. Модны дор нуугдсан бүсгүйг бас нэлээд сүүлд олсон байна. Түүнд чүдэнз, хоол юу ч байгаагүй бөгөөд нэвт норсон байсан аж.

Цасан шуурга зогсмогц бүсгүй өөртөө урц хийсэн боловч дулаацах боломжгүйгээ мэдсэн байна. Тэрээр самрын модны эргэн тойронд зам гаргаж, даарахгүйн тулд тэр замаараа гурав хоногийн турш зогсолтгүй, унтахгүй гүйсээр байсан гэнэ. Оросууд өөрийн орны иргэнээ хайна гэдэгт тэрээр бат итгэлтэй байжээ.

Гурав дахь хоног дээр аврах багийнхан бүсгүйг олсон байна. Түүний нэр Светлана Вертикуш. Тэрээр ойд үлдэж амьд гарсан цорын ганц хүн байсан гэнэ. Харин багийн эхэнд явж залууст чүдэнз, архи, зузаан хувцас, хоол гээд бүхий л зүйл байсан бөгөөд тэд сульдсан жуулчдын хувийн хэрэгслийг булааж, шуурга зогсмогц бусдыгаа хайх эрмэлзэлгүйгээр аяллаа үргэлжлүүлсэн байна. Хэрвээ тэд цасан шуурга намжсаны дараа бусдыгаа хайсан бол хэд хэдэн хүнийг аврах боломжтой байсан юм.

Гэхдээ шүүх хурлын үеэр залуусыг гэм буруугүй хэмээн нотолжээ. Ийнхүү хүйтэн сэтгэл гаргахад тухайн үеийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж шүүгчид үзсэн байна.

Share390Tweet191

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds