Хүйтэн дайны он жилүүдэд Зөвлөлт болон АНУ нь сансрын уудмыг ноёлохоор ширүүн өрсөлдөж байлаа. Уг өрсөлдөөнийг 1955 оны 8-р сарын 12-ны өдөр ЗХУ АНУ-аас түрүүлж дэлхийн тойрог зам дагуу хиймэл дагуул байршуулна гэсэн мэдэгдэл эхлүүлсэн юм. Сансрын төлөөх тэмцлийн нэн тэргүүний зорилго нь түрүүлж саран дээр очих явдал байлаа. Хоёр улсын Засгийн газар хоёул сансар судлал болон пуужингийн хөгжүүлэлтэд асар их мөнгө цацах эхлэл ингэж тавигдсан юм.
1969 оны 6-р сарын 20-ны өдрийн АНУ-ын сансрын нисгэгч Neil Armstrong болон Buzz Aldrin нар Нэгдсэн Улсын далбааг саран дээр зоох үед АНУ уг тэмцээнд албан ёсоор ялсан хэмээн мэдэгдэж байлаа. Хэдий тийм боловч үнэндээ бүх зүйл эсрэгээрээ байв. 1959 он буюу сансрын төлөөх тулалдаан эхэлснээс ердөө 4 жилийн дараа ЗХУ-ын lunar сансрын хөлөг саран дээр очиж хүнээ буулгасан байдаг.
Luna2 сансрын хөлгийн загвар
Luna 2 нь бөмбөрцөг хэлбэртэй сансрын хөлөг байлаа, зарим талаараа Зөвлөлтийн “Спутник-1”тэй тун төстэй бөгөөд эхний оролдлогоороо л манай агаар мандлаас гарч дэлхийн тойрог замд хиймэл дагуулаа байршуулж чадсан байдаг. Түүнчлэн цаг уур хэмжигч, агаарын даралт хэмжигч, дулаан мэдрэгч, масштаблагч тооцоолуур зэрэг хамгийн сүүлийн үеийн ололт амжилтуудаар бүрэн тоноглогдсон байснаас гадна анхнаасаа л уг хөлгийн эцсийн зогсоол нь сар байсан юм.
Luna 2 хөлгийг нисэх үед Америкийн Засгийн газар анхааралтай ажиглаж байсан бөгөөд тэд анхнаасаа л Зөвлөлтүүд дэлхийгээс сар хүртэл нисэх чадалтай хүчирхэг пуужин зохион бүтээснийг мэдэж байлаа. Гэхдээ тэд Зөвлөлтийн тооцоолуур алдаатай хэмээн тооцож байсан бөгөөд уг тооцоолуур нь буруу ажиллаг байгаа тул саран дээр газардахаа бүтэлгүйтэх болно хэмээн найдаж байж. Харин бодит байдал дээрээ Америкчуудын тооцоо алдаатай байлаа. Luna 2 саран дээр амжилттай газардаж чадсан юм. Зөвлөлтийн хөлөг буусан газрыг “Mare Imbrium” гэж нэрлэдэг бөгөөд буусан даруйдаа дэлхий дээрх удирдлагын төвдөө мэдээлэл дамжуулж эхэлсэн байдаг. Дамжуулсан мэдээллээс нь дурдвал “саран дээр ямар ч татах хүч байдаггүй юм байна. Цацрагийн хэмжээ дэлхийнхтэй харьцуулшгүй их байна” гэх мэт мэдээллүүдийг дамжуулсан байдаг.
Luna 2-ын дуураймал загвар
Luna 2 нь саран дээр буусан явдал нь сансар судлалын ололт амжилт гэхээсээ илүүтэйгээр улс төрийн томоохон нүүдэл болсон юм. Luna 2 нь Зөвлөлтийн пуужингийн хөгжлийг хир зэрэг хол явсныг харуулах томоохон үйл явдал болсон бөгөөд ган төмрөөр хийгдсэн хэсэг нэг бүр дээр нь СССР , 1959 он, 1 сар хэмээх бичиг байдаг байна.
Хүн төрөлхтний бүтээлүүдээс хамгийн анх удаа саран дээр явсан бүтээл бол уг робот юм.
Moscow хотын музей уг төхөөрөмжийн голд хиймэл дагуул болон хөлөгтэй мэдээлэл дамжуулагч аппарат суурилагдсан бөгөөд хиймэл дагуулд дамжуулсан мэдээ нь дэлхийд хүрдэг байж. Мөн нарны энерги хураах хэд хэдэн тавагтай бөгөөд газардаг үед зарим тавагнууд нь гэмтэн ажиллагаагүй болсон аж.
Зөвлөлтийнхан Америкчуудаас 10 жилийн өмнө саран дээр буусныг Америкийн засаг захиргаа өнөөг хүртэл мэддэг боловч энэ талаар хариу тайлбар хэлэхийг огт хүсдэггүй нь сонин. Luna 2 хөлөг саран дээр бууснаас хоёр долоо хоногийн дараа зөвлөлтийн удирдагч Nikita Khrushchev АНУ-д айлчилж Америкийн удирдлагууд уруу харж байгаад инээмсэглэн “сарын даалгавар биелсэн” хэмээн хэлж байжээ. Мөн түүний АНУ-ын ерөнхийлөгч Dwight Eisenhower-т Luna 2 хөлгийн гангийн хэсгээс гарын бэлэг болгон өгсөн байна. Тухайн цаг үед уг бэлэг нь бэлэг гэхээсээ илүү асар их доромжлол, өдөөн хатгалга болсон нь мэдээж.
Харин өнөөдрийн хувьд АНУ-ын ерөнхийлөгч Dwight Eisenhower-ын авч байсан luna 2-ын бэлэг болох ган хэлтэрхий нь Kansas мужийн Abilene-д орших Eisenhower-ын музейд хадгалагддаг байна. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн сансрын уудамд тэмүүлсний анхны нотолгоо өнөөг хүртэл түүний нэрэмжит музейд хадгалагдсаар.