• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Алдартай түүхэн кинонуудын гол дүрүүд бодит байдал дээр ямар байв

Алдартай түүхэн кинонуудын гол дүрүүд бодит байдал дээр ямар байв

“300 Спартанчууд” киноны Ксеркс, түүний дүрд Родриго Санторо

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Персийн хааны талаар тодорхой түүхэн баримт байдаггүй. Гэхдээ хэсэг хүмүүс түүнийг түргэн зантай, ааш муутай боловч өөртөө итгэлтэй гарамгай удирдагч байсан гэж үздэг бол нөгөө хэсэг нь ухаалаг, дайн тулалдааны арвин туршлагатай нэгэн байсан гэж үздэг. Харин кинонд түүний дүрийг дээрх хоёр сэтгэгдлийг шингээн, мөн өвөрмөц гоёл хувцаслалттай мөнхөлжээ.

“Александр” киноны Александр , түүний дүрд Колин Фаррелл

Энэхүү кинонд түүхийг алдаатай үзүүлсэн хэд хэдэн хэсэг байдгаас гадна, Александрын гадаад төрх огт өөр байдаг.

Залуу Сальвадор Дали, дүрд Роберт Паттинсон ” Дурсамжийн хэлтэрхий” кино

Дали болон Паттинсон нарын гадаад төрх төсгүй боловч, кинонд жүжигчин түүний агуу зураачийн этгээд зан авир, урьдчилан таамаглах аргагүй солиорол зэргийг гайхалтайгаар тоглож үзүүлсэн билээ.

Леонидас хаан, ” 300 Спартанчууд”, дүро Жерард Батлер

Түүхэнд бол Леонидас хаан өөрийн хаанчлалын 10  жилийн хугацаанд тэмдэглүүштэй ямар нэг зүйл хийж байгаагүй бөгөөд харин Фермопилийн тулаанд баатарлагаар амь үрэгдсэн билээ. Хэрвээ түүхийг ягштал барьсан бол тэр энэ кинонд дүрслэгдэх гавьяагүй нэгэн байжээ.

“Гладиатор” киноны Коммодус хаан, түүний дүрд Хоакин Феникс

Түүхэн Коммодус, жүжигчин хоёрын гадаад төрх өөр байх нь гайхахаар зүйл биш ч, намтрын хувьд энэ кино алдаатай байдаг. Түүхэн Коммодус Ромыг бараг 13 жил удирдсан бол кинонд ямар ч үр ашиггүй 2 жил орчим захирч байгаагаар гардаг. Мөн Коммодус жинхэнээсээ гладиаторын тулаанд өөрийн биеэр оролцдог байсан ба гэхдээ амь насанд ямар нэг эрсдэлгүй жижиг шарх авч байжээ.

“Хатан зүрх” Уильям Уоллесийн дүрд Мел Гибсон

Энэхүү кино нь түүхийг гуйвуулснаар 5 Оскарын шагнал Мел Гибсонд авчирсан юм. Энгийн ард болох Мел Гибсоноос ялгаатай нь түүхэн дүр болох Уильям Уоллес үнэндээ сайхан гэр бүлээс гаралтай байсан ба рыцарь буюу хүлэгт баатар хүн байжээ. Тэр бол жинхэнэ язгууртан хүн байв.

“Жанна Д.Арк” , түүний дүрд Мила Йович

Люк Бессонтой үүсгэсэн хайр сэтгэл, мөн гадаад төрх өөр байгааг тооцохгүй бол энэ кино гайхалтай бүтээл болсон. Мила Йович бол яах аргагүй шилдэг нь.

“Артур хаан”, дүрд Оуэн Клайв

Гадаад төрх, байдал  төсгүйгээс гадна, түүхийг ихээр гуйвуулсан.

Наймдугаар Хенри хаан, “Тюдорууд” дүрд Жонатан Рис Майерс

Хармагц л шууд мэдэгдэхээр  Английн хаан бодитоороо нилээн их жинтэй байжээ.

Клеопатра хатан,  ” Астерикс, Обеликс хоёр” кинонд Моника Беллучи

Ромын хаан Цезарь болон түүний хамтрагч Марк Антонийн  зүрх сэтгэлийг  өөрийн зүйрлэшгүй гоо сайхнаараа эзэмдсэн гэгддэг Египетийн хатан хаан Клеопатра бодит амьдрал дээр намхан нуруутай, энгийн нэгэн бүсгүй байсан гэдэг. Харин кинонд бол түүний дүрийг Вивьен Ли, Софи Лорен, Элизабет Тэйлор, Моника Беллучи зэрэг хамгийн сайхан бүсгүйчүүд л бүтээдэг.

 

Share358Tweet172

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds