• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Австрали улсын түүхэнд тохиосон хамгийн анхны аймшигт гэмт хэрэг. Энэ явдлаас хойш дэлхий нийтээр сугалааны ялагчийг нийтээс нуудаг болсон юм.

Австрали улсын түүхэнд тохиосон хамгийн анхны аймшигт гэмт хэрэг.  Энэ явдлаас хойш дэлхий нийтээр сугалааны ялагчийг нийтээс нуудаг болсон юм.

1

1960 оны 6-р сарын 1-ны өдөр Австрали улсын Сидней хотод амьдрах Bazil Thorne гэх эрхэм санамсаргүй байдлаар 2,6 сая доллар сугалаагаар хожив. Сугалааны компани өөрсдийн маркетингийг эхлүүлж тив даяар түүний зургийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараан өөрсдийн компанийг сурталчилж эхлэв. Ганцхан хормын дотор саятан болсон явдал нь Bazil Thorne болон түүний гэргийд төсөөлөхийн араггүй аз жаргалыг авчирсан юм. Харамсалтай нь уг аз жаргал удаан үргэлжлэх тавилангүй байж.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Ноён, хатагтай Bazil-ын гэр нь бага сургуультай тун ойрхон байдаг тул тэдний бяцхан хүү болох 8 настай Graeme сургуултдаа ганцаараа алхаад явчихдаг байлаа. Сугалаанд ялснаас 1 сарын дараа буюу 1960 оны 7-р сарын 7-ны өглөө яг л бусад өдрүүдийн адил хүү сургуульдаа явахаар гэрээсээ гарсан байдаг. Гэтэл бяцхан хүүг гэрээсээ гарснаас яг 70 минутын дараа үл таних хүн тэдний гэрийн утас уруу залгаж хүүг нь барьцаалсан тухайгаа хэлээд орой 5 цаг гэхэд 250 мянган доллар өөрт нь өгөхийг шаардсан бөгөөд шаардлагыг эс биелүүлбэл хүүг аварга загаснуудын хоол болгоно хэмээн сүрдүүлсэн байна.

2

Сандарсан эцэг эх шууд л цагдаа дуудсан байдаг. Цагдаа нар тэдний гэрийн ойролцоох газрууд, сургууль гэх мэтээр Сидней хотыг бүхэлд нь нэгжиж эхэлсэн боловч хүүг олоогүй байна. Гэтэл оройн 5 цагт утас дахин дуугарсан бөгөөд энэ удаа барьцаалагч этгээд мөнгийг хаана хэрхэн байрлуулах тухай заавчирлгаа өгчээ. Цагдаа нар болон хүүгийн эцэг эх барьцаалагчийн заавраар мөнгийг байх ёстой газар нь үлдээсэн боловч өнөөх этгээд уг мөнгийг огт ирж авсангүй. Энэ цагаас хойш гэмт хэрэгтэн хүүхдийг нь аваад усанд хаясан чулуу мэт алга болох нь тэр.

3

Бяцхан хүүг барьцаалсан мэдээ Австрали улс даяар тархсан бөгөөд энэ улсад анх удаа хүүхэд барьцаалсан хэрэг гарсан нь Brazil Thorne-ын гэр бүлд тохиолджээ. Иймд Австралийн иргэд маш их түгшин хүүхдэд санаа зовж эхэлсэн бөгөөд орон даяар 250,000 гаруй иргэд сайн дураар хүүг хайх ажиллагаанд нэгдсэн байдаг. Түүнчлэн цагдаагийн бие бүрэлдэхүүн бүхий л мужуудаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан бөгөөд энэ ажиллагаа нь Австрали улсын түүхэнд тохиосон хамгийн том цагдаагийн ажиллагаа болж үлдсэн түүхтэй.

Харамсалтай нь энэ бүх хүмүүсийн хичээл зүтгэл ердөө ч амжилт олсонгүй. 1960 оны 8р сарын 16-ны үүрээр Сиднейн хойд эргийн хөвөөгөөр хүний цогцос олдсон гэх дуудлагын дагуу цагдаа нар ирж шалгахад сурагчийн дүрэмт хувцастай Graeme Thorne-ы цогцос тэднийг угтаж байв . Уг аймшигт явдлаас 2 сарын дараа хүүг барьцаалсан этгээд болох Stephen Bradle гэх цагаач эрийг цагдаа нар олж баривчилсан байна. Тэрээр ямар ч илтгэл, мэдүүлэг өгөлгүй байсаар шоронд хоригдсон байдаг. Ийнхүү хүүгийн үхэл нууц хэвээр үлдсэн түүхтэй.

Чухам энэ явдал нь Австрали улсын цагдаагийн байгууллага шинэчлэлт хийх цаг нь болсныг тэдэнд сайтар ойлгуулсан бөгөөд дэлхийн маш олон орнууд уг аймшигт хэргээс сургамж авч сугалаанд их хэмжээний мөнгө ялсан хүний царайг нийтэд зарлахаа болсон юм.

 

4

Share338Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds