Жил бүрийн 3 сарын 23- ны өдөр Польш, Белорусь улсуудад “Цаасан шувуу” хөөргөх уламжлалт ёс өргөн болдог нь нэрт сурган хүмүүжүүлэгч, эмч, зохиолч, нийгмийн зүтгэлтэн Януш Корчакын дурсгалыг хүндэлдэг арга хэмжээ юм. Залуу наснаас эрдмийн замыг хөөсөн Януш 1905 оны Орос – Японы дайнд оролцож ирээд өөрийн зохиол бүтээл ихэд алдаршсаныг мэджээ. Европын олон орноор яван судалгаа хийж сурган хүмүүжүүлэх ухааны дорвитой том бүтээлүүд гаргасны зэрэгцээ ном зохиол бичиж, нэртэй зохиолч болж ихэд алдаршсан хүндтэй хүн болсон байна. 1910- 1912 онуудад өөрийн санаачилсан “Өнчин хүүхдийн” газрыг байгуулж эмчийн ажлыг орхин өнчин хүүхдийн асрамжийн газарт хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлэх үйлсэд бүх амьдралаа зориулжээ. Дайн эхэлж 1939 онд Польш улс Германд эзлэгдэхэд өнчний асрахаа арга ухаан гарган ажилуулсаар ирсэн ч 1942 онд СС-хэн ирж 192 хүүхдийх нь хамт Треблинка хэмээх үхлийн хорих лагерь руу вагонд ачин явуулах үед нэгэн СС – н офицер хүрч ирж: Та ” Матиуш хаан” гэж гоё номыг зохиосон Януш Корчак гуай мөн үү би хүүхэд байхдаа унших дуртай ном байлаа, та цуваанд суухгүй үлдээд чөлөөтэй явж болно гэхэд Януш Корчак хүүхдүүд явах бол би ч явах ёстой хэмээн ачигджээ. Треблинка үхлийн хориход хүүхдүүдийн хамт ирээд хэд хоносны дараа бүх хүүхдийг аймшигтай зовлонт үхэл болох хорт хийн камер луу оруулахын өмнө германы офицерууд өндөр нэр хүндтэй Янушыг гарч явж болно гэж санал тавьсан ч 2 нялх амьтан тэвэрсэн нэрт сурган хүмүүжүүлэгч толгой сэгсрэн ямар аймшиг руу явж байгааг хүүхдүүдэд мэдрүүлэхгүйн тулд анхаарлыг нь өөр дээрээ татан шүлэг, дуу гарган тэдний хамт хорт хийн камер лүү оржээ. Түүний байгуулсан Өнчин Хүүхдийн асрамжийн газар одоо ч ажиллаж байгаа ба хөшөө дурсгал нь олон газар бий. 1978 оныг ЮНЕСКО нэрт сурган хүмүүжүүлэгч, энэрэнгүй үйлстэн Януш Корчакийн жил болгон зарласан байна. Хүүхдийн хүмүүжлийн тухай түүний хэлсэн 10 зарчим өнөөдөрч их үнэ цэнэтэй хэвээр.
1.Хүүхдээ хэзээч өөр шигээ эсвэл өөрийн хүсч бга шиг болгох гэж бүү хүчил.Түүнд өөрөөрөө байж өөрөө хүн болоход нь тусла.
2.Хэзээ ч түүний төлөө хийсэн бүхнийхээ хариуг бүү нэх! Чи түүнд амьдрал бэлэглэсэн үүнийг яаж хариулж чадах вэ?Харин тэр хэн нэгэнд амьдрал бэлэглэнэ тэр нь цааш бас нэгэнд амьдрал бэлэглэнэ энэ нь эргэж хариу нэхдэггүй амьдралын талархлын хууль юм.
3.Бүү үл тоож доош нь хийж бай!
- Тулгарсан асуудлуудыг нь үл тоож, ихэмсгээр бүү ханд!
5.Хожим гашуун талх идэхгүйн тулд бүү гомдол, цөхөрлийн үгээр бул !
6.Ямар үр тарина тэр л бий болно.
7.Хүний амьдралын хамгийн сайхан учрал бол хүүхэдтэй учрах бөгөөд хэн болох, ямар хүнтэй учирч бгагаа бид мэдэх боломжгүй.
8.Хүүхдэддээ зарим зүйлийг хийж өгч чадаагүйн төлөө өөрийгөө бүү зовоо
9.Бусдын хүүхдийг хайрлаж сурах, өөрийн хүүхдэдээ хэзээч хийхгүй зүйлийг бусдын хүүхдэд бас хэзээч бүү хий !
10.Авьяасгүй, азгүй ямарч байлаа хүүхдээ насанд хүрлээ ч хайрла! Энэ
бол одоохондоо чамд буй баяр баясгалан чинь!