• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн алдартай бүтээлүүд

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн алдартай бүтээлүүд

ТӨГӨЛДӨР ХУУРЧ (2002 ОН)

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, фашистууд Польшийн газар нутгийг бүхэлд нь эзэлж авснаар еврейчүүдийн амьдрал там болж хувирна. Гэсэн ч Владислав Шпильманы төгөлдөр хуурын гайхамшигт эгшигт аялгуу харгис хэрцгий ямар ч дайсны сэтгэлийг уяраан зөөллөж байдаг тухай кино та лав үзсэн байх. Гол дүр Шпильман нь бодит хүн бөгөөд түүний 1946 онд хэвлүүлсэн Төгөлдөр хуурч дурсамжийн номыг нэрт найруулагч Роман Полански ийн дэлхийн шилдэг киноны нэг болсон хэрэг. АНУ-ын жүжигчин Эдриен Броуди энэхүү дүрийг бүтээхийн тулд төгөлдөр хуур тоглож сурснаас гадна 14 кг туржээ. Түүний энэхүү хөгжмийг тоглож буй хэсэг кинонд ганцхан удаа гардаг ч орлон тоглогч тоглуулаагүй гэдгээрээ давуу талтай юм.

ТРОЙ (2004 ОН)

Эртний Грекийн домогт яруу найрагч Гомерийг Илиада, Одиссей гэсэн хоёр алдарт туульс нь дэлхий нийтэд алдаршуулсан. Илионы дуулал буюу Илиада-д Бага Азийн хойгт, Дарданеллийн эрэг орчим буюу одоогийн Турк улсын нутагт оршин тогтнож байсан Трой улсад (Илион улс ч гэдэг) 10 жилийн турш өрнөсөн дайны тухай баатарлагаар бичсэн байдаг. Энэхүү муж улс хоорондын хагарал болон Агамемнон хаан хийгээд Архиллесийн хооронд өрнөсөн дайн нь Эртний Грекийн түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлын нэг мөнөөсөө мөн билээ. Герман найруулагч Вольфганг Петерсон Илиада туульсаас сэдэвлэсэн Трой киног найруулсан нь өнгөрсөн жил 90 жилийн ойгоо тэмдэглэсэн ‘”Warner Bros Pictures’’-ийн түүхэн дэх 50 шилдэг киноны нэг болсон юм. Зохиол нь Гекторыг эцсийн замд нь үдэж буйгаар төгсдөг ч киноных арай өөр байдаг.

РУАНДАГИЙН ЗОЧИД БУУДАЛ (2004 ОН)

Геноцид гэж юу вэ. Википедиа сайт энэхүү үгийг Үндэс угсаа, арьс өнгө шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, урьдаас төлөвлөж, системтэйгээр нь хомроголон хороох хэмээн тайлбарлажээ. Зүүн Африкийн Руанда улсад 1994 онд геноцид болж, хуту овог аймгийнхан 100 өдрийн дотор тутси үндэстний 500 мянгаас сая хүртэлх тооны хүнийг хөнөөсөн гашуун түүх бий. Үндэстэн хоорондын тэмцлээс улбаатай энэхүү үйл явдпын уршгаар Руанда улсын хүн амын 20, тутси үндэстний 70 хувь нь устсан юм. Харин Ирландын найруулагч Терри Жорж энэхүү аймшигтай харгис үйл явдлаас сэдэвлэсэн Руандагийн зочид буудал киног геноцид болсноос 10 жилийн дараа дэлгэцэнд гаргасан нь их амжилтад хүрсэн билээ.

ХАЧИ НОХОЙН ӨГҮҮЛЭЛ (2009 ОН)

Токиогийн их сургуулийн профессор Хидэсабүро Үэно 1924 онд галт тэрэгний буудал дээр явж байхдаа акита-инү үүлдрийн нэг настай төөрсөн гөлөг олж авч, Хачико хэмээх нэр хайрлажээ. Эрх танхил өссөн нохой эзнийгээ ажил руу нь өглөө бүр дагаж явдаг, Одатэ хэмээх жижиг хотынхон ч Хачиког хайрлаж өхөөрддөг байв. Гэсэн ч профессор 1925 онд зүрхний хүнд өвчнөөр нас барж, хөөрхий нохой өнчрөн хоцорсон юм. Хачико нохой эзнээ эргэж ирэхийг 10 жил хүлээж, 1935 онд галт тэрэгний буудал дээр насан эцэслэсэн түүхтэй. Энэхүү харамсалтай хэрнээ гайхамшигтай түүхээс сэдэвлэсэн Хачи нохойн өгүүлэл кино 2009 онд үзэгчдийн хүртээл болсон. Тус кинонд алдарт жүжигчин Ричард Гир тоглосон бол Хачикогийн дүрийг Чико, Лайла, Форрест гэсэн гурван нохой бүтээсэн юм.

127 ЦАГ (2010 ОН)

АНУ-ын уулчин Арон Ралстон 2003 онд Юта мужийн зүүн өмнөд хэсэгт орших Blue John Canyon хавцалд хийсэн авиралтынхаа үеэр баруун гарынхаа бугуйг том бул чулуунд даруулжээ. Тэр гараа салгаж авч чадсангүй, эзэнгүй хавцалд ганцаар үлдсэн түүнд туслах хэн ч байсангүй. Ралстон үхэлтэй таван өдөр тэмцэлдсэний эцэст гараа тасалснаар амьд үлдсэн байна. Тэрбээр 127 цагийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа 2004 онд хэвлэгдсэн Хатуу болон хадан байрны дунд хэмээх намтарчилсан номдоо бичсэн байдаг. Найруулагч Дэнни Бойл үүнээс сэдэвлээ 127 цаг киног хийсэн нь их амжилт дагуулжээ. Жүжигчин Жеймс Франкод уулчин Ралстоны дүрийг бүтээх амаргүй байсан гэдэг.

Share560Tweet160

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds