New York-ын тэнгэр дээр нисч буй Хинденбург
Аливаа зүйлийн хүчирхэг оршихуйг хэдэн удаа нуран унаснаар нь бус хэдэн удаа сэхэж боссоноор нь дүгнэх ёстой хэмээн зарим хүмүүс ярьдаг. Хэрэв энэ үгийг үнэн гэж итгэх юм бол Герман улс, Ари үндэстний сүр хүчнээс эмээхгүй байхын араггүй. Дэлхийн нэгдүгээр дайнд тэнхлэгийн гүрний талд тулалдаж эцэст нь ялагдаж асар их өрөнд орсон Герман улс 20 жилийн дараа гэхэд дахин дэлхийн хэмжээний дайн хийх хүчин чадалтай их гүрэн болсон түүхтэй. Гэхдээ Герман 1938 онд гэнэт л сэргэн мандчихсан юм биш. Удаан хугацааны хөдөлмөрийн үр дүнд Хиндебург хөлөг онгоц баригдсанаар Герман улс дахин хүчирхэгжсэнийг дэлхий нийтэд харуулсан юм.
Дэлхийн нэгдүгээр дайнд Германы армийн ерөнхий фельдмаршал байсан Хинденбург дайны дараа тус улсын рейх буюу дээд захирагч болсон байдаг. Тэрээр улс гүрнээ хүчирхэгжүүлэхийн тулд бүхий л арга замыг эрэлхийлсэн бөгөөд Гитлераас нэг ялгаатай нь Еврейчүүдийг хүлээн зөвшөөрдөг байв. Харин улс орноо дахин хүчирхэг болгосон буюу олон улсад өөрийн улсын сүр хүчийг мэдрүүлэхийн тулд 1931 онд дэлхийн хамгийн том нисэх онгоц болох Хинденбургийг бүтээх тушаал өгсөн байдаг.
Германы удирдагч асан Хинденбург
Харамсалтай нь тэрээр өөрийн цаг үе өөрийн тушаалаар, мөн өөрийн нэрээр бүтээсэн хөлөг онгоцыг эцсийн байдлаар үзэх хувь тавилан дутсан юм. 1934 онд тэрээр таалал төгсөж түүнийг нас барсны дараа Германы ажилчны намаас Гитлер засгийн эрхийг авч түүний цаг үед буюу 1936 онд Хинденбург бүтээгдэж их хувь тавилангийн замд аялахад бэлэн болсон байдаг. Шинэхэн хөлөг онгоц нь нацист Германы билэгдэл хас тэмдгээр чимэглэсэн бөгөөд иргэний агаарын тээврийн зориулалтаар олон улсын нислэг үйлдэж эхэлсэн байна. Харамсалтай нь Хинденбург онгоцны хувь тавилан фельдмаршал Хинденбургийнхтай ижил богино байлаа.
Уг хөлөг онгоц нь багийн гишүүд нийлсэн 97 зорчигчийн хамт 1937 оны 3-р сард Атлантын далайг гаталж АНУ-ын New Jersey-д газардах үедээ осолдож бүрэн шатан газарт унасан байдаг. Уг онгоцноос аз болж 62 хүн эсэн мэнд үлдсэн боловч үлдсэн 35 хүн нь амиа алдсан юм. Хинденбург хөлгийг газраас хөөргөхөд хэрэглэж байсан шатамхай устөрөгч хөлгийг дэлбэрэхэд хүргэсэн гэж үздэг ч ослын шалтгаан бүрхэг, элдэв таамаглалуудаар дүүрэн үлджээ.
New Jersey орчимд сүйрч байгаа зураг нь
Түүнчлэн уг хөлөг онгоц нь АНУ болон Германы хооронд хамгийн анхны удаа иргэний агаарын тээврийн шууд нислэг үйлдсэнээрээ түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Мөн сүйрэх хүртлээ 1 жилийн хугацаанд Атлантын далайг нийт 17 удаа бүтэн гаталсан нь чамлахааргүй их амжилт юм. Харин сүйрэх үед хамгийн аймшигтай нь хөлөгт маш хурдан гал авалцсан байдаг. Ослын эхний шинж тэмдэг харагдаж эхэлснээс бүрэн осолдох хүртэл минут хүрэхгүй хугацаа зарцуулагджээ. Нэг талаараа ийм богино хугацаанд 35 хүн амьд үлдэнэ гэдэг гайхамшиг мэт.
Хинденбург анхны нислэгээ хийхийн өмнө
Уг гамшигт сүйрлийн дараа АНУ болон барууны орнуудын иргэний нисэх онгоцны салбар хэсэгтээ уналтад орсон гэдэг. Учир нь хүмүүс агаарын тээврээс болгоомжилж цаг хугацаа илүү зарцуулах боловч усан тээврийг илүүд үзэх болсон байдаг. Түүнчлэн сүйрлээс 2 жилийн дараа буюу 1939 онд Герман улс хүн төрөлхтний хоёрдугаар их дайныг эхлүүлсэн түүхтэй.