• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

70 жилийн дараа Гитлерийн “Mein Kampf” дахин хэвлэгдэж эхэллээ

70 жилийн дараа Гитлерийн “Mein Kampf” дахин хэвлэгдэж эхэллээ

1923 онд Германы засгийн газрыг унагаах гэсэн оролдлогын улмаас есөн сар шоронд хоригдох үедээ Адольф Гитлер “Mein Kampf” буюу “Миний тэмцэл” бүтээлээ бичиж байжээ. 1924 онд хэвлүүлсэн түүний анхны хэвлэл 12 маркийн үнэтэй байсан ба Германчуудын анхаарлыг төдийлөн татаагүй байна. Дараа нь нацистууд уг номыг илүү сайжруулж дахин хэвлүүлсэн бөгөөд 1933 онд Гитлер канцлерь болж уг номоо улам идэвхтэй түгээн дэлгэрүүлжээ. Тэр үед Гитлер шинээр гэрлэсэн хос бүрт уг номоо үнэгүй өгч, засгийн газар зардлыг нь даадаг байсан байна.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Энэ бүх борлуулалтаас Гитлер 10 хувийн рояалти авдаг байсан нь оргил үедээ жилд $1 сая хүрч байсан нь одоогийн ханшаар $12 сая юм. 1939 онд гэхэд Гитлерийн бүтээл 11 хэлэнд орчуулагдаж, дэлхий дахинд 5,200,000 хувь борлуулагдаад байв. Харин дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ номын зохиогчийн эрх Бавари мужийн мэдэлд шилжсэн бөгөөд эрх эзэмшигч нь дахин хэвлүүлэхийг хориглодог байсан юм. Тэгвэл 70 жилийн дараа энэхүү өмчлөх эрх дуусгавар болсноор дахин хэвлэх эрх нээгджээ. Өнгөрсөн Баасан гарагт Мюнхен хотын Орчин цагийн түүхийн хүрээлэнгээс “Mein Kampf” номыг 64$-ын үнэтэйгээр худалдаанд гаргалаа. 2,000 хуудас бүхий энэ хэвлэлтэнд 3,500 орчим эрдэм шинжилгээний тайлбар дагалдсан гэнэ.

Тус номыг Гитлер засгийн эрхэнд гарахаасаа 10 гаруй жилийн өмнө шоронд шоронд хоригдож байхдаа бичсэн бөгөөд зөвхөн нацист тунхаглал бус хувь хүний дотоод сэтгэл, мэдрэмж хийгээд үзэл бодол, улс төрийн нарийн схем, эдийн засгийн онол гэх мэт маш олон зүйлсийг бичсэн байдаг. Уг ном нь тухайн хүний нацизмыг байгуулах мөрөөдөл нь аль эрт төлөвшсөн байсныг гэрчилж байгаа юм. Түүнчлэн уг номыг уншиж үзсэн хүний хувьд хэлхэд Гитлерийн залуу байх үеийн Австри, Германы улс төрийн нөхцөл байдал манайхтай тун төстэй байсныг дуулгах хэрэгтэй болов уу.

 

Share340Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds