• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Галилейгийн амжилтанд хүрсэн нууцаас

 

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Бермудын гурвалжингийн нууц тайлагджээ

Манай сайт амжилтанд хүрсэн хүмүүсийн амжилтын нууцаас хуваалцдаг билээ. Энэ дугаартаа шинжлэх ухааны түүхэнд агуу нээлт хийсэн хамгийн агуу одон оронч, физикч, математикч Галилейгийн амжилтанд хүрсэн нууцаас хүргэж байна. Тэрбээр огторгуйг дуран авайгаар харж, физикийн шинэ салбар болох механикийн үндсийг тавьж, математикийн хуулиуд байгальд ч мөн үйлчилдгийг баталжээ. Галилей Италийн Писад /1564-1642/ дээд зиндааны боловч ядуу амьдралтай математик, хөгжим сонирхдог эцгийн хүү болж төржээ. Аавийг нь Винсенцио гэдэг байлаа. Тэрээр сайн боловсрол олж авсан, хүмүүжилтэй хөгжимчин байсан гэдэг. Эрүүл мэндээ сайжруулахын тулд Писагаас Флоренц руу гэр бүлээрээ нүүжээ. Гүн ухааны уламжлалт сургалтаар хүмүүжүүлсэн боловч бодол санаагаа нуудаггүй нэгэн болж өсчээ.

Галилейг 17 хүрэх үед Писагийн Анагаах ухааны их сургуульд бүртгүүлсэн байна. Анагаах ухааныг судалж байх үедээ геометрийн сэдвээр лекц сонссон нь математикийг сонирхоход хүргэжээ. Галилей сургуульдаа орсны дараа Аристотелийн физикийн хичээлийг илүү сонирхож байлаа. Аристоль, Платон нарын хуучин ном зохиол болон Аристолийн үзэл санааг үгүйсгэсэн ном зохиолыг судалсан байна. Гэсэн хэдий ч эртний эргэлзээтэй хариултууд түүний сэтгэлд нийцсэнгүй. Аристотелийн бүтээлүүд, онол, туршилтуудыг судлан зарим нэг зүйл нь буруу болохыг баталжээ. Хэнтэй ч адилгүй энэ зан ааш, ил тод үгс нь түүнийг элдвээр хочлуулахад хүргэж байв.

Дүүжингийн хуулийг нээжээ

1581 оны нэгэн өглөө Италийн Писан дахь сүмд хүмүүс бүгд өвдөг сөхрөн мөргөл хийж байхад Галилей таазанд өлгөөтэй байсан дэн савлахыг ажиглажээ. Тэгээд ижил хугацаанд урагш хойш хөдлөхийг анзаарчээ. Судас баридаг байсан учир савлахдаа ижил хугацаанд хөдлөж байгааг төвөггүй мэдсэн байна. Тэрээр ажиглалтаасаа үүдэн туршилт хийж эхэлсэн байна. Олсны үзүүрт ачаа зүүж энгийн нэг дүүжин хийжээ. Эцэст нь олс ижил урттай байхад ямар ч ачаа адил хугацаанд савладаг болохыг тогтоожээ. Эндээс олс урт байхад хол савлаж, богино байхад ойрхон савладгийг олж мэджээ. Сүмийн таазнаас дүүжилсэн дэнгийн савлах хөдөлгөөнийг ажиглан дүүжингийн хуулийг нээжээ. Хожим нь үүнийг дүүжин цаг хэрэглэсэн байна. Галилей өнөө үед энгийн дүүжигийн дүрэм гэж нэрлэдэг энэ дүрмийг нээжээ. Тэгээд үүнийгээ ашиглан эмч нарт хэрэгтэй багаж хийгээд мөнгө олохын тулд худалджээ. Галилейгийн теоромуудыг тухайн үед хүлээн зөвшөөрөөгүй байна. Түүнийг этгээд, шашны эсрэг үзэлтэн хэмээн үзэж байлаа.

Түүний байгалийн тухай үзэл нь тухайн үедээ шинэлэг эргэлт байсан тул их сургуулийн багш, оюутнууд, сүмийн зэрэгтнүүд дайсан болгожээ. Тэд түүнийг ертөнцийн тухай бүхий л теоромыг эмх замбараагүй болгохоор шийдсэн гэж үзэж байлаа. Өнөөдөр бидний энгийнээр хүлээн зөвшөөрдөг ихэнхи зүйлийг тэр үеийн хүмүүс эсэргүүцдэг байсан аж. Харин Галилей шиг нэгний шийдэмгий, үндэслэлтэй сургуулиуд байхгүй байсан бол эртний теоромуудад шүүмжлэлттэй хандах шалтаг гаргахгүй бизээ. XVI зууны үед дэлхий, түүний эргэн тойрон дахь эрхсүүд нэг нэгэндээ татагдаж, холдож ойртдог гэж батлах байтугай бодох хүртэл ямар ч боломжгүй зүйл байлаа.

Аристотелийн онолын буруу болохыг батлав

Логик, сэтгэлзүй, амьтан судлал, уран зохиол судалсан Аристотелийн бүтээлүүд байдаг. Хэдийгээр Аристотель өөрийн үзэл бодлоо туршилтаар батлаагүй боловч бүтээлүүд нь хамгийн чухалд тооцогддог байлаа. Тэр физикийн шинжлэх ухаан, ялангуяа одон орны тухай бүхэлдээ буруу ойлголтыг гаргаж байлаа. Хэн ч түүнийг эсэргүүцээгүй бөгөөд дундад зууны үеийн сүм хийд , шашны сургууль, их сургуулиудад зааж байлаа. Үүнийг эсэргүүцсэн хэнийг ч болов шийтгэж байв. Цөөн тооны эрдэмтэд Аристотелийн гаригийн хөдөлгөөний талаарх теором нь буруу болохыг туршилтаар баталж, зарим нь үгүйсгэн ном бичжээ. Гэвч Галилейгийн амьдарч байсан үе хүртэл түүнийг гүйцэх хүн байсангүй. Түүн шиг өөрийн үзлээ хамгаалан тэмцэх хүн байсангүй.

Аристолийг эсэргүүцэх хүн Галилей л байв. Галилейгийн аав том хүүгээ их сургуульд нь үлдээхийн тулд чадах хэрээрээ мөнгө олж байсан ч гурван жилийн дараа тартагтаа тулснаар Галилейн боловсрол олох зам нь төгсчээ. 1585 онд дипломоо авалгүйгээр их сургуулиа орхижээ. Флоренцод ирээд шинжлэх ухааны ажлаа үргэлжлүүллээ. Математикч, физикч болохоор хатуу шийджээ. 1586 онд гидростатикийн тэнцвэрийг олсон нь дэлхий дахинд алдартай болгосон бөгөөд 1589 онд хатуу биеийн хүндийн хүчний төвтэй холбоотой судалгаагаараа Писагийн их сургуулийн математикийн салбарын боловсролын гишүүн болжээ.

Галилей Аристотелийн унаж буй биетийн талаарх үзлийг няцаасан юм. Аристотель хатуу бодис нь шингэн бодисоос илүү хурдан унадаг гэж үзэж байхад Галилей газрын хүчнээс хамаараад бүх биет ижил хурдтай унадагийг олж нээн баталжээ. Түүний лабораторитоо хийсэн туршилт бүр нь Аристолийн физик буруу байсныг нотолж байлаа. Галилейгийн хичээл дээрээ хийдэг тайлбар бүр нь Аристотелийн талийн эрдэмтдийн дургүйцлийг хүргэдэг байв. Гэвч Галилей тэднийг тоолгүй туршилтаа, үргэлжлүүлсээр л байлаа. Дараа дараагийн одон орны тухай зарим нээлтүүд нь түүнийг шашны Судрын эсрэг үзэлтэн болгож тэрс үзэлтэн хэмээн буруутгажээ. Ингээд 1633 онд Галилей шүүхэд дуудагдсан байна. Тэрээр өвдөг сөгдөн бууж өгч, өөрийн үзлээсээ татгалзахаас өөр аргагүйд хүрчээ.

Галилей амьдралынхаа сүүлийн жилүүдийг Флоренцоос холгүй орших Аркетрид өнгөрүүлсэн байна. 1634 оноос эхлэн амьдралынхаа сүүлийн найман жилийг энд өнгөрүүлсэн тэрээр 1637 онд бүрмөсөн хараагүй болжээ. 1642 оны нэгдүгээр сарын найманд 8-нд нас барах хүртлээ амсхийх завгүй ажилласаар байлаа. 1638 онд хамгийн чухалд тооцогддог механиктай холбоотой хоёр шинэ сэдвээр нотолгоо хийн, математик талаас нь баталжээ. Аристотелийн сургаалийг ягштал номлож байсан байх тэр үед Галилейгийн үзэл онолыг өөртэй нь хамт дуусах болно хэмээн хамтрагчид нь харамсаж байлаа. Галилей биет хэрхэн хөдөлдөгийг нээсэн бол Ньютон хэрхэн хөдлөхийг баталжээ.

Share289Tweet166

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds