• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

3200 км замыг хоёр хөлөөрөө туулсан 75 настай эмээ

3200 км замыг хоёр хөлөөрөө туулсан 75 настай эмээ

1955 оны 7-р сарын нэгэн өдөр АНУ-ын Охио мужид орших 67 настай нэгэн эмэгтэй өөрийн хүүхдүүд дээрээ очин өөрийгөө гарч алхлаа хэмээн хэлсэн юм. Гэхдээ тэрээр хэдий их замыг туулах болон хэр удаан хугацаагаар алхах тухайгаа огт хэлээгүй аж.

Орой нь болоход настай эмэгтэй эргэж ирээгүй тул гэр бүлийнхэн нь цагдаагийн газарт хандан түүнийг хайсаар 2 хоногийн дараа 70 км-ын холоос олсон байдаг. Гэхдээ эмэгтэй буцаж гэртээ харихыг хүсээгүй бөгөөд өөрийн аяллыг дөнгөж эхэлж байгаа тухай хэлжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Иймд гэр бүлийнхэнд нь түүний аяллыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт үлдсэнгүй. Түүний аялал нийт 92 хоногийн хугацаатай үргэлжилсэн бөгөөд 3200 гаруй км замыг туулж өдөрт дунджаар 35 км алхдаг байлаа. Түүний аялалд гарах болсон үндсэн шалтгаан нь үндэсний газар зүйн сэтгүүлийн нэгэн нийтлэл байсан бөгөөд уг нийтлэлд удаан хугацаагаар алхах нь мөнх амьдралын нууц хэмээн бичсэнд байв.

Гурван сар тасралтгүй алхан 40 гаруй мужийн нутгийг хөндлөн гулд туулсан эмэгтэй эх орон даяар алдаршиж түүний гэрийн гаднаас сэтгүүлчид нэг хэсэгтээ л салаагүй гэдэг. Уг явдлын дараа 1960 болон 1963 онуудад АНУ-ын хамгийн өндөр уулуудыг сонгон авиралт хийж оргилд нь гарч гайхамшгуудыг бүтээж байв.

Бүр боломжгүй зүйл байдаггүй гэдгийн хамгийн том нотолгоо тус эмэгтэй болоод байлаа. Тухайн үед тэрээр 75 настай байв. Гэвч энэ бүхэн ингээд дууссангүй. 1970 оны нэгэн өдөр буюу эмэгтэй 83 настайдаа өөрийн ач охиндоо үүргэвч өгөн “энэ үүргэвчинд миний борооны цув болон гутал, нэмээд хэдэн ширхэг шарсан зайдас хийчих, үлдсэн зүйлс нь замын дундаас олдчихдог юм” хэмээв.

Энэ удаа ч гэсэн Гэйтвүүд эмээ 15 жилийн өмнө хийж байснаа хийхээр дахиж холын замд гарсан юм. Тэрээр яг өмнө нь явсан замынхаа дагуу явсан боловч илүү хөгширч хурд нь удааширсан тул 100 хоног зарцуулсан түүхтэй.

Share409Tweet166

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds