19 болон 20-р зууны их номч Оросын ард түмний суут хүү Лев Толстой нь Нобелийн шагналаас татгалзсан хамгийн нэр хүндтэй нэр дэвшигчдийн нэг юм. Түүнийг хүмүүс “дайн ба энх” “Анна Каренина” зэрэг зохиолуудаар нь сайтар мэдэх юм. Мөн түүний түүний бичсэн “Бурхны хаанчлал таны дотор бий” гэх бүтээл нь бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий арван бичвэрт багтсан байдаг. Лев Никлаевич нь 1906 онд нэр дэвшихдээ 78 настай байсан бөгөөд хэрэв шагналаа гардан авсан бол хамгийн өндөр настай шагналтнуудын жагсаалтад орох байсан юм (Нобелийн шагналд нэр дэвшигчдээс хамгийн өндөр настай хүн бол Америкийн эдийн засагч 90 настай Леонид Гурвич). “Дайн ба энх”-ийн зохиолч тэрээр Нобелийн шагналаас татгалзаж байгаагаа өөрөө шууд илэрхийлэх нь таагүй гэж үзээд Финляндын зохиолч Арвид Ярнефельдэд захидал бичиж “Энэ шагналаас намайг чөлөөлөхийн тулд ямар нэг зүйл хийхийг хичээгээч” гэж хүссэн байна. Ярнефельт ч энэ хүсэлтийг ёсоор болгож, улмаар Нобелийн уран зохиолын шагналыг Италийн яруу найрагч Жозуэ Кардуччи хүртжээ.
“Цаг үеийн суут ухаантан” гэгддэг Лев Толстой Нобелийн шагналыг дагалдаж ирдэг мөнгөнөөс нь болж л шагналаасаа татгалзсан болох нь тодорхой болсон юм. Тэрбээр өөрийн зээ хүүдээ хандан “Мөнгө гэдэг ямагт зовлон гамшиг дагуулдаг” хэмээн хэлээд уг шагналаас сайн дураараа татгалзах гэж байгаа тухайгаа хэлж байжээ.