• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

ВОЛЬФ МЕССИНГИЙН АМЬДРАЛ, ЗӨГНӨЛ, ДАЛД ЧАДВАР

ВОЛЬФ МЕССИНГИЙН АМЬДРАЛ, ЗӨГНӨЛ, ДАЛД ЧАДВАР

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Вольф Мессинг 1899 онд Варшавын ойролцоо еврейчүүдийн бяцхан тосгонд төржээ. Эцэг эх нь түүнийг шашны сургуульд хүчээр явуулсан боловч В. Мессинг өөрт нь ондоо хувь тавилан ноогдсон гэж үздэг байсан тул сургуулиасаа оргож, тааралдсан эхний галт тэргэнд сууж орхисон байна.

Түүнд тасалбар авах мөнгө байгаагүй тул суудал дор нуугдаж явжээ. Гэвч тасалбар түгээгч эцэст нь Мессингийг олж хараад сандал доороос заамдан гаргаж ирээд тасалбараа шалгуулахыг шаардсан байна. Вольф дээд зэргээр сандарч тэвджээ. Ингээд яах ч аргагүй болсон тэрээр гартаа тааралдсан цаасны тасархайг авч тасалбар шалгагчид өгөөд, дотроо галт тэрэгнээс хөөгдөхгүй байхыг чин сэтгэлээсээ хүссэн байна. Энэ үед тэдний харц тулгарсан бөгөөд тасалбар түгээгч цаасыг авч үзчихээд буцааж өгөхдөө тасалбартай байж сандал доор явах хэрэггүйг түүнд зөвлөөд, Берлин хүртэл хоёр цагийн зай байгааг сануулжээ. Ийнхүү гүн дарамтанд орсон байх үедээ Вольф Мессингийн онцгой чадвар анх илэрсэн түүхтэй аж.

Мессинг Берлинд ирээд ядуу зүдүү амьдарч байжээ. Угаагч, гутал тослогч гээд л олон төрлийн хар бор ажил хийж байсан ч цалин хөлс нь хүрэлцдэггүй тул ямагт өлөн зэлмүүн явдаг байж. Энэ үед түүний амьдралд дахин нэг том эргэлт гарсан байна. В. Мессинг нэг удаа өлссөнөөсөө болоод гудамжинд ухаан алдаж унажээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан гэж үзээд цогцос хадгаах газарт хийж орхисон байна. Харин азаар нэгэн оюутан түүний зүрх цохилж байгааг анзаарч, профессор Эйбл хүүг гурав дахь хоног дээр нь ухаан оруулж чаджээ. Золоор профессор Эйбл чадварлаг сэтгэл мэдрэлийн, мэдрэлийн эмч байсан байна. Мессинг мэдрэлийн ядаргаанд орж, ядарч туйлдан, цус багадсаны улмаас “хагас үхлийн” байдалд ороод байсан бөгөөд түүнийг үзэх явцдаа Эйбл эмч Мессингийг бие махбодоо бүрэн удирдаж чаддагийг нь нээн, үүнийг нь “гайхамшигт завсрын байдал” хэмээн нэрлэжээ.

Эйбл эмч түүнийг үзэх судлах явцдаа театрын ажилд зуучилсан байна. Ажилд орсноор В. Мессинг долоо хоног бүрийн баасан гаригт үзэгчдийг орж ирэхээс өмнө шилэн авсанд орж хэвтээд, өөрийгөө удирдан чулуужсан мэт болоод, энэ чигээрээ ямар ч хөдөлгөөнгүй гурав хонодог байжээ. Тэрээр гаднаас нь харахад үхсэн хүнээс огт ялгагддаггүй байсан байна. Үүнийхээ хөлсөнд В. Мессинг өдрийн 5 маркийн цалин авдаг байсан нь их мөнгө байсан юм.

Харин чөлөөт цагаараа тэрээр авьяасаа хөгжүүлж, толгойд нь сонсогдох бусдын бодлыг ангилж, өөрт хэрэгтэйгээ ялгаж сонсож сурчээ. Хоёр жилийн дараа Мессинг хошин дуурьт тоглох болсон бөгөөд энэ үедээ өвдөлт мэдрэхгүй байх чадвартай болсон байв. Үүнийхээ ачаар тэр биеэ сүлбүүлэх, түүнчлэн үнэт эдлэл хайж олох үзүүлбэр хийдэг болсон байна. Зочдын нэг нь үнэт эрдэнийг танхимаас гаргалгүйгээр хүссэн газартаа нуух бөгөөд В. Мессинг тэр хүнийг олж очоод үнэт эрдэнийг хаана нуусныг нь хэлж, авчирч өгөхийг хүсдэг байжээ.

Түүний үзүүлбэрүүд тэр дороо нэрд гарсан байна. В. Мессингээс ондоо нуусан зүйлийг олж, бодол уншиж, ирээдүйг зөгнөн, бусдын оюун бодолд нэвтрэн хүссэнээ хийлгэж чаддаг хүн үгүй байсны зэрэгцээ хамгийн гол нь эдгээрийг хэн нэгний тусламж, гадны оролцоо, элдэв арга зальгүйгээр хийж гүйцэтгэдэг байсанд түүний алдар цуу оршиж байв.

В. Мессинг 16 настай байхдаа онцгой авьяасаа үзүүлэн Европоор тойрон аялал хийсэн байна. Түүнийг Вена хотод аялаж явах үеэр нэрт эрдэмтэн Альберт Эйнштен ихэд сонирхож, гэртээ урьжээ. Эйнштены гэрт алдарт сэтгэл судлаач Зигмунд Фрейд байсан бөгөөд тэрээр бяцхан туршилт хийхийг санал болгосон байна. Энэ туршилтаар З. Фрейд бодлоороо даалгавар өгч түүнийг нь Мессинг уншаад, биелүүлэх ёстой байв. Ингээд туршилт эхэлж, Фрейд Мессингийг ширээний шургуулганаас чимхүүр аваад Айнштайны хосгүй алдарт сахлаас зулгаах даалгаврыг дотроо бодсон байна. Мессинг ч суудлаасаа босч чимхүүрийг аваад эрдэмтний дэргэд очоод уучлал эрж, Фрейдийн юу хүсч байгааг хэлж. Хариуд нь Айнштайн инээмсэглээд Фрейдийн хүслийг гүйцээх боломжийг бодол уншигчид олгожээ.

 

Мессинг маш их аялдаг байв. Түүний чадвар олон хүнийг татдаг байсны дотор Мэрилин Монро, Махатма Ганди, Польшийн ерөнхийлөгч асан Пилсудский нарыг дурдаж болох юм. Пилсудский мухар сүсэгтэй нэгэн байсан тул Мессингэд итгэл бишрэлтэй ханддаг байсан ба түүний хүслийг биелүүлж өгсөн гэж хэлэлцдэг боловч Мессинг энэ тухайгаа нууцалдаг байжээ.

Бас нэгэн тохиолдол гэвэл Рига хотод тэрээр олон мянган үзэгчийн нүдэн дээр сонирхолтой туршилт хийсэн байна. Мессинг жолоочийн суудалд суугаад хотын гудамжаар машин жолооджээ. Гэхдээ түүний нүдийг хар даавуугаар боосон байсан ба дэргэд нь машины жинхэнэ жолоочийг суулгасан байна. Мессинг замаа харахгүй байсан боловч дэргэдээ суусан жолоочийн бодлыг уншин жолоогоо барьж явжээ. Сонирхолтой нь үүнээс өмнө Мессинг огт жолоо барьж байгаагүй бөгөөд энэ үзүүлбэрийн дараа ч нэг ч удаа машин жолоодоогүй байна.

Мессинг улам л алдартай болсоор байлаа. Янз бүрийн хүмүүс түүнд янз бүрийн хүсэлт тавьж очдог байсан бөгөөд нэгэн удаа Польшийн нэр нөлөө, хөрөнгө чинээ бүхий гүн Чарториские түүнд хандаж, эртний цайздаа урьжээ. Тэдний гэрээс үе дамжин ирсэн очир эрдэнийн энгэрийн зүү алга болсон байв. Гэрийн эздэд сэжиглэх хүн байгаагүй бөгөөд цайз гадны хүн нэвтрэх аргагүй чанга хамгаалалттай байсан аж. Түүнчлэн эзэд зарц нарынхаа үнэнч шударгад бат итгэлтэй байсан ба цагдаа нарт ямар ч сэжүүр байхгүй байлаа.

Мессинг зарц нартай нэг бүрчлэн ярилцаж үзээд тэднийг хулгай хийгээгүйд итгэв. Харин зарц нарын нэгнийх нь оюуны сааталтай 11 настай хүүгийн бодлыг уншиж чадаагүй байна. Хүү хулгай хийсэн байлаа ч үүнийгээ ухамсарлах чадваргүй, ямар нэгэн хорон санаа агуулсан гэх үндэслэлгүй байлаа.  Ингээд Мессинг хүүгийн дэргэд алтан цагаа тавиад өрөөнөөс гарч, далдаас ажиглажээ. Хүү цагаар тоглож байгаад уйдмагцаа өрөөний булан дахь аварга том баавгайн чихмэлийн ам руу хийж орхисон байна. Ингээд баавгайн чихмэлийг задалж үзтэл дотроос нь алтадмал халбага сэрээ, зул сарын баярын чимэглэл гэх мэт төрөл бүрийн зүйл гарч ирсний дотор хамгийн гол нь эрэл сурал болсон очир эрдэнийн энгэрийн зүү гарч иржээ. Энэ явдалд гүн ихэд талархаж их хэмжээний мөнгөн шагнал өгөх гэсэн боловч Мессинг татгалзаж, оронд нь Польш дахь Еврейчүүдийн эрхийг сэргээж өгөхийг хүссэнийг гүн нэр нөлөөгөө ашиглан ёсоор болгосон аж.

Мессинг аль нэг эд зүйлээр нь шинжин, эзнийх нь амьд үхсэнийг хэлж чаддаг байв. Нэг удаа түүн дээр хүүгийнхээ захидлыг барьсаар нэгэн эмэгтэй ирж, хүүгээ амьд эсэхийг мэдэхийг хүссэн байна. Мессинг захидлын эхний хэдэн мөрийг уншмагцаа энэ захидлыг бичсэн хүн нас барсан хэмээн итгэлтэйгээр мэдэгджээ. Уй гашуудаа автсан эмэгтэй тэднийхээс явсан боловч нэг сар хагасын дараа мөнөөх эмэгтэйн хүү амьд мэнд эргэж ирснээр зөнчийг залилагч хэмээн нэрлэсэн байна. Гэвч эмэгтэйн хүү захидлыг найзаараа бичүүлсэн бөгөөд тэр найз нь хэдхэн хоногийн дараа нас барсан байжээ. Мессинг эмэгтэйн хүүг биш, харин захидлыг бичсэн хүнийг л үхсэн гэж хэлсэн шүү дээ.

Мессинг энгийн хүмүүсийн хувь тавиланг зөгнөхөөс гадна алдартнуудыг ч бас зөгнөдөг байв. 1937 онд Варшавын театрт тэрээр олон мянган үзэгчийн өмнө Гитлерийг зүүн тийш аян дайн хийвэл үхэх болно гэж зөгнөсөн байна. Түүний зөгнөл дараагийн өдрөөс эхлэн Польшийн олон сонингийн нүүрэнд хэвлэгдсэн тул Гитлер энэ талаар олж мэдээд Мессингийн толгойг авчирсан хүнд 200 мянган марк өгөхөөр амлажээ. Герман цэргүүд ч Польш руу яаран довтолгосон байна. Мессинг ч герман цэргүүдэд баригдаж, ганцаараа нэг өрөөнд хоригджээ. Гэвч ховсдогч маань чадвараа ашиглан, байшин дахь цэрэг цагдаа, тогооч, түр ажилтан гээд л бүгдийг нь өөрийнхөө өрөөнд цуглуулж байгаад өрөөнөөсөө гараад гаднаас нь цоожилж орхиод яваад өгсөн байна.

Ингээд Мессинг ЗХУ руу зугтжээ. Анхандаа хэл мэдэхгүй, таних хүнгүй, дээрээс нь онцгой чадвартай хүмүүст сэжиглэнгүй ханддаг байсан тул Мессингэд амаргүй л байж. Гэсэн ч Брест мужийн урлагийнхан түүнийг хүлээн авсан байна. Гэтэл нэг өдөр дүрэмт хувцастай хоёр хүн тоглолтынх нь дундуур түүнийг авч явсан нь Сталины даалгавар байжээ.

Тэд Мессингийн чадварыг шалгахын тулд хоосон цаасаар төрийн банкнаас 100 мянган рубль авчрах даалгавар өгсөн байна. Ховсдогч теллерийн өмнө очоод дэврийн цаасаа үзүүлэхэд цаадах нь цаасыг үзсэнээ шуудхан мөнгийг гаргаж өгчээ. Зохиолч Михайл Булгаков Мессингийн талаар мэддэг байсан эсэх нь тодорхойгүй боловч түүний “Мастер, Маргарита” зохиолын үйл явдал алдарт зөнчид тохиолдсон явдалтай тун төстэй байдгийг хүмүүс сайн мэдэх биз ээ. Бас нэгэн удаа байшингаас Мессингийг гаргаж болохгүй гэсэн хатуу даалгавар авсан харуул хамгаалалтынхныг Мессинг нэвтлэн байрнаас гараад явчихсан тохиолдол байдаг аж. Түүнчлэн нэгэн клубт урилгаар очоод байхад нь түүнээс Герман Оросын талаар асуухад Мессинг улаан таван хошуутай танкнууд Берлин хотод явж буйг харж байгаагаа хэлсэн байна. Тухайн үед түүний энэ зөгнөлийг төдийлөн ойшоож үзээгүй аж.

Гэхдээ Мессингийг оролдох хэрэггүй хэмээн Сталин тушаасан гэлцдэг. Хожим дайны үед буюу 1943 онд Новосибирскийн тайзан дээр байхад нь түүнээс дайн хэзээ дуусахыг асуухад Мессинг он нь харагдахгүй байгаа ч 5-р сарын 8-нд дуусах болно хэмээн хариулсан байдаг.  Вольф Мессинг хөрөнгө мөнгө хураан цуглуулж чадаагүй бөгөөд 15 жил ханилсан эхнэрийнхээ үхлийн дараагаар сэтгэлээр их унах болсон гэдэг. Тэрээр эхнэрийнхээ, мөн өөрийнхөө үхэх өдрийг ч урьдаас мэдэж байжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэрээр хүндээр өвчилж, үхлээс айх болсон гэдэг. Түүнийг хагалгаанд оруулахаар авч явахад гэртээ байх өөрийнхөө зургийг хараад: “Вольф, ингээд дууслаа. Дахиад энэ газрыг олж үзэхгүй нь дээ” хэмээн хэлж байжээ. В. Мессинг хамгийн сүүлийн удаа 1974 онд Москва хотын “Октябрь” кино театрын тайзнаа гарсан бөгөөд мөн оныхоо 11-р сард нас баржээ.

 

Share395Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds