• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хар тамхи бол нацистуудын гол хэрэглээ байлаа

Хар тамхи бол нацистуудын гол хэрэглээ байлаа

 

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяа нууцаа дэлгэлээ

Өндөр амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 6 зуршил

Дэлхийн хоёрдугаар дайны там мэт хүнд хэцүү цаг үеийг хүн төрөлхтөн нуруундаа хэрхэн үүрч гарсан тухай олон сонирхолтой баримт өнөө үед дэлгэгдэж байна. Аугаа Их эх орны дайн хэмээн  нэрлэж энэ дайны хамаг хүндийг үүрсэн оросууд гурван “с” үсэг буюу “самогон, сало, сухарь” гурвын хүчинд даван туулсан гэдэг явган яриа байдаг. Оросууд тулааны өмнө жагсаалын цэргүүддээ спиртийн норм тарааж зоригжуулдаг байсны хүчинд дайнд ялсан гэж үздэг хүмүүс ч бий. Харин эсрэг тал нь мөн ямар арга зам сүвэгчилсэн байдаг бол?

Гэтэл нацист Германыг өнөөдөр хар тамхины улс гүрэн байсан гэх барим тавим мэдээлэл тархах болжээ. Нацизмын тэргүүлэх дайчин ангиуд болох вермахт, люфтваффе-гаар зогсохгүй гуравдугаар рейхийн дээдсүүд хүртэл мансууруулах бодис шимтэн хэрэглэдэг байж. Гитлерийн гартаа атгасан хөзрүүд зөвхөн пуужингийн ФАУ төхөөрөмж болоод нисдэг таваг байсангүй, бас “Первитин” гэдэг мансууруулах онцгой үйлчилгээтэй эм байсан байна.

ХБНГУ-ын эмч нарын холбооноос гуравдугаар  рейхийн үеийн эмнэлэг, эмчилгээний үйл ажиллагааг мөрдөн шалгасны дүнд Германы цэрэг, офицеруудад биеийн алжаал тайлж, олон цагаар нойр хоолгүй байж чадах үйлчилгээтэй эмийг тулаанд орохынх нь өмнө өгдөг байжээ. Энэ эмийн үйлчилгээг бөөнөөр хорих газрын хоригдлууд дээр эхлээд туршдаг байсан аж. 1939-1945 оны хугацаанд нийт 200 сая ширхэг Первитин эм бэлдмэлийг Вермахт болон Люфтваффед олгосон баримт бий.

Эдгээр эмийг Польш, Франц, Голланд, Бельги зэрэг олон улс орныг эзлэн авахад тэргүүн эгнээнд тулалдаж явсан цэргүүдэд өгч байжээ. Герман цэргүүд энэ эмийг Panzerschokolade буюу «хуягт шоколад» гэж нэрлэдэг байсан бөгөөд Их Британийн хэвлэлүүд ч энэ «гайхамшигт эмийн» тухай аймшигтай олон түүх мэдээлдэг байжээ. Энэ эмийн гайхамшгийг Фюрер өөрөө хүртэл  таашаадаг байсан бөгөөд 1936 оноос  хувийн эмч Теодор Моррель энэ эмийг түүнд хийдэг байсан байна. Энэ бүх баримтаас үзвэл нацистуудын байгуулсан гуравдугаар Рейх хар тамхины мансууруулах нөлөөн дор дэлхийн дайныг өдөөсөн мэт ойлгогдож байна.

 

Share306Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds