• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хомерийн ах дүүсийн нууцлаг үхэл

Хомерийн ах дүүсийн нууцлаг үхэл

 

You might also like

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Япон цэргүүд үй олноороо матрын хоол болсон нь

1947 оны 3-р сарын 21-ны өдөр  Нью Йорк хотын цагдаагийн 122-р хэлтэст 2078-р өргөн чөлөөнд орших нэгэн байшингаас учир нь үл олдох мэдэгдэх ялзарч муудсан өмхий үнэр үнэртээд байна гэх дуудлага иржээ. Өмнө нь яг тус хаягаар хэд хэдэн удаа учир битүүлэг явдлууд болоод байна гэх дуудлага ирж байсан учир энэ удаа цагдаагийнхан өөрсдийн биеэр очиж шалгахаар шийдсэн байна. Цагдаагийн албан хаагчид очсон даруйдаа дотогш нэвтрэх аргаа олж чадалгүй хэсэг саатжээ. Учир нь тус байшингийн хаалга нь ямар ч хонхгүйгээс гадны цонхнууд нь бүхэлдээ төмөр сараалжаар бүрхэгдсэн байдалтай байх бөгөөд гадна үүдний хэсэг нь асар их хэмжээний хэрэггүй хог, сонин болон цаасан хайрцаг, хуучин ширээ сандалнуудаар дүүрсэн тул тэдэнд ямар ч арга байсангүй. Иймд хэсэг хугацааны дараа нэмэлт хүч ирснээр хоёр давхрын цонхны төмөр сараалжийг сугалан татаж дотогш ортол байшин бүхэлдээ хүн гишгэх аргагүй хог новшоор дүүрсэн байдалтайгаар тэднийг угтжээ. Тэд арай ядан зайчилсаар цааш алхаж байтал санамсаргүй байдлаар Хомер Койлерийн цогцсыг олсон байна.

Хожим шүүх шинжилгээний дүгнэлтээр тэрээр цагдаа нарыг ирэхээс ердөө 10 орчим цагийн тэжээлийн дутагдал болон зүрхний өвчний улмаас нас барсан гэх дүгнэлт гарсан байдаг. Цагдаагийн албан хаагчид байшинд нэвтрээд 5 цагийн дараа түүний цогцсыг олсон гэхээр хэдий хэмжээний хог новшоор уг байшин дүүрсэн байсныг ойлгож болох юм. Уг хэрэгт тэд байрны эзэн болох талийгаачийн төрсөн дүү Ланглейг сэжиглэсэн бөгөөд тэд хэдэн арван жилийн турш уг байшинд хамт амьдарсан болохыг гэрчүүд хэлсэн боловч түүнийг хайж эхэлсэн цагаас эхлэн ор сургагүй алга болжээ. Түүнийг автобусанд сууж Атланта хот, Нью Жерсей зэрэг газруудын аль нэг уруу явсан хэмээн цуу яриа гарсан тул цагдаагийн байгууллага тус нутгуудад төлөөлөгчдөө илгээн мөрдлөг явуулсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм.

Харин тэдний байшинд цагдаагийн албан хаагчид 14 хоногийн турш цэвэрлэгээ хийж байж бүрэн чөлөөлсөн бөгөөд нийт 19 тонн хог хаягдал гарснаас 3000 гаруй ном, төгөлдөр хуур, 10,000 гаруй сонин, төрөл бүрийн рентген аппаратууд, пянз тоглуулагч зэрэг олдсон байна. Гэвч хамгийн сонирхолтой нь цагдаагийнхан амиа алдсан эрийн дүүгийн хоёр долоо хоногийн дараа гэрээс нь 50 метр зайтай байрлах бохир усны шугамаас олсон юм. Тэрээр хэдийн амьсгал хураасан бөгөөд бүх биеийг нь харх юу ч үгүй болтол нь мэрж сэглэсэн байдалтай олджээ. Гэвч түүний цээжинд ямар нэгэн металл зүйлээс үүссэн шарх байсан нь бусдын гарт амиа алдсан гэх таамгийг төрүүлсэн байна. Тэдний амьдрал бүхэлдээ оньсого мэт байсан бөгөөд 25 жилийн турш хөршүүдтэйгээ ганц ч үг дуугараагүй бөгөөд гэрээсээ орж гарахыг нь нэгж ч удаа хэн ч харж байгаагүй гэдэг. Уг учир битүүлэг ах дүүс, энэ хэрэг 20-р зууны АНУ-ын хамгийн учир битүүлэг гэмт хэрэг болж үлдсэн юм. Тэд юуны учир гэртээ 19 тонн хог хаягдал цуглуулж эцэст нь яагаад өөрсдөө учир битүүлгээр амиа алдсан юм болоо? Үүний нууцыг одоо ч хэн ч олж нээгээгүй байна.

 

 

Share340Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In