1988 оны зул сарын баярын өдрийг тохиолдуулан 24 цагийн үйлчилгээ бүхий АНУ-ын түргэн хоолны Denny’s хэмээх сүлжээ ресторан ажилчдаа амраахаар шийдвэр гарсан байна. Тухайн цаг үед тус сүлжээ нь улс даяар нийт 1700 салбартай байсан бөгөөд эдгээр бүх салбарууд 1958 онд анх байгуулагдсан цагаасаа хойш ганц ч өдөр амарч үүдээ барилгүйгээр 30 жилийн турш тасралтгүй ажилласан юм. Ийнхүү түүхэндээ анх удаа бүтэн өдрийн турш үйл ажиллагаагаа зогсоохоор болсон уг сүлжээ ресторанд нэгэн том асуудал тулгарсан нь өмнө нь хэний ч анзаараагүй асуудал байх бөгөөд тэдний 1700 салбар ресторануудын бүгдэнгийх нь хаалга үүднүүдэд огт цоож байдаггүй байж таарчээ.
Уг амралтын шийдвэрийг тухайн үеийн АНУ-ын хөдөлмөрийн хуулийн дагуу албан шаардлагаар хэрэгжүүлэх болсон бөгөөд зул сарын баяраас 2 хоногийн өмнө гэнэтийн шийдвэр гарсан тул улс даяар цоож үйлдвэрлэх бүх үйлдвэрүүдэд хандаж үзсэн ч цөм захиалгадаа дарагдсан эсвэл амралтаа авцгаасан байжээ. Иймд муж бүхэнд байрлах жижиг хэмжээний уран дарханы газруудаар арай ядан 1000 гаруй цоож түлхүүр хийлгэж зул сарын баярын өдөр ердөө 1000 рестораны үүдээ түгжиж бусдыг нь онгорхой орхисон байна.
Зул сарын маргааш үүдээ түгжээгүй үлдээсэн 700 гаруй сүлжээний ажилчид ажилдаа ирэхэд ихэнх салбарууд хэвийн байдалтай байсан боловч улс даяар 50 гаруй салбаруудад орон гэргүй хүмүүс орж ирэн архидаад тасарч унасан байдалтай олдсон байна. Түргэн хоолны газраас аймшгийн муухай үнэр ханхалж байсан бөгөөд уг явдлаас хойш эдгээр 50 гаруй салбарууд 7 хоногийн турш ажиллаагүй гэдэг. Учир нь уг сүлжээ 24 цагийнх байсан тул ажилчдыг ирэхээс нь өмнө уг газрыг ажиллаж байна гэж бодоод олон зуун үйлчлүүлэгчид дотор орж ирсэн боловч тэднийг гэр оронгүй согтуу хүмүүс угтаж заримыг үйлчлүүлэгчдийг зодож хөөж гаргасан байсан тул нэр хүнд нь огцом буурч бүр цаашид оршин тогнох уу гэдэгтээ тулж байжээ.