• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Эрх чөлөөтэй явах хувь зохиолтой эр

Эрх чөлөөтэй явах хувь зохиолтой эр

 

You might also like

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Япон цэргүүд үй олноороо матрын хоол болсон нь

1977 онд АНУ-д төрсөн Майкл Андерсон гэх эр 2000 онд  Мичиган мужийн Лэнсинг хотод зэвсэглэсэн дээрэм хийсэн хэргээр шүүхээс түүнд 13 жилийн ял оноосон байна. Түүнийг ял сонссон даруйд хуягууд цагдаагийн газарт авчирч байрлуулсан бөгөөд хэд хоног тэндээ байрласны эцэст өөр ээлжийн цагдаагийн албан хаагчдыг гарч байх үед нь түүний эхнэр нь нөхрөө эргэж байж таарчээ. Уг нь тус өдөртөө шорон уруу илгээдэг боловч түүнийг удаан хугацаагаар цагдаагийн камерт байлгаж байгаа нь өөрт нь сэжигтэй санагдсан байна. Мөн эхнэрийг нь эргэх үед тэнд гарч байсан ээлжийн цагдаа 120 доллар төлөөд нөхрөө хурдан авч явахыг санал болгосон аж. Бүсгүй ч тэр дор нь мөнгийг төлөөд уухайн тас алга болжээ.

Уг явдлаас хойш 13 жил өнгөрч 2013 он болж Майкл Андерсоны ял эдлэх хугацаа бүрэн дууссан байна. Гэвч яв эдлэх ёстой эр маань эрх чөлөөтэй алхах битгий хэл энэ бүх хугацаанд нэмж 4 хүүхэд гаргажээ. АНУ-ын шүүхийн төлөөлөгч түүний ялын хугацаа дууссаныг мэдэгдэхээр Андерсоны хоригдох ял авсан Миссури мужийн засан хүмүүжүүлэх төв уруу явж түүнтэй уулзах гэтэл Андерсон шоронд байхгүй байлаа. Гайхаж балмагдсан уг эр шоронгийн удирдлагуудаас асуухад тэнд хэзээ ч тийм нэртэй хүн хоригдоогүй болохыг хэлсэн байна. Гэтэл АНУ-ын мужийн шүүхийн албан бичиг дээр түүнийг ялаа эдэлж яваа хэмээн тэмдэглэсээр иржээ.

Тухайн үед жижиг сажиг бичиг цаасны зөрүү гарсан тул энэ бүх хугацаанд түүнийг ялаа эдэлсээр байгаа гэж АНУ-ын шүүх бодсоор ирсэн байна. Нэгэнт түүнийг байхгүйг мэдсэн шүүхээс 2013 онд уг эрийг дахин баривчилж 13 жил оронд эхнээс нь дуустал нь суулгахаар болжээ. Гэвч түүний эхнэр хүний эрхийн байгууллагуудад хандан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ялаа эдэлсэн, энэ бүхэн шүүхийн буруу хэмээн заргалдсаны үр дүнд нөхрөө авч үлдэж чадсан байна. Харамсалтай нь уг эр 2014 онд дахин хулгайн гэмт хэрэгтэй нэр нь холбогдож түүнд шүүхээс дахин  13 жилийн хорих ял тэр дор нь оноожээ. Гэтэл урьдын адил эхнэр нь сайтар өмгөөлөгч хөлслөн зүтгэсний эцэст нөхөр нь хулгай хийгээгүй бөгөөд шүүхээс бантсандаа ямар нэгэн аргаар нөхрийг нь шоронд хийхээр хангалттай нотлох баримтгүйгээр тус ялыг өгсөн хэмээгээд шийдвэрийг нь цуцлуулж батлан даалтаар авч гарсан юм.

 

Share542Tweet149

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In