• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Ус уух хувьтай бүсгүй

Ус уух хувьтай бүсгүй

1999 оны нэгэн өдөр Шведийн иргэн 20 настай Анна Багенхолм гэх бүсгүй найзуудын хамтаар Норвеги улсын Нарвик мужид орших нэгэн амралтын газрын ойролцоо байрлах уулнаас цанаар гулгаж байжээ. Гэтэл гэнэтхэн цасан нуранга болж хөөрхий бүсгүй ор сураггүй алга болох нь тэр. Түүнтэй хамт байсан найзууд нь золоор ослоос холуур үлдсэн тул тэр дор нь цагдаад мэдэгджээ. Норвегийн цагдаа болон онцгой байдлынхан түүнийг хайхаар хоёр баг гаргаж уулын орой болон дээд хэсгүүдээр 80 минутын турш хайгуул хийсний эцэст бүсгүйг олсон байна. Түүнийг олох үед биеийн байдал тун хүнд байсан бөгөөд бүсгүйн биеийн дулаан нь 13 градус болтлоо буурсан байлаа. Анагаах ухааны түүхэнд 13 градус биеийн дулаантай амьд хүн урьд өмнө нь хэзээ ч бүртгэгдэж байгаагүй юм.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Түүнийг тэр дор нь нисдэг тэргээр хамгийн ойр байрлах Тромсо анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэдхэн цагийн дотор Норвегийн шилдэг 100 гаруй эмч тус эмнэлэгт цуглан бүхэл бүтэн 9 цагийн турш тасралтгүй эрчимт эмчилгээ хийсний дараа бүсгүйн биеийн дулаан энгийн хэмжээнд хүрч эхэлжээ. Түүний царай бүхэлдээ зэвхий цагаан байх бөгөөд яг л үхсэн хүн мэт хүйтэн байсан хэмээн анх түүнийг олсон хүмүүс хожим дурсан ярьдаг. Гэвч энэ бүхэн ингээд дууссангүй. Бүсгүй хэдий амьд үлдсэн боловч бүтэн гурван сарын турш төв мэдрэлийн системийн өөрчлөлтөөс болж шаналан бөгсөн бие нь ямар ч мэдээгүй байсаар хожим эмч нарын авралаар болон өөрийн сэтгэлийн хүчээр хөл дээрээ алхаж чадсан байна.

Тухайн үед бүсгүй эрх зүйч мэргэжлээр сурч байсан боловч эдгэсэн даруйдаа сургуулиасаа гаран эмчээр сурч улмаар төгсөөд өөрийнх нь амийг аварсан эмнэлэгт ажиллах болжээ. Одоог хүртэл тэрээр Тромсо анагаах ухааны их сургуулийн эмнэлэгт ажилласаар байгаа юм. Гэвч бүсгүй 1999 онд бараг л үхээд сэрсэн тул түүнийг үлдсэн амьдралынх нь турш зарим нэг төрлийн суурь мэдрэлийн өвчнүүд шаналгасаар байгаа аж. Толгой нь үе үе хатгаж өвдөх, уушги нь хөлдөж буй мэт өвдөх зэрэг энгийн өвчнүүдээс хэтэрхий өөр өвдөлттэй өвчнүүдийг тэрээр мэдэрдэг байна.

Share535Tweet149

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds