• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Ахмад биеэ үнэлэгчдэд зориулсан асрамжийн газрын эзэн Кармен Мунозын бодит түүх

Ахмад биеэ үнэлэгчдэд зориулсан асрамжийн газрын эзэн Кармен Мунозын бодит түүх

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Кармен Муноз бол 40 гаруй жил Мехико хотын Плаза Лорето гудманд биеэ үнэлэгч хийжээ. Тэрбээр нэг л өдөр гудамнаас өөр толгой хоргодох газаргүй болсон үе тэнгийн “ахмад” биеэ үнэлэгч гурван эмэгтэйг харснаас хойш тэдэнд зориулсан асрамжийн газар байгуулахаар санаа шулууджээ.

Кармен Муноз долоон хүүхдийн хамтаар 22-хон настайдаа Мехико хотод хөл тавьжээ. Тэрбээр нутгийн хүнээс сүмд л очвол ажил олж өгдөг гэх дам яриаг сонсоод нутгаа орхин гарсан нь тэр аж. Муноз сүмд очиж учир байдлаа хэлсэн ч дөрвөн хоногийн дараа сүмийн номлогчоос ажил олдохгүй байна, энэ том хотод түм буман ажил бий, өөрөө олж хий хэмээх хатуухан хариуг авчээ. Мөнгө, ажил хайж ирсэн том найдлага нь сүмийн үүдэнд тасарсан Муноз бүсгүйн аж байдлыг гадарласан нэгэн эмэгтэй түүнд ажил санал болгосон нь насан туршдаа хийсэн биеэ үнэлэх ажил байж таарчээ.Анх учрыг үл ойлгож зочид буудал гэж юу байдгийг ч мэдэхгүй байсан Кармен Муноз гэвч амьдрахын тулд 40 жил гудманд зогсч үйлчлүүлэгч хайж биеэ үнэлжээ.

Тэрбээр биеэ үнэлж байсан тухайгаа хэзээ ч муугаар ярьдаггүй. Биеэ үнэлээд нэг сар болсны дараа хөдөө тосгоноос ирж орох орон байр, идэх хоол ч үгүй байсан хүүхдүүдээ толгой хоргодох орон гэртэй болгож сургуульд сургажээ. Гэвч түүний энэ байдал нөхөрт нь таалагдсангүй орхиж явсан аж.

Хэдийгээр бахархаад байх үйл хэрэг биш боловч Кармен Муноз биеэ үнэлээд харин ч өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн гэдгээ мэдэрсэн тухайгаа онцлон ярьжээ. Хэн нэгэн хүн миний төлөө мөнгө төлж байна шүү дээ хэмээн тухайн үед бодож байсан гэдэг.

Кармен нэгэн үдэш дасал болсон гудмаараа явж байтал зүс таних гурван настай эмэгтэй шөнийн хүйтнийг дулаан давж гарахын тулд нэг нэгэндээ шахан сууж байжээ. Тэд бол нэгэн цагт биеэ үнэлж байсан хүмүүс гэдгийг насаараа биеэ үнэлсэн Кармен шууд танив.

Зовлон нэгтийн жаргал нэг гэгчээр амьдралын төлөө биеэ золионд гаргасан тэднийг хөгшрөх цагт үр хүүхэд, хань ижил нь наашаа гэх хүнгүй болжээ. Кармен гурван эмэгтэйг хооллож хямдхан буудалд хоноглуулсан юм.

Эндээс л түүний толгойд ахмад болон орон гэргүй биеэ үнэлэгчдэд зориулсан газар байгуулах санаа буужээ. Тэрбээр сүүлийн 13 жил хотын удирдлагуудыг лоббидож, мөн нэр бүхий алдартай дуучдын тусламж дэмжлэгээр хотын захиргаанаас  асрамжийн газрын эрх авчээ. Хотын захиргаанаас түүнд 18-р зууны үед баригдсан өмнө нь боксын клуб байсан барилгыг өгсөн байна. Асрамжийн газар 2006 онд ашиглалтанд орсон бөгөөд Casa Xochiquetzal хэмээн нэрлэгддэг. Өдгөө 55-80 насны 25 хүн тус газарт амьдардаг бөгөөд тэдгээрийн зарим нь одоо ч биеэ үнэлсээр байдаг аж. Өнгөрөгч 11 жилийн хугацаанд тус газраар 250 биеэ үнэлэгч дамжжээ.

 

 

Share310Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds