1500 гаруй хүний амийг авч одсон Титаникын сүйрлийн талаар мэдэхгүй хүн өнөөдөр үгүй биз. Онгоц живдэг аймшигт шөнө маш олон хүмүүс эр зориг, хүн чанар гарган илүү олон хүнд ирээдүй бэлэглэхийн тулд өөрсдийгөө золиосолсон байдаг. Тэдний нэг нь Католик шашны номлогч болох эцэг Thomas Byles байлаа.
Тэрээр 1870 оны 2-р сарын 26-ны өдөр долоон хүүтэй бурханд итгэгч гэр бүлийн хамгийн бага хүү болон мэндэлсэн юм. Түүнийг залуу байхад эцэг нь математик, орчин үеийн түүх, сэтгэлгээний онол зэрэг шинжлэх ухаануудыг сургахаар Oxford College-д элсүүлж байжээ. Тэрээр сургуулиа амжилттай дүүргэсэн ч өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу 1894 оны 5-р сарын 23-ны өдөр сахил хүртсэн байна.
Тэрээр сахил хүртэж мөн коллежоо төгссөнийхээ дараа Оксфордоос Герман уруу нүүж эрдэм ном үргэлжлүүлэн сурахаар өөрийн ах William дээр очсон байдаг. Тэнд удаан хугацаанд олон зүйл сурсны дараа эргэж Англид очиж Edmund-ын коллежид профессороор ажилд орсон юм. Түүн шиг өндөр боловсролтой хүнд сургуульд багшлаад байх нь уйтгартай байсан тул шашны талаа түлхүү барихаар ажлаасаа гарч Ром хотыг 1899 онд зорьсон байдаг. Тэрээр Ромд очин Католик шашны гүн ухааны сайтар судалсан бөгөөд 1903 онд Англид буцаж ирэн 1905 онд Essex-ын католик сүмд номлогчоор элссэн түүхтэй.
Яг тухайн цаг үетэй зэрэгцэн New York хотод амьдардаг түүний ах William нь өөрийн насан туршын хайраа олсон гэх захиа түүнд илгээж дүүгээ ирж хуримыг нь адисалж өгөхийг хүссэн байдаг. Ийнхүү тэрээр Southampton-ы зүг мордож тэндээсээ усан онгоцонд суун New York-ын зорсон аж. Харин усан онгоцны нэр нь Titanic байлаа.
Thomas тус онгоцонд 2-р зэрэглэлийн тасалбартай зорчиж явсан бөгөөд онгоцны ахмад Edwart Smith-тай уулзан өдөр бүр тодорхой цагт нэг заал гаргаж түүндээ хүмүүст сургааль айлдаж байхыг хүссэн бөгөөд ахмад ч зөвшөөрсөн байдаг. Харин яг осол болох үед Англи санваартан хөлгийн тавцан дээр байсан бөгөөд мөсөн уул мөргөсний дараа тэрээр 3-р зэрэглэлийн зорчигчдийн хэсэг уруу гүйн хүмүүсийг аврах завь уруу явахад нь тусалж эхэлсэн юм. Тэрээр хүүхэд болон эмэгтэйчүүдэд өргөж завин дээр гаргаж байлаа.
Тэрээр хүмүүст тусалж байх явцдаа аврах завь бүгдэд хүрэхгүйг хараад ойлгосон байдаг. Түүнээс хөлгийн багийн гишүүн “гэгээн эцэг минь одоо суухгүй бол болохгүй” хэмээн хэлэхэд өөрийн эргэн тойронд байх айж сандарсан олон зуун хүнийг хараад тэднийг орхиж явахгүйгээр шийдэн нэг гартаа ариун библээ барьж нөгөө гартаа адис хүртсэн загалмайгаа барин залбирал уншиж эхэлжээ. Нэгэнт гарах гарцгүй болсон хүмүүс түүнийг тойрон хүрээлж сөхөрч суун бүгд гэм нүглээ наманчилж байсан гэдэг. Тэрээр 1912 оны 5-р сарын 15-ны өдөр бусад 1500 хүний сүнстэй хамт Хойд Атлантын далайгаас мөнхийн хутгийг олсон түүхтэй. Иймдээ ч эцэг Thomas-ын үйл хэрэг баатарлаг гавьяаг найруулагч James Cameron олж мэдэн түүнийг “Титаник” кинонд зайлшгүй байх ёстой дүр хэмээн хүн төрөлхтний урын санд үүрд мөнхөлж үлдээсэн аж.