• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Энэтхэгийн гүнжээс Их Британы тагнуул болсон нь

Энэтхэгийн гүнжээс Их Британы тагнуул болсон нь

Noor Khan магадгүй Энэтхэгийн дээд язгууртны гэр бүлд төрсөн байж болох ч тэрээр өөрийгөө тагнуулч болохын тулд төрсөн гэдгээ дэлхий нийтэд харуулж чадсан юм. Түүний гүйцэтгэсэн үүрэг дэлхийн хоёрдугаар дайнд чамлахааргүй их бий. Бүсгүй дайны өмнө Энэтхэгийн гүнж байснаас гадна хүүхдийн ном бичдэг зохиолч нэгэн байв.

You might also like

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

1891 оны эмгэнэлт явдал

Тэрээр 1914 онд Хаант Оросын Москва хотод төрсөн бөгөөд Энэтхэгийн Mysore-ын хаант улсын султан Tipu-ын үеэл дүү болон төржээ. Харин эцэг нь өндөр язгууртан байснаас гадна Их сургуульд нийгэм болон улс төрийн шинжлэх ухааны багш хийдэг нэгэн байлаа. Түүнийг 6 настай байхад гэр бүл нь Оросын хувьсгалаас зугтаж Франц уруу нүүсэн бөгөөд тэндээ утга зохиолын чиглэлээр их сургуульд сурч төгссөн аж.

Харин 1940 онд буюу дэлхийн хоёрдугаар дайнд, дайнаас зугтан тэдний гэр бүл Их Британид очсон боловч тэнд ч байдал тийм сайн байсангүй. Тиймээс Noor Khan нацистуудын эсрэг тэмцэлд өөрийн хүчээ өгөхөөр шийдсэн аж. Тэрээр эмэгтэйчүүдийн тусгай хүчинд элсэж цэргийн богино долгионы радио оператор хийдэг байв.  Харин 1943 онд Их Британы тусгай ажиллагааны багийн гишүүн болж чадсан байна.

Тэрээр мэргэжлийн радио холбоочны сургалтад гуравхан сар сууж төгсөөд 1943 оны 6-р сард маш чухал ажил буюу Францын босогчидтой Их Британы Засгийн газрыг холбох гол ажлыг хийх хүн болов. Иймд тэрээр ажлын шаардлагаар Франц явах болж түүнийг Францын нийслэл Парист очиход түүний хамсаатнуудаас хэн ч угтаж авсангүй. Учир нь бүгд нацистуудад баригдсан байлаа.

Noor Khan 4 сарын турш Парист ганцаараа тусгай тагнуулын ажиллагаа явуулсны эцэст Германчуудад олзлогдох нь тэр. Тэр үед түүний тархинд Их Британы цэргийн бүхий л нууц кодуудын мэдээлэл байлаа.

Түүний эр зоригийг үнэлэн босгосон хөшөө. Лондон хот

Түүнийг Парис дахь нацистын СС–ын төв байранд авчирч өдөржин шөнөжин тарчлан зовоож байцааж эхэлжээ. Тэрээр амнаасаа нэг ч мэдээлэл өгөхгүй байж байгаад эцэстээ аргаа баран нацистуудыг төөрөгдүүлэх худал мэдээллүүдийг хэлж эхэлжээ.

Нацистууд ч түүний үгэнд итгэж хамгаалалтаа сулруулах үед 1943 оны 11-р сарын 25-ны өдөр тэрээр оргосон байна. Харамсалтай нь удалгүй баригдав. Түүнийг буцааж Францын төв байранд авчрах үед хэлсэн бүх мэдээллүүд нь худал болж Герман улс Их Британы эсрэг хэрэгжүүлж байсан “далайн арслан” төлөвлөгөө нь бүтэлгүйтэж 2000 гаруй Герман цэрэг амиа алдсан байна. Иймд түүнийг онгоцоор Герман дахь бөөнөөр хорих газарт аваачиж дахин байцаасан аж.

Түүнд нацист хурандаа “сүүлчийн удаа боломж олгоё” хэмээн хэлэхэд тэрээр миний өгзгийг үнс гэсэн хариу хэлсэн гэдэг. Иймд түүнийг 1944 он оны 9-р сард бусад тагнуулуудын хамт буудан хороосон байна. Түүний үхэхээсээ өмнө хэлсэн сүүлчийн үг нь “эрх чөлөө” байлаа.

Дайны дараа түүнд Францын Засгийн газар эрх чөлөөний хүрэл одон нэхэн өгсөн бол Их Британи улс түүнийг төрийн дээд одон эр зоригийн медалиар нөхөн шагнажээ. Мөн түүний хөшөө ч баригдсан байна. Харин Noor Khan Германчуудыг төөрөгдүүлсэн мэдээ нь ямар ач холбогдолтой байсан гэхээр нацистын хуурай газрын их хүч Их Британы арал дээр хөл тавихаар явах координатыг нь буруу хэлж бүслэлтэд оруулсан юм. Уг бүсгүйгээс л болж Германчууд дайны турш Их Британы нутагт хөл тавьж чадаагүй юм.

Share261Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In