Jack the Ripper гэх эр 1880-1895 оны хооронд Их Британы нийслэл Лондон хотноо аймшигт цуврал гэмт хэргүүдийг үйлддэг байлаа. Гэвч гэмт хэрэгтнийг чухам хэн байсныг хэн ч мэдэхгүй бөгөөд олон олон аман зохиолууд гарч бүр хэд хэдэн кино хүртэл түүний түүхээс сэдэвлэн бүтээгдсэн байна. Тэгвэл саяхан Их Британы эрдэмтэд Жэйкд алуулсан нэгэн бүсгүйн цогцсыг гарган судалгааны ажил хийсэн бөгөөд үүнийхээ үр дүнд алуурчныг Польш гаралтай, хагас сэтгэцийн өвчтэй үсчин эр болох Аарон Космински байсан хэмээн олон нийтэд зарлав.
Гэхдээ энэ генетикийн шинжлэх ухааны үр дүнд гарч ирсэн таамаг боловч яг ч батлагдаагүй юм. Аарон Косминскигийн хувьд түүнийг 19-р зууны үед цагдаагийн байгууллага Жэйк гэх нууцлаг алуурчны дүрд байж болох юм хэмээн сэжиглэж хэд хэдэн удаа байцаалт авч байсан боловч бас л тухайн цаг үедээ батлагдаагүй байна. Аароны эцэг эх 19-р зууны дунд үед Польшоос Их Британид цагаачлан ирсэн ба 1888 оны 9-р сарын 30-ны шөнө хамгийн анхны аллага гарах үед Элизабетын гудамжинд ах, эгчийн хамт амьдардаг байжээ. Аллага тэдний гэрээс ердөө 200 метрийн зайд болсон нь түүнийг сэжиглэх үндэслэл болсон аж.
Мөн Жэйкийн дөрөв дахь хохирогч бүсгүй болох Катерин Эддовис аллага гарах үед хүзүүндээ алчууртай байж таарчээ. Түүний алчуурыг Их Британы гэмт хэргийн архивт олон зуун дамнан хадгалсны үр дүнд 2018 онд гаргаж ирэн дээжийг нь шүүж үзтэл мөн л Косминскигийн днк-ын ул мөр илэрчээ. Ийнхүү орчин үеийн шинжлэх ухааны ач тусаар эрт цагт илрээгүй олон гэмт хэргүүдийн гаргалгааг бүрэн тайлах боломж бүрдээд байна. Их Британы генетикийн эрдэмтэд 1880-1895 оны хооронд Элизабетийн гудамжнаа амиа алдсан бүх бүсгүйчүүдийн эд зүйлсийг архиваас гарган нэгбүрчлэн судлахаар болжээ. Хэрэв бүсгүйчүүдээс бүгдээс нь Косминскигийн днк илрэх юм бол түүнд хуулийн дагуу хариуцлага тооцох гэнэ. Гэхдээ үхээд зуун жил өнгөрч байгаа хүнд хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа ч Их Британы генетикийн эрдэмтдийн багийн ахлагч Дэвид Фишшер: “Бид эсийг үржүүлэх ургуулах технологийг олон жил туршиж байгаа. Энэ нь бүр амжилттай байгаа бөгөөд хэрэв бид үр дүнд хүрч чадвал арван жилийн дараа гэхэд ганц ширхэг эс л байхад аль ч цаг үед амьдарч байсан юуг ч амилуулж чадна” хэмээн хэлсэн юм.