• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Хүн дааганаас унаж биш даравгараасаа болж үхдэгийн хамгийн том жишээ

Хүн дааганаас унаж биш даравгараасаа болж үхдэгийн хамгийн том жишээ

19-р зууны дунд үед АНУ-ын Minnesota мужид Америкчууд болон индианы Dakota омгийнхон хамт аж төрөн амьдардаг байв. Мэдээж индиан овгийг соёл иргэншилт барууны иргэдтэй харьцуулах араггүй. Тийм ч учраас уг давуу талаа ашиглан Индианчуудыг ялгаварлан гадуурхаж, дээрэлхэж ханддаг хүмүүс ч мөн байдаг байлаа. Тэдний нэг нь Andrew Myrick гэх худалдааны пүүсийн эзэн байв. Тэрээр Индианчуудад маш өндөр үнээр асар бага хэмжээний хүнс өгдөг байсан бөгөөд уг явдлаас болж хэд хэдэн удаа үл ойлголцол, гар зөрөлдөх байдал ч үүсэж байжээ. 1861 онд нэгэн өдөр хоёр Индиан түүн дээр ирж багахан хэмжээний алт өгөхөд алтыг нь шүүрч аваад хариуд нь гурван талх өгсөн байдаг.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Үүгээр зогсохгүй өлсгөлөн Индианчууд байгаа бүхнээ барьсаар түүнийг зорин ирэх үед тэрээр “та нар үлдсэн амьдралдаа миний малын хашаанд өвс идэж амьдрах хувьтай амьтад” хэмээн тэднийг доромжилжээ. Энэ бүх үйлдлүүд нь хэтэрхий шударга бус санагдаж эхэлсэн тул Dakota омгийнхны үндсэрхэг үзэл дэвэрч өөрсдийн газар нутаг дээр ингэж дээрэлхүүлж амьдрахгүй гэж шийдэн зэвсэгт тэмцэл эхлүүлсэн түүхтэй. Ийнхүү 1862 оны 8-р сарын 17-ны өдрөөс 1862 оны 12-р сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжилсэн Dakota-ын тулаан эхэлсэн юм.

Уг дайны эхний өдөр Minnesota мужийн төв суурин уруу Индианчууд гэнэтийн довтолгоон хийж эрчүүдийг болон цэргүүдийг хайр найргүй устгасан байдаг. Тэр өдрийн орой АНУ-ын армийн цэргүүд хотод очих үед хотоос нэлээн зайтай газраас Andrew Myrick гэх худалдаачны цогцсыг олжээ. Түүний аманд өвс чихэж алсан байв. Чухам 2 талаас нийтдээ 2000 гаруй хүний амийг авч одсон уг дайны шалтгаан нь Adrew Myrick байсан гэдэгтэй өнөөдөр хэн ч маргадаггүй юм. Түүний амиа хичээсэн, дээрэнгүй, шуналт үйлдэл хэрээс хэтэрсэн бөгөөд тэрээр үүнийхээ хариуг ч авсан түүхтэй.

Share306Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds