ӨАБНУ-ын нийслэл “Cape Town” хотыг дайрах Elizabeth-ын нэрэмжит төмөр замтай уг түүх салшгүй холбоотой юм. 1882 онд уг төмөр замын хотоос гарах хэсгийн гармын зохицуулагч James Wide гэх эр албан үүргээ гүйцэтгэж явах үедээ санамсаргүй байдлаар осолд өртөн хоёр хөлөө алдсан байдаг. Уг явдлаас болж өөрийн ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн эр өөрийн хамгаас хайрлан тэжээдэг байсан сармагчин Jack-ыг өөрийнхөө ажилд сургаж эхэлжээ. Тэрээр 6 сарын турш тэргэнцэр дээр суунгаа бүхий л ажлаа түүнд зааварчилж сайтар ойлгуулсан юм. Ийнхүү сургалт дууссан гэсэн цагтаа Jack-ыг нэмж 6 сарын турш ажиглан дадлагажуулсан байдаг. Харин сармагчин бүх зүйлийг тун сайн хийж байсан тул цаашид асуудалгүй хэмээн үзэж өөрөө овоохойдоо амарч сармагчингаараа бүх ажлаа хийлгүүлдэг болжээ.
Jack сармагчин өртөөнд дөхөн ирж буй галт тэргэнд дохио өгөхөөс гадна ирж буй вагоны замын чиглэлийг солих, хүрд эргүүлэх, гэрэл анивчуулах зэрэг нэлээд чухал ажлуудыг бие даан хийдэг байв.