Энэ Иран эр сүүлийн 60 жил биеэ угаагаагүй гэнэ.
Шашны ямар нэгэн шалтгаанаар усанд ордоггүй юм уу, эсвэл усанд орох хүсэлгүй бололтой. Чухам яагаад гэдгээ хэнд ч хэлэхгүй байгаа юм.
Тэрээр одоо 80 настай юм байна. Түүнээс ямар үнэр үнэртэж байгааг төсөөлөхөд ч бэрх…
Түүнийг уг гайхалтай ч гэмээр, жигшмээр ч гэмээр үйлдлийг Геннисийн номонд бүртгүүлэхээр орон нутгийн иргэд хичээсэн боловч Геннисийн тусгай эрхтэй ажиглагчид нотолж чадаагүй гэдэг шалтгаанаар татгалзсан байна.
Одоо тэрээр орон нутгийн хогийн цэг дээр амьдарч байгаа юм.