• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд

Дэлхийг өөрчилсөн эмэгтэйчүүд

Эмэгтэйчүүдийн эрхийн идэвхтнүүд, зохиолчид, улс төрч, болон эрдэмтэд зэрэг дэлхий дахины түүхэнд голлох үүрэг гүйцэтгэсэн нөлөө бүхий түүхэн бүсгүйчүүд.

Клеопатра(МЭӨ 69-МЭӨ 30 oн) Египетийн хамгийн сүүлчийн захирагч байсан Клеопатра Египетийг Ромын эзэнт гүрнээс хамгаалах ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Бүдикка (МЭ 1-р зуун) Британийн бадрангуй удирдагч байсан. Тэрээр Ромын булаан эзлэлтээс улсаа хамгаалан боссон нэгэн юм. Бүдиккагийн 100,000 цэрэг анхандаа амжилттай байж Британийн Колчестер болон Лондон хот хүртэл давшсан ч ялагдсан байна.

Бингений Хилдегард (1098–1179) Шидтэн, зохиолч, яруу найрагч, хөгжмийн зохиолч. Ихэнхдээ хийдийн ханны цаана өнгрүүлсэн түүний амьдрал маш зожиг бөгөөд нууцлаг өнгөрчээ. Гэсэн ч Хилдегардийн шүлэг болон хөгжим тухайн цаг үеийн байдлаа илчлэн харуулсан байдаг ба одоо ч хүмүүст хүрч, нөлөөлсөөр байна.

Нэгдүгээр Элизабет хатан (1533–1603) Эдийн засаг болон нийгмийн агуу өөрчлөлтийн үед Английн хатан хаан байсан. Тэрээр Испанийн ялагдал болон Английг дэлхийн доминант гүрэн болохыг биеэр үзсэн нэгэн.

Мэри УолстэнКрафт (1759–1797) Английн зохиолч УолстэнКрафт нь анхны эмэгтэйчүүдийн хөдөлгөөний хамгийн чухал номыг бичсэн. “Эмэгтэйчүүдийн эрхийн үлгэр жишээ” гэх товхимол нь эмэгтэйчүүдийн нийгмийн болон улс төрийн эрхийг дэлгэрүүлэх ажлын үндэс суурь болсон байна. Тэрээр эмэгтэйчүүдийн сонгууль өгөх эрхийн төлөө тэмцэгчдын анхдагч нь байжээ.

Жэйн Аустен (1775–1817) Бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй зохиолчдын нэг бөгөөд түүний зохиолууд одоо ч нэр хүндтэй байдаг. Жишээлбэл, Бардамнал ба алагчлал, Эмма, Нортангер Абби хоёр зэрэг юм. Тэрээр эмэгтэйчүүдийг зохиол бичхийг хориглодог байсан үед бүтээлүүдээ туурвиж байсан нь ирээдүйн олон олон зохиолчдод үнэлшгүй их урам хайрласан гэгддэг.

Сожорнер Трут (1797 – 1883) Африк-Америк эмэгтэйчүүдийн эрхийн зүтгэлтэн тэрээр 1851 онд “Би ч гэсэн эмэгтэй биш үү? (Ain’t I a Woman?)” гэх алдартай бөгөөд гэнэтийн илтгэлийг тавьсан. Тус илтгэл эрэгтэй эмэгтэй хүмүүс яагаад тэгш эрхтэй байх ёстойг маш энгийн үгээр тайлбарласан байдаг.

Элизабет Блювел ( 1821–1910) Британи гаралтай тэрээр анагаахын зэрэг хүртсэн анхны эмэгтэй юм. Блювел нийгэмд үүссэн саадыг арилгаж, эмэгтэйчүүдийг эмчээр ажиллах эрхийг нээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эммилин Пэнхүрст (1858–1928) Британийн эмэгтэйчүүдийн эрхийн зүтгэлтэн тэрээр бүх амьдралаа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэлд зориулсан юм. Мөн хүчирхийлэл, өлсгөлөнгийн эсрэг тэмцэл өрнүүлж байсан. Харамсалтай нь Эммилин Пэнхүрст 21 наснаас дээш эмэгтэйчүүд санал өгөх эрхийн тухай хууль батлагдахаас гурван долоо хоногийн өмнө нас барсан байна.

Мари Кури (1867–1934) Польш, Франц гаралтай тэрээр Нобелийн шагнал хүртсэн хамгийн анхны эмэгтэй эрдэмтэн бөгөөд хоёр шагнал хүртсэн юм. Эхнийх нь 1903 онд физикийн төрөлд, дараагийнх нь химийн төрөлд 1911 онд шагнал авч байжээ. Мөн рентген машин бүтээхэд туслалцаа үзүүлсэн нэгэн гэдэг.

Роза Люксембург (1870–1919) Польш, Герман гаралтай тэрээр Марксист хувьсгалч эмэгтэй байсан юм. Люксембүрг Германы нийгэмд шинэчлэл хийхээр хатуу тэмцэж, империализм болон олон улсын социализмын эсрэг тэмцсэн. 1919 онд Германд коммунист хувьсгал өрнүүлэх оролдлого нь бүтэлгүйтсэний дараа алагдсан байна.

Коко Шанель (1883–1971) Францын дизайнер тэрээр хамгийн шинэлэг загвар зохион бүтээгчдийн нэг. Тэрээр 20-р зууны эмэгтэйчүүдийн хувцаслалтыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн.

Тереза эх (1910–1997) Албанийн гэлэнмаа, буяны ажилтан. Ядуусын төлөө бүхий л амьдралаа зориулсан тэрээр хариу нэхээгүй тус гэж юу байдгийг харуулж, үүгээрээ дэлхий нийтийн энэрэнгүй сэтгэлийн дүр төрх болсон юм. Калькутта дахь мянга мянган өвчтэй хүмүүсийг асарч, 1979 онд Нобелийн энхийн шагнал хүртсэн.

Хоёрдугаар Элизабет хатан (1926– ) 1952 оноос хойш буюу Британийн хаан ширээнд хамгийн удаан суусан хүн юм. Тэрээр Британийн хамтын нөхөрлөл, нэгдэлд ихээхэн нөлөөлсөн ба эдийн засаг, нийгмийн хурдацтай өсөлтийг биеэр туулж байгаа.

Индира Ганди (1917–1984) Энэтхэгийн анхны ерөнхий сайд ба 1966-77, 1980-84 онуудад ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Түүнийг Энэтхэгийн Алтан сүм рүү дайрсан учир 1984 онд өөрийн Сих бие хамгаалагчдынхаа гарт амиа алдсан гэдэг.

Анна Франк (1929–1945)Голланд, Еврей зохиолч. Дэлхийд хамгийн өргөн хүрээнд олны хүртээл болсон түүний өдрийн тэмдэглэлд давчуу нуувчид хоригдсон түүний насандаа баймааргүй ухаалаг бодлын тухай гардаг байна. Анна Франк “Энэ бүхнийг эс тооцвол хүн бүр дотроо сайхан сэтгэлтэй байдаг гэдэгт би итгэдэг” гэж бичжээ.

Аудри Хепбурн (1929–1993) 1950-аас 60-аад оны нөлөө бүхий Английн жүжигчин. Тэрээр эмэгтэй хүний дур булаам байдал болон нэр хүндийг тодорхойлсон 20-р зууны хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг. 1960-аад оны дунд үеэс түүний жүжигчний замнал дууссанаар үлдсэн амьдралаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн хүмүүнлэгийн ажилд зориулжээ.

Опра Уинфри (1954– ) Америкийн ток шоуны хөтлөгч, бизнес эрхлэгч. Түүний шоу болон номын клуб нь Америкийн эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлыг хөнддөг ба маш олон хүнд нөлөөлж чадсан байна.

Уэльсийн гүнж Диана (1961–1997) Хүмүүнлэгийн сайн үйлсийн ажлаараа олонд танигдсан Английн хааны гүнж. Тухайн үед ханхүү Чарлзтай гэрлэсэн нь асуудал дэгдээсэн ч нийгмийн эмзэг бүлэгтэй харьцах, тэдний эрх ашгийг хамгаалах байдлаараа олны сэтгэлийг татсан байна.

Ж.К.Роулинг (1965– ) Хамгийн их худалдан авалттай Харри Поттер цувралын зохиогч. Тэрээр анхны номоо ганц бие ээж байх тэмцлийн талаар бичиж байсан ба түүний зохиол гайхалтай амжилтыг дагуулсан байдаг.

Хиллари Клинтон (1947 – ) Ерөнхийлөгчийн албан тушаалд өрсөлдөж байсан Америкийн анхны эмэгтэй улс төрч. Мөн 2009-өөс 2013 онд Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан.

Малала Юсуфзай (1997– ) Боловсрол эзэмших эрхийнхээ төлөө кампанит ажил явуулж, сөргөлдөөнтэй нүүр тулсан Пакистаны сурагч. Тэрээр Талибанчуудад толгойдоо буудуулсан ч амь гарсан ба эмэгтэйчүүдийн эрх тэр дундаа боловсрол эзэмших эрхийн олон улсын зүтгэлтэн болсон.

Share261Tweet157

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds