• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Нутгийн атаманыг дийлж мужийн аварга болсон АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч

Нутгийн атаманыг дийлж мужийн аварга болсон АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч

1

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Abraham Lincoln залуу насандаа маш их зүйлийг туулж өнгөрүүлсэн нэгэн байлаа. Тэрээр 1809 онд АНУ-ын Kentucky мужид төрсөн бөгөөд идэр залуухан 20 настайдаа гэрээсээ гарч Illinois мужийн “New Salem” хэмээх сууринд очин жижиг мухлагт туслах ажилтан хийн амьдрах болжээ. Түүнчлэн тэрээр бие даан хууль зүйн боловсрол эзэмшихийг хүсэж байсан бөгөөд уг хүслээ гүйцэлдүүлэхийн тулд нэлээдгүй мөнгө шаардагдаж байв. Иймээс мөрөөдлөө бодит болгохын тулд өөрийн онцгой чадвар болох хатуу чанга бие, хөдөлгөөний эвслээ ашиглан бооцоот барилдааны тэмцээнүүдэд ордог болов.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

 

2

Нэгэн өдөр түүний дэлгүүрийн эзэн болох Denton Offutt-ыг тосгоны хамгийн чанга эр Jack Armstrong дэлгүүрт нь орж ирэн дээрэлхсэн байдаг. Үүнийг нь харсан Abraham Lincoln нэлээд тэссэний эцэст эзнээ өмөөрч түүнтэй муудалцсанаар уг маргааныг барилдаж шийдэхээр болжээ. Ийнхүү тэд барилдах өдрөө ч товлосон түүхтэй. Тухайн үед Jack Armstrong-оос муж тэр чигтээ айдаг байсан бөгөөд залуухан Lincoln-д оршин суугчид барилдаанаа зогсоож уучлалт гуйхыг хүсжээ. Учир нь өмнө нь хэн ч Jack-ыг барилдаанаар дийлж байгаагүй бөгөөд тэрээр барилдсан хүмүүсээ маш хүнд гэмтээдгээрээ цуутай нэгэн байв.

3

Түүхэн эх сурвалжид бичсэнээр тэдний барилдаан 3 минут орчим үргэлжилсэн гэх бөгөөд тухайн Abraham Lincoln тийм ч их хүч зарцуулалгүй нутгийн атаманыг буулгаж авсан байдаг. Jack анх удаа бусдад дийлдсэн нь энэ байлаа. Гэсэн ч тэрээр эр хүн шиг босон гар барьж инээмсэглээд дахиж тэдний дэлгүүрээр нэг ч орж ирээгүй юм. Түүнчлэн Abraham Lincoln тухайн ондоо Illinois мужийн бөхийн аварга болж нэлээдгүй нэр алдарт хүрсэн тул хууль зүйн боловсрол эзэмшихэд шаардагдаж байсан мөнгөө хангалттай олж чадсан түүхтэй.

Share382Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds