Японы сүр жавхлант эзэн хаан Акихито өнөөдөр эрх мэдлээ ууган хүү, титэмт ханхүү Натухитод шилжүүлэн өгнө. Уг ёслолын ажиллагаа орон нутгийн цагаар 17.00 цагт Токио хотноо зохион байгуулагдах юм. Эзэн хаан Акихито хаан ширээг сүүлийн 30 жил тэргүүлж байгаа юм. Тэрбээр өөрийн эцэг, эзэн хаан Хирохитог 1989 онд таалал төгсөхөд нь хаан ширээгээ залгамжлан авчээ. Японы хуулинд заасан ёсоор хаан ширээг зөвхөн өмнөх хаан таалал төгсөх үед л дараагийн үе залгамжлагчид нь шилжүүлэн өгдөг. Тун удахгүй хаан ширээнээс буух Акихито эзэн хааны фото зургуудыг сонирхуулж байна.