• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

ДАЛАЙ ЛАМЫН ФОТО ТҮҮХ

ДАЛАЙ ЛАМЫН ФОТО ТҮҮХ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий 100 хүний нэгд тооцогддог түүний амьдрал тийм ч дардан, шулуун байгаагүй, хэрхэн тодорч, ямар үзэл баримтлалаар, яаж Буддын шашныг дэлхий нийтэд дэлгэрүүлсэн зэргийг гэрэл зургийн хамтаар товч тусгасан болно.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Далай лам Данзанжамц 1935 оны 7 сарын 6-нд Түвдийн зүүн хойно орших Тагцэрийн Лхамо Дондуп хэмээх тосгонд малчин, тариачин айлын гэр бүлд төржээ. Түүнийг 2 настай байхад нь Түвдийн лам нар илрүүлжээ.

2 настай байхад нь түүнийг Данзанжамц хэмээн дахин нэрлэж, 13-р Далай ламын хойд дүр мөн эсэхийг шалгатал бүх зүйл нь таарчээ. Бие дээр нь байх ёстой мэнгэ, урт чих гээд л …

Нэгэнт 13-р Далай ламын хойд дүрээр тодорсон түүнийг 4-н настай байхад нь сэнтийд нь залав. Жирийн малчин айлын гэр бүлд мэндэлсэн түүнийг Буддын шашны тэргүүнээр тодорно гэж хэн санах вэ.

Энэ бол түүний 6- настай байх үе. Сэнтийд нь залсны дараа түүнийг лам болгов. Далай лам Түвдийн Лхас хотод байдаг 1000 жилийн настай Потала ордонд өсөж том болсон. Гэвч 1959 оноос хойш Хятадын армийн шахалтаар нутгаасаа дайжин Энэтхэгт амьдрах болжээ.

Далай ламын идэр үе. Тэрээр эрдэм номд шамдах төдийгүй техникт элэгтэй нэгэн байжээ. Бага байхдаа кино гаргадаг проектороо ямар ч гарын авлагагүйгээр засчихдаг байж. Мөн тэрээр “Хэрэв лам болоогүй байсан бол би инженер болох байсан юм” гэж хэлсэн түүхтэй. Далай лам шинжлэх ухааныг маш ихээр сонирхдог бөгөөд олон жилийн туршид бясалгал, хүний тархинд хэрхэн нөлөөлөх талаар шимтэн судалж байна. Мөн хэд хэдэн эрдэм шинжилгээний хурлуудад оролцож байсан ба 1979 онд АНУ-д анх удаа айлчлахдаа “Калифорни”, “Лос Анжелес”, “Жоржтаун” болон “Харвард”-ын их сургуулиудад зочилж илтгэл тавьж байсан юм.

1959 онд Хятадын түрэмгийллийг эсэргүүцсэн ард түмний бослогийг цус урсгасан их хядлага болохоос сэргийлж тухайн үеийн Түвдийн оюун санааны удирдагчдыг өөртөө нэгтгэн дагуулж олон зүйлийг хийж байлаа.

Хятадын нэрт удирдагч Мао Зи Дуны хамт. Түүнийг сонгуульд ялж Хятадын удирдагч болсны дараа Далай лам өөрийн биеэр баяр хүргэж зоог барьсан удаатай.

CHINA – MAY 11: CHEN YI, head of a Chinese government delegation (center) on an official visit to Tibet. He is surrounded by the DALAI-LAMA (spiritual and temporal chief of the Tibetan people, on his right) and by the PANCHEN-LAMA NGOERHTEHNI (on his left) reviewing the honour guard of the local Tibetan troops. (Photo by Keystone-France/Gamma-Keystone via Getty Images)

Түүний амьдрал дардан, шулуун байгаагүйн нэг илрэл бол 1959 оноос цөллөгт олон жил амьдарсан явдал байлаа. Гэсэн ч Түвдийн бурхны шашныг дэлхий нийтийн болгож чадсан агуу нэгэн юм.

Сонирхолтой зураг. Өөр өөр үзэл баримтлал, чиг ёс, зан заншил, сургааль номлол бүхий шашны тэргүүн, төлөөлөгчдийг нэг дор тэр болгон хараад байхгүй.

Өөрийн хэлсэн үг “Би жирийн нэг лам. Илүү, дутуу юу ч үгүй”.

Share269Tweet162

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds