• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Дэлхийн хоёрдугаар дайныг дуустал Их Британы цэргүүд танкин дотроо цай чанаж уудаг байлаа.

Дэлхийн хоёрдугаар дайныг дуустал Их Британы цэргүүд танкин дотроо цай чанаж уудаг байлаа.

1

20-р зуунд хүн төрөлхтний уламжлалд тулалдах стратегийг үндсээр нь өөрчилсөн зэвсэглэлийн шинэ шинэ нээлтүүд олноороо хийгдсэн байдаг. 1913 онд анхны байлдааны нисэх онгоц зохион бүтээгдсэн бол 1916 онд анхны танк хийгдсэн түүхтэй. Энэ бүхэн нь хуучин цагийн хүн төрөлхтний цэрэг дайны ажиллагааны хэв маягийг үндсээр нь өөрчилсөн гэж хэлж болохоор.
Дэлхийн хамгийн анхны танкийг Англи улс 1916 оны 9-р сарын 15-ны өдөр бүтээсэн бөгөөд хамгийн хачирхалтай нь тухайн танк нь дотроо ус буцалгагчтай байв. Учир нь Англи хүнийг цайгүйгээр төсөөлөхгүй бөгөөд тэд хаана ч явсан цайгаа ууж байх ёстой гэдэг үүднээс цай чанах усыг нь аккумулятор-ын тусламжтайгаар халаадаг байлаа.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Харин дэлхийн хоёрдугаар дайны үе буюу 1945 он бол даян дэлхийн бүхий л улс танкийг өөрсдийн цэрэг армийн зэвсэглэлдээ бүрэн нэвтрүүлчихсэн байсан цаг. Гэвч тухайн үед дэлхий дээр цор ганц Их Британы армийн танк болон хуягт тээврийн хэрэгслүүд л дотроо цай чанагчтай байв. Тэдний цай чанагч цэргүүдэд нилээдгүй хэрэг болсон байдаг. Энэ нь ялангуяа Хойд Африк тивийн халуун цаг агаарт тулалдаж ядарсан цэргүүдэд үр өгөөжөө нилээдгүй өгдөг байжээ.

3

Гэсэн хэдий ч дэлхийн хоёрдугаар дайн дуусах үеэс эхлэн Их Британы арми цай чанагч төхөөрөмжүүдээ бүхэлд нь армийн зэвсэглэлээс халсан байдаг. Учир нь баруун фронтод тулалдаж байсан хуягт танкууд уруу Германчууд буудах үед хэдий хуяг нь танкийг сүйрэхээс хамгаалж байсан боловч доргилтонд нь буцалсан халуун ус нь задарч тал бүр цацран өөрсдийн цэргүүдээ гэмтээх тохиолдол нилээдгүй ажиглагдаж байв. Ийм учраас Их Британы арми тухайн цаг үеэс эхлэн үйлдвэрлэх бүхий л танкнуудаасаа цай чанагч төхөөрөмжийг бүрэн авч хаясан түүхтэй.

Share285Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds