Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал Н.Ариунболд буюу Бооёо. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий.
Тэр дундаа түүний дунд охин А.Намуун-Эрдэнэ инстаграм орчинд тун ч алдартай нэгэн бөгөөд түүнийг дагагчид өдрөөс өдөрт ихэссээр буй. Төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа нөлөөгөөр олны хараанд байсаар ирсэн тэрбээр багадаа аавтайгаа усны дусал мэт адилхан байсан бол өдгөө ээжтэйгээ илүү ижилхэн болсон. Ахлах сургуулийн сурагч хэдий ч инстаграм орчинд алдартай болсон нь мэдээж түүний үзэсгэлэнтэй төрхтэй салшгүй холбоотой бөгөөд түүний хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа сонирхоцгооё.