• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Бурхан гэж хэрэв байдаг бол түүнд тохиолдсон бүхэн бурханы хүсэл байлаа.

1

Хоёрын хоёр атомын бөмбөгний дайралтаас амьд үлдээд байна гэдэг хэр баргийн хүнд тохиогоод байхгүй их аз завшаан юм. 1945 оны 8-р сарын 6-ны өдөр Mitsubishi компаны хүнд үйлдвэрлэлийн тасгийн инженер Tsutoma Yamaguchi гурван сарын турш Hiroshima хотод ажилаад гэрээ нь дуусан явахаар бэлдэж байлаа. Энэ өдөр бол түүний хувьд хотод байх хамгийн сүүлчийн өдөр байсан бөгөөд тэрээр зуны гурван сар байлдааны танк, хуягт техникийн ажилд тасралтгүй ажилласны эцэст эхнэр болон хүүхдүүд дээрээ очихоор яарч байв.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

Өглөөний 8:15 минутын үед Yamaguchi Mitsubushi компаны далайн боомтын орчимд явж байхад гэнэт л түгшүүрийн дохио зарлаж эхэлсэн байна. Тэрээр гайхшран тэнгэр өөд хартал онгоц нисэж байх бөгөөд ямар нэгэн зүйл доош нь шүхэртэй унагаж байгааг тэр харжээ. Yamaguchi уг бөмбөгнөөс 2 орчим км-ын зайтай байсан бөгөөд бөмбөг доошилсоор унах мөчид асар хурц гэрэл ялгарч яг л мөөг шиг хэлбэртэй том үүл тэнгэр өөд бий болсон гэдэг. Ийнхүү Yamaguchi амьд үлдэхийн тулд ойролцоо орших төмсний зооринд нуугдаж энэ бүхнээс аврагдсан юм.

 

2

Hiroshima хот

Бүх зүйл болж дууссаны дараа тэрээр харсан зүйлдээ итгэж чадахгүйд хүрчээ. Ганцхан хормын өмнө бүрэн бүтэн байсан Hiroshima хот юу ч үгүй балгас болох хувирсан байв. Шархдаж, орилж, сохорсон хүмүүс хаа сайгүй зовлонт дуугаа хадаан орилох чимээнээс өөр юу ч түүнд сонсогдохгүй байлаа. Ийнхүү аз таарч бага зэрэг бэртсэн боловч амьд үлдсэн Yamaguchi-ыг маргааш нь гэхэд Nagasaki хотын эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд эмнэлгийн эрхлэгч нь түүний найз байсан тул тун ч боломжийн өрөөнд оруулжээ.

Яг энэ цаг үед АНУ-ын ерөнхийлөгч Harry Truman дэлхий нийтэд хандан АНУ дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болсон гэдгээ зарлаж байв. Тэд ганцхан бөмбөгдөлтөөр 80,000 хүнийг хөнөөсөн мэдээгээ дэлхий нийтэд бахархалтайгаар тунхаглаж байгаа нь зарим талаараа хүн чанар муутай үйлдэл болсон тухай Yamaguchi дурсан ярьдаг. Учир нь сувдан эргийн (Pearl harbor) дайралтын үеэр Японы нисгэгчид замдаа таарсан хүүхэд болон эмэгтэйчүүдийг хурдан зугтахыг сануулан орилж байсан шүү дээ. Тэд энгийн иргэд биш цэргийн усан флоттой л тулалдсан. Энэ бол харьцуулашгүй явдал байв.

Болсон бүх зүйлийг бодлогошрон сууж байсан Yamaguchi Nagasaki хотын эмнэлэгт өөрийн нүдний шилний хайрцгийг унагчихаад авахаар тонгойх үед асар хүчтэй доргилт болж байгаа нь мэдрэгдэв. Тэрээр сандар цонхоор хартал яг л Hiroshima-ын тэнгэрийг бүрхсэн мөөгөн хэлбэрт үүл бий болсон байлаа. Энэ бол АНУ-ын 2 дахь атомын бөмбөгний дайралт байв.

Nagasaki хотын эмнэлэг

Уг бөмбөг нь Hiroshima-д хаясан бөмбөгнөөс илүү хүчтэй байсан бөгөөд аз болж дахин амьд үлдэж чадсан Yamaguchi хамгийн түрүүнд эмнэлгийн коридорт өөрийг нь сахин хэвтэж байсан эхнэр хүүхдийнхээ араас гарсан байдаг. Мөн л аз болж эхнэр хүүхэд хоёр нь эмнэлгийн хонгилд амжиж орж нуугдаж чадсан түүхтэй. Хэрэв Yamaguchi Hiroshima хотод бөмбөгдөлтөд өртөхдөө огт гэмтээгүй байсан бол тэрээр Nagasaki-ын эмнэлэгт хэзээ ч хэвтэхгүй байлаа. Хэрэв эмнэлэгт хэвтээгүй бол тэд халуун ам бүлээрээ АНУ-ын хаясан аотмын бөмбөгөнд өртөж амиа алдах хувь ирээдүй хүлээж байсан юм. Гэвч хувь тавилан Yamaguchi-ын талд бүтнээрээ эргэсэн түүхтэй.

Share343Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds