“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа өдгөө хувь уран бүтээлч болоод буй. Хувийн амьдралын тал дээр нам гүмхэн байдаг тэрбээр хүүгийнхээ ааваас салсан ч эргэн нийлсэн тухайгаа дурдаж байсан удаатай.
Гэсэн ч тэд дахин хоёр тийш болсон байх бөгөөд жүжигчин бүсгүй шинэ найз залуутай болжээ. Түүнийгээ багагүй хугацаанд нууцалж байсан ч соргог папарицичидын нүднээс тэд мултарч чадаагүй. Харин Ц.Алдармаа найз залуутайгаа хамт аялж яваа зургаа өөрийн цахим хуудсандаа анх удаа байршуулжээ.
Түүний найз залуугаар тодорсон эрхэм ч мөн чамгүй дуулиантай нэгэн. Өмнө нь дуучин Ч.Уранхолбоогийн дүү Ч.Номинхолбоотой хайр дурлалын романс үүсгэж байсан С.Цогийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү гэдгээр нь зарим хүмүүс сайн гадарлана. Хэрэг төвөгт орооцолдож, хэсэгтээ л нам гүмхэн байсан тэрбээр саяхнаас эхлэн жүжигчин бүсгүйтэй үерхэж ийнхүү олны нүдэнд өртөж эхэлжээ.