15-р зууны үед Европ тивд дэлгэрсэн уг байгууллага нь Кристофер Колумбус шинэ тивийг нээх цагтай зэрэгцэн эргэлт буцалтгүйгээр нэгэн чухал шийдвэрийг гаргасан байдаг. Европ тивд хааны угсаатнуудын нэрийн дор бусдын хавчлага, өрсөлдөөн дунд удаан хугацаанд оршин тогтноход хүндрэлтэй байсан тул тэд тохиромжтой цаг нь бүрэлдэх үед өөрсдийн улсыг байгуулах явдал байв. Тэд тэр улсыг цэвэр Массоны бодлогоор бүтээж, барилга бүрийг Массоны урлагаар урлахаар төлөвлөж байлаа. Харин энэ бүх төлөвлөгөөг нь хэрэгжүүлэхийг тэнгэр бурхан таалсан мэт Европчууд Америк тивийг нээх нь тэр. 1500 онд Испани улс анхны колонид суурьших суугчдаа илгээхтэй зэрэгцэн тэд өөрсдийн хүмүүсийг илгээсэн байдаг. Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөн 1607 онд АНУ-ын зүүн эрэгт орших Виржиниа муж нь албан ёсоор анхны колони болхоо зарласан нь Массончууд шинэ тивийг эзлэх эхлэл болсон юм.
200 жилийн турш Массончууд Европ тивийн хамгийн хүчирхэг, хамгийн ухаалаг хүмүүсийн үр удмыг өөрсдийн бүлэглэлдээ элсүүлэн Америк тивд орших 13 колоны нийгмийн амьдралд оролцуулан тэдгээр хүмүүсийн нэр хүндийг нь өсгөсөөр иржээ. Тэдний хамгийн нөлөө бүхий эрхэм нь АНУ-ыг үүсгэн байгуулагч, АНУ-ын гэгээн эцгүүдийн нэг Бенжамин Франклин байлаа.
Масончууд Америк тивийг алга болсон Атлантидын домгийг дахин амилуулах их хүслийн ундарга болон хувиргасан юм. Номхон далай болон Атлантын далайн голд орших геополитикын байршил нь дэлхийг бүрэн хяналтандаа байлгах боломжийг олгож болох дүр зураг ажиглагдсан хэрэг. Тэд 13 колони оршин байх бүхий л хугацаанд өөрсдийн хүмүүсийг нийгмийн бүх салбарт хангалттай таниулж маш нягт хамтийн нууц ажиллагаа явуулсны эцэст цаг нь болсон гэж үзэх үедээ буюу 1775 онд тусгаар тогтнолоо шаардан Их Британы эсрэг тулалдсан байдаг. Дайн 8 жил үргэлжилсэн боловч ямар ч хөрөнгө мөнгө, эдийн засгийн эх үүсвэр ч үгүй, ердөө л хүмүүсийн нийлбэр колони төдий гэж харж байсан мужууд нэгдэн маш хүчирхэг арми байгуулан Их Британыг мад тавьж чадсан юм. Энэ бүхэн магадгүй эртнээс төлөвлөгдсөн байсан байх л даа.
Массончуудын эхний ялалт бол тусгаар тогтнол байлаа. 1775 онд АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайн эхэлснээс нэг жилийн дараа буюу 1776 оны 7-р сарын 4-ны өдөр АНУ-ын 13 колоны төлөөлөгчид цугларан нэгэн санамж бичигт гарын үсэг зурсан нь АНУ-ын “Тусгаар Тогтнолын Тунхаг Бичиг” байлаа. Уг бичигт Атлант болон Номхон далайн голд орших арлын цөм хэсэг нь Их Британы мэдлээс бүрэн тусгаарлагдан Хойд Америк тивийн зүүн эргийн 13 колони нэгдэн холбооны бүтэцтэй төрийн байгууламж бүхий Америкийн Нэгдсэн Улсыг албан ёсоор байгуулж байгааг тунхагласан байдаг. Үүнийг баталж 13 колоны төлөөлөл хүрэлцэн ирж гарын үсэг зурсан бөгөөд тэдний дундаас хүн төрөлхтний түүхэнд анхны ерөнхийлөгчөөсөө ч илүү алдар цуугаа дуурсгаж явдаг хүн нь мөн л Бенжамин Франклин байсан юм.
Америкчуудын 1776 оны долдугаар сарын 4-ний үдэш 56 хүний гарын үсгээр Тусгаар Тогтнолын Тунхаг Бичгээ баталсан байдаг. Тэдний гурваас бусад нь масончууд байсан гэлцдэг. Жорж Вашингтон, Бенжамин Франклин, Томас Жефферсон гээд үе үеийн ерөнхийлөгчид масончид байсан, Франклин болохоор пенсильванийн масончуудын салбарын их мастер зэрэгтэн, Жорж Вашингтон ч ялгаагүй дээгүүр зиндаатай гэх мэт. Линдон Жонсон ердөө доод буюу сурагчийн, харин Эндрю Жексон, Харри Трумэн нар агуу мастерууд зэрэглэлийнх байжээ. Бүх цаг үеийн АНУ-ын ерөнхийлөгчдөөс 15 ерөнхийлөгч нь масон байсан гэдэг нь одоогоор тодорхой болоод байна.
Бас Английн ханхүү нар ихэнхдээ масонч байдаг, тэднээс л хаан тодордог уламжлал нэгэнт тогтсон гэдэг. Ямартай ч АНУ-ын төрийн хоёр талт тамганы ар тал нь масончуудын тамгатай адилхан, нүүрэн тал нь болохоор мөн л масоны бэлгэ тэмдэг гарьд шувуу. Төрийн тамганы төсөл боловсруулсан Франклин, Адамс, Жефферсон нар гурвуулаа масоны нийгэмлэгийн гишүүд байсан, Тэгээд ч шинэ тивд шинэ улс байгуулах үйл хэргийг зохион байгуулж “Тусгаар тогтнолын тунхаг”-ийг баталсан хүмүүс бараг бүгдээрээ тус нийгэмлэгийнх гэхээр үүнд нэг их гайхах зүйлгүй мэт.
Дэлхийн засгийн газар хэмээх нууц байгууллага байдаг, аливаа том шийдвэр болгоны ард тэд зогсдог, энд тэндхийн дайн байлдаан, улс орон бий болох устах зэрэг нь цөм түүний ажил, тэр бүү хэл 1917 оны Октябрийн хувьсгал ч, хоёр мянганы зааг дээрх даяарчлалын үйл явц ч тэдний бодлогын хэрэгжилт гэж ил тод өгүүлсэн ном хэвлэл гарч, олны гайхшийг төрүүлж байгаатай масончуудын тухай домгийг давхцуулан тавиад XVIII зуунаас хойшхи дэлхийн гол гол түүхийг тайлбарлах гэж үзвэл сонин дүр зураг гарна. АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтийн “Бүх цаг үед, ялангуяа өнөө цагт хэзээ нэгэн цагаас илүүтэйгээр нууц нийгэмлэгүүд л дэлхийг удирдаж байна”, “Улстөрд санамсаргүй зүйл хэзээ ч болдоггүй. Ямар нэг юм боллоо гэхэд тэгүүлэхээр бодсон л гэсэн үг” хэмээн тухайн үедээ хэлж байсныг үүн дээр нэмээд үзэхээр хардах эрх улам ч илүү болно.
Үүн дээр Америк соёлын түрэмгийлэл, христийн шашны нөлөөгөө тэлж буй арга замууд, газарзүйн зураглал, дэлхийн улс гүрнүүд өөрийн гэсэн онцлог шинжээ ямар хурдан алдан ижилсэж буйг харах юм бол үнэхээр нууц номлол байдаг, түүнийг хэрэгжүүлэхээр үл үзэгдэгч гар дэлхий ертөнц, хүн төрөлхтнийг чадварлаг удирдаач мэт дохин өөрийн хүссэнээр хөдөлгөж байна гэмээр сэжиг төрөх мэт. Масончуудын хамгийн гол бодлого нь даяаршил гэдгийг өдгөө хүн бүр мэддэг болжээ.