Хэрэв та зэрлэг барууны тухай ном зохиол, кино сонирхдог бол Sundance Kid-ыг мэдэж ч болох юм. Тэрээр тухайн цаг үеийн хамгийн хүчирхэг мафи болох Butch Cassidey болон Wild Bunch нарийн хамтрагч байлаа. Тэднийг зэрлэг барууны ертөнцөд нохой хүртэл андахгүй байв.
Цаг үеийг эзэлсэн хамгийн аймшигтай зэвсэгт дээрэмчний гарт амиа алдсан гэх нэг ч хохирогч өнөөдрийг хүртэл гарч ирээгүй байна. Мэдээж тэрээр банк ухдаг байсан мөн маш хэрцгий ааш авир гарган жүжиглэдэг байсан. Гэвч түүний гарт хэн ч амиа алдаагүй нь түүнийг алуурчин гэдэг нэрнээс хамгаалж байгаа юм.
Одоо түүхийг эхнээс нь судалцгаая. 1867 онд тэрээр Pennsylvania мужийн Mont Clare-д төрсөн бөгөөд эх эцгээс заяасан нэр нь Harry Alanzo Longabaugh байлаа. Түүний өвөг дээдэс нь Англиас ирсэн цагаачид байв. Харин ажил амьдралын каррьер нь 20 наснаас эхэлсэн бөгөөд тэр үед л анх буу болон адуу хулгайлж үзсэн бөгөөд тухайн үйлдэл нь баригдаж тэрээр 18 сар шоронд хоригдсон юм.
Sundance Kid
Тэрээр 18 сарын турш шоронд ял эдэлж байхдаа өөрөө өөртөө Sundance Kid гэх нэр бодож олсон байдаг. Тэрээр шоронгоос гарч Канадад очин хоёр жил төмөр замын ажил хийсэн боловч системийн боол болон амьдрахыг хүссэнгүй. Иймээс тэрээр өөрийнхөө замаар системээс чөлөөлөгдөхийг хүссэн нь гэмт хэргийн ертөнц байлаа.
Уг зорилгодоо хүрэхийн тулд тэрээр 1892 онд хоёр дахь гэмт хэрэг буюу галт тэрэгний дээрмээ хийсэн байна. Харин 1897 онд Robert LeRoy, Butch Cassidey зэрэг гар нийлсэн 5 хүний хамт банк дээрэмдсэн байдаг. Ийнхүү тэр ганцаараа биш харин хамтдаа зэрлэг барууны гэмт хэргийн ертөнцийн амьд домгууд болон хувирсан аж.
Тэд олон жилийн турш Үндэсний мөрдөн байцаах агентлагтай(тухайн үеийн нэршил) муур хулгана болон тоглосон байдаг. Ихэвчлэн тэдний бүлгэм Wyoming мужид нууц байруудаа бэлдэн байрладаг байсан бөгөөд нэгэн өдөр мөрдөгчид үүрэнд нь нэвтрэхэд Sundance Kid гал нээж хоёр мөрдөгчийг шархдуулсан байдаг. Гүйцээх боломж байсан боловч тэрээр амьд үлдээсэн юм. Энэ нь Sundance Kid-ын зэвсгээр гал нээсэн цорын ганц тохиолдол байлаа.
1900 он, Техас муж улс. Зэрлэг барууны бүлгэмийн гишүүдийн зураг
Тэрээр АНУ-ын баруун эргийн бүхий л муж даяар гар бууг хамгийн хурдан бэлэн байдалд оруулдаг байснаараа алдартай юм. Түүнийг зэвсгийн тал дээр гүйцэх хэн ч байсангүй. Sundance хүчирхийлэлд дургай нэгэн байсан бол түүний найзууд тийм байсангүй. Бүлгэмийн гишүүн Wild Bunch, Logan нар дор хаяж 5 цагдаа алсан хэрэгт буруутгагдаж байжээ. Ер нь бол түүнээс бусад нь бүгд алуурчид бөгөөд ганц цагаан гартан нь Sundance Kid байлаа.
Гэмт хэрэг хийж элээсэн энэ олон он жилүүдийн эцэст Sundance Kid хэрхэн өөрийн гарыг цэвэрхэн байлгаж чадсан бол? Учир нь тэрээр хүний амийг хайрладаг нэгэн байсан бөгөөд бусдын амьд явах эсэхийг шийдэх тийм эрх мэдэлтэй нэгэн гэж өөрийгөө хэзээ ч үздэггүй байлаа. Тэрээр өөрийн амийг аврахын тулд нь гал нээж байсан юм.
1901 оны эхэн үеэр тэдний нэг болох Wild Bunch баригдаж үхлийн ялаар шийтгүүлжээ. Гудамж талбай бүрт түүний зургийг хэвлэж “үхдэл” хэмээн бичсэн байв. Энэ үед тэдний бүлгийн үлдсэн 4 гишүүд бүхий л хөрөнгөө аван Аргентини улс руу дүрвэхээр шийдсэн аж. Уг явдлаас хойш тэдний сураг чимээ хэсэгтээ гараагүй боловч 1908 онд тэдний бүлгийн хоёр гишүүд нь Bolivia-д орших San Vicente сууринд буудуулж амиа алдсан баримт байдаг.
Харин Sundance Kid-ын хувь тавилан хэрхэн төгссөнийг хэн ч мэдэхгүй бөгөөд цагаан гарт дээрэмчин нэрээр олонд танигдсан түүний тухай ном, зохиол, кино хүртэл хийсэн байдаг. Тэрээр нүгэл болон буяныг хослуулсан сонгодог жишээ байлаа.