Усан дээр хөвдөг түргэн хоолны газар. Энэ санаа өнөөгийн хүмүүсийн ой тойнд тийм дотно сонсогдохгүй байж болох. Гэхдээ амьдрал дээр энэ санааг McDonald’s компани аль хэдийнээ туршиж байсан юм. Үнэндээ бол тус компани хэд хэдэн удаа уг санааг туршсан бөгөөд эхнийх нь Missouri голд байсан бол 2 дахь удаагаа Канадын Vancouver-т хэрэгжүүлсэн байдаг.
Vancouver-т орших Mc’Donalds-ын усан дээрх салбар өнөөдөр
McDonald’s компаний уг шинэ төсөл тэр чигтээ бүтэлгүйтсэн бөгөөд өнөөдөр уг онгоц нь тус компанийн олон алдаануудын нэгийг гэрчилэх сургамж болон 30 жилийн турш Vancouver-т хөвсөөр байна. Уг усан онгоцыг 1986 онд тус компани хийлгэсэн бөгөөд тухайн үед 9 орчим сая долларын хөрөнгөөр бүтээсэн юм. Харин загварыг нь 1986 оны Ванкуверт болсон дэлхийн дизайнеруудын үзэсгэлэнд оролцсон Robert Allan гэх эрхэм боловсруулсан байдаг.
Өнөөдөр тус компанийн удирдлага энэхүү төслийг тайлбарлахдаа 1986 онд энэ бүхэн хараахан нийгэм, цаг үеэ олоогүй алхам болсон. Нэг ёсондоо бид хэтэрхий цаг үеэсээ түрүүлж сэтгэж байсан хэмээн хэлдэг байна. Хэдийгээр усан онгоц нь өнөөг хүртэл Mcdonad’s компанийн өмчлөлд байдаг боловч залуучууд, танхай этгээдүүд уг завин дээр гарч архидаж, задгай үдэшлэг зохион байгуулж бохирдуулах явдал их гардаг аж.
Аливаа зүйл тэр дундаа хөлөг онгоц нэртэй байдгийн адилаар уг хөлгийг ч McBarge гэж албан ёсоор нэрлэдэг байна. Хамгийн сонирхолтой нь 2009 онд Facebook дээр “McBarge-ын авар” гэх нэртэй групп нээгдэж Vancouver орчимд амьдардаг 3000 орчим хүн тус бүлэгт элссэн аж.
Харин өнөөдөр McDonald’s компани уг хөлгийг Howard Meakin гэх эрхэмд худалдаж магадгүй байгаа бөгөөд хэрэв худалдсан тохиолдолд шинэ эзэн нь усан дээрх тансаг ресторан болгон өөрчилнө гэж мэдэгджээ. Харин худалдаж авсан шинэ эзэн нь уг онгоцонд 4.5 сая доллартой тэнцэхүйц засвар, үйлчилгээ, чимэглэл хийх шаардлагатай байгаа юм.