• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Бусад

МОНГОЛЫН ХААН ШИРЭЭГ СОЛОНГОС ЦУСТАЙ 6 ХААН ЭЗЭЛЖ БАЙЖЭЭ

МОНГОЛЫН ХААН ШИРЭЭГ СОЛОНГОС ЦУСТАЙ 6 ХААН ЭЗЭЛЖ БАЙЖЭЭ

Гадаадын иргэнтэй гэр бүл болсон монгол хүнийг УИХ-ын гишүүн байлгаж болохгүй гэдэг саналыг Ж.Батзандан гишүүн илэрхийлэхэд үүнд хамгаас их эгдүүцсэн хүн нь УИХ-ын гишүүн асан, ССАЖ-ын сайд байсан Ц.Оюунгэрэл байв. Учир нь түүний нөхөр нь АНУ-ын иргэн ажээ. Америкжих, японжих, англижих, германжих байтугай бүр африкжиж австралижаад эхэлсэн Монгол улсын иргэн сонгох эрхтэй болохоос сонгогдох эрхгүй болох нь хэр зохистойг УИХ шийднэ.

Монголын түүхэнд урьд өмнө ийм тохиолдол гарч байгаагүй юм. Тэгж ярих зүрхтэй хүн ч байсангүй. Яагаад гэхээр МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Сайд нарын зөвлөлийн дарга, Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн хамгийн өндөр албан тушаалыг 44 жил хашсан Ю.Цэдэнбалаас эхлээд Улс төрийн товчооны гишүүн Д.Майдар, С.Лувсангомбо, Б.Алтангэрэл, Д.Содном, Б.Ширэндэв, Д.Гомбожав гээд үе үеийн монголын удирдагчид орос эхнэртэй байсан болохоор тэр билээ.

You might also like

Гурван настай хүүг энэ сарын 6-нд зодсон ч хоёр хоногийн дараа эмнэлэгт хүргэжээ

Хойд эцэгтээ зодуулсан гурван настай хүү УХААНГҮЙ байна

Шүүхээс я.ллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох арга хэмжээ авчээ.

Тэгвэл саяхан америкийн бэр монгол эмэгтэй төр, засгийн өндөр алба хашиж байсан нь үнэн бөгөөд энэ нь Батзандан гишүүний хувьд Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд хортой хэмээн үзсэн бололтой. Магадгүй тэрбээр Монголын улс төрийн өндөрлөгт эх хэлээрээ хальтарч тультарч ярьдаг америкжиж японжсон, англижиж германжсан монгол хүмүүс мацан гарч мэднэ хэмээн болгоомжилсон биз. Нээрэн ч орос монгол нь мэдэгдэхгүй хүмүүс төрийн толгойд гарвал ноцтой биш юм гэхэд ойлгогдохгүй зүйл үүдэж магадгүй юм.

700 жилийн тэртээ Монголын Юань гүрний хааныг ханилсан эхнэр солонгос хатан нь хорлох санаа агуулж явсан баримт байдаг. Алтан ургийн дээд язгууртнуудын дотор орос, солонгос, перс, түрэг, манж эхнэртэй ноёд хаад байснаас хятад эхнэртэй хүн байсангүй. Хятад иргэнтэй гэрлэж болохгүй гэсэн зарлигийг ч Монголын Юань гүрний хаад гаргаж байжээ. Тэр битгий хэл амь зуулга дорд ядуу монголчуудыг чинээлэг нанхиад хүмүүст хүүхдээ үрчлүүлэх нэрээр худалдахад төрөөс албадан эргүүлэн өгүүлж байсан билээ.

Юань гүрэнг үндэслэгч Чингис хааны ач хүү Тулуйн Хубилай хаан 1274 онд 17-той гүнж Хутуг бэхийгээ Солонгосын дагаар орсон Вон-жон вангийн хүү Чүнрёл ванд хатан болгож өгсөн бол Хубилай хааны ач Гамала ноён 1296 онд өөрийн охин Бодьшилийг Солонгосын Гүрё улсын ван Чунсонд хатан болгон өгч байв. Түүнчлэн Гамала ноёны хүү Юань гүрний эзэн хаан Есөнтөмөр, түүний хатан Бабуухан нар өөрсдийн гүнж Иналжинболийг мөн Гүрё улсын вангийн их хатан болгож байсан аж. Ерөөсөө монголын алтан ургийн найман дээд язгууртан солонгос угсааны найман бүсгүйг хатан болгож авч суусан байдаг. Тэдэн дотор Хубилай хааны ач Дармабал вангийн хүү 1308-1311 онд хаан ширээ эзэлсэн Хайсан Хүлэг хаан, түүний дүү 1312-1320 онд хаан суусан Буянт хаан Аюурбарибад хаан, Хайсан хааны хүү Ухаант хаан Тогоонтөмөр нар солонгос хатантай байжээ. Хайсан хүлэг хааны хатан Ки Ван Ку хэмээх солонгос хатнаас төрсөн хутагт хаан Хүслэн, Тогоонтөмөр хааны Ки Ван Чжи хэмээх солонгос хатнаас төрсөн Аюуршридар нар Юань гүрний эзэн хааны ширээнд заларсан байдаг.

Монгол уламжлалд харь угсааны хатнаас мэндэлсэн үрийг хаан ор суулгах ёсгүй гэсэн хориг байхгүй ч ноёдын зүгээс хөхүүлэн дэмждэггүй байжээ. Жишээлбэл, Хайсан хүлэг хааны Тангууд хатнаас төрсөн Заяат хаан Төвтөмөр эцэг нэгт ах боловч солонгос эхтэй хутагт Хүслэн хааныг хороогоод өөрөө хаан болсон юм. Гурван жил Юань гүрний хаан суугаад өөрийнхөө жанжинд хорлогдохдоо эцэг нэгтэй ах Хүслэн хааны хөвгүүдээс хаан суулгаарай хэмээн захьсан нь буй. Тэгэхээр монгол цусны бус эхтэй ханхүү, хунтайж нарыг алтан ургийнхан эзэн хаан болгох дургүй байсны гэрч юм.

Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөрийг өөд болоход солонгос хатнаас нь төрсөн Аюушридарыг хаан болгосон юм. 1369-1378 онд Монголын хаан байсан түүний үр удам хойшдоо ч мөн хаан ширээг хэдэнтээ залгамжилсан түүхтэй билээ. Солонгос эмгэ эх, солонгос ээжтэй Аюуршридар хаан эхдээ хайртай байсан нь гарцаагүй ч хаан эцгийг нь хорлон, өөрийг нь хаан ор залгуулахаар хуйвалдаан зохион байгуулж явсан солонгос ээжийгээ Мин улсын цэрэгт олзлогдон нанхиад газар шоронд хоригдоход чөлөөлж суллах гэж тэгтлээ зүтгээгүй байдаг. Хаан эцгээ өөд болоход 16 настай хоцорсон Майдарбал 1394-1399 онд Монголын хаан болсон бөгөөд түүнийг түүхэнд Элбэг нигүүлсэгч хаан хэмээн тэмдэглэсэн юм. Түүний том хүү, Аюуршридар хааны ач Гүнтөмөр аавыгаа таалал төгссөний хойно 1400 онд хаан ширээнд залран Тогоон хаан гэж өргөмжлөгдсөн ба бусдад хорлогдсон юм. Түүний дараа дүү Буньшир нь 1402 онд хаан ор залгаж Өлзийттөмөр хаан гэгдсэн ба найман жил Монголын хаант улсын эрхийг барьсан хамгийн сүүлчийн солонгос цустай хаан болсон юм. Гэхдээ Монголын хамгийн сүүлчийн хаан нь эрлийз хурлийз ч биш цэвэр цусны түвд хүн Жавзандамба богд байсан нь онцгой тохиолдол гэхээс яахав.

Оросын хаадын дунд герман, польш, франц, швед гаралтай хүмүүс цөөнгүй шиг Франц, Англи, Германы хаадууд дотор цэвэр цустай хүмүүс нь бас цөөхөн байдаг юм. Түүнтэй харьцуулбал Монголын их, ба бага хаадын цэвэр цусны тухай ярихад харьцангуй “цэвэрхэн”. Зөвхөн төгсгөл нь уулын хөндийн Лхас орчмын түвд хувраг байсан нь гайхалтай.

Сонирхуулахад ардчилсан Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатыг тэжээж өсгөсөн хойт эцэг нь өвөрлөгчийн монгол хүн байжээ. Ерөнхийлөгч асан Д.Элбэгдорж ч Хятадын Шинжаан Уйгурт төрсөн захчин монгол хүний удам угсаа билээ. Энэ бүгдээс сэрэмжилж Ж.Батзандан гишүүн Монгол орон нэг өдөр уулын Гүрж шиг Америкт өссөн америкжсан монгол ерөнхийлөгч, ерөнхий сайд, спикертэй болчихож болзошгүй гэж санасан биз ээ. Уг нь чиг бодууштай л санал юмсан уу даа.

Share529Tweet188

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds