Энэ бүх аймшигт хэрэг 1961 оны 11-р сарын 12-ны өдөр болсон байдаг. Тухайн оны 11-р сарын 8-ны өдөр Dr.Arthur Duperrault өөрийн эхнэр болон гурван хүүхдийн хамт Флорида мужаас Багамын арлууд уруу зугаалахаар Bluebelle гэх завь хөлсөлжээ. Уг завины ахмад нь Julian Harvey гэх 44 настай эр байсан бол тэдэнтэй хамт түүний эхнэр зорчихоор болсон нь Mary Dene гэх 34 настай бүсгүй байсан юм. Тэрээр шинэ эхнэртэйгээ дөнгөж 7-р сард хуримаа хийсэн бөгөөд гэрлээд удаагүй байлаа.
Эргээс хөдөлснөөс 4 хоногийн дараа аллага болсон бөгөөд хөлгийн ахмад нь өөрийн эхнэр болон зорчиж явсан эхнэр, нөхөр тэдний хоёр хүүхдийг хөнөөжээ. Харин тэдний дунд охин Terry Jo хүмүүсийн аймшигтайгаар орилох дуунаар сэрсэн бөгөөд өөрийн өрөөнөөс гартал нарийн коридор тэр чигтээ цусанд будагдсан бөгөөд гэр бүлийнхнийх нь цогцсыг хамгийн түрүүнд хараад таньсан байна. Тэрээр хамаг хурдаараа дээш гартал онгоц живж эхэлж байсан тул ойролцоо байх хийлдэг завийг хийлэн задгай далайд тавиад түүн дээрээ үсрэн гарч амьд үлдэж чаджээ. Terry Jo бүхэл бүтэн 4 өдрийн турш юу ч идэж уугаагүй байна. Түүнийг яг амиа алдахын даваан дээр АНУ-ын эргийн хамгаалалтынхан олж амийг нь аварсан байдаг.
Харин алуурчин эр Hervey-ыг охиныг олохоос 3 хоногийн өмнө олсон бөгөөд тэдний онгоц хүчтэй давлагаанд цохигдон хийн баллон хадгалдаг хэсэг нь цоорч дэлбэрэлт үүсч онгоц живсэн хэмээн хэлжээ. Түүнчлэн тэрээр олдох үедээ Renee гэх бага хүүгийнх нь цогцостой хамт байсан бөгөөд цагдаа нар мэдүүлэхдээ түүнийг усанд хөвж байхад нь олсон боловч аварч чадаагүй хэмээн мэдээлсэн байдаг. Гэвч Гэвч Harvey охин амьд үлдсэн гэдэг мэдээг сонссон өдрийнхөө шөнө нь нэгэн жижиг зочид буудалд орон өөрийнхөө судсыг зүсэн амиа хөнөөсөн юм.
Цагдаа нилээд хугацааны турш судалсны эцэст түүнийг өөрийн эхнэрээ хөнөөж амь даатгалынх нь 20,000 долларыг авах санаатай байсан боловч онгоцонд зорчиж явсан гэр бүлийн нөхөр нь харсан тул гэрчийг үлдээхгүйн тулд бүгдийг нь ээлжлэн устгасан хэмээх дүгнэлтэд хүрчээ. Учир нь түүний өмнөх зургаан эхнэр болон төрсөн эх нь бүгд автомашины ослоор амьд үрэгдсэн боловч осол бүрээс Harvey амьд үлдэж байсан байна. Харин Terry Jo гэдэг охиныг яагаад завин дотроо хөнөөгөөгүйн учрыг тайлаагүй бөгөөд магадгүй түүнийг онгоцтой хамт живнэ хэмээн итгэж байсан бололтой.